No menu items!
HomeОнцлохСэтгэл зүйчийн зөвлөгөө: Уйтгар гунигийг хэрхэн даван туулах вэ?

Сэтгэл зүйчийн зөвлөгөө: Уйтгар гунигийг хэрхэн даван туулах вэ?

-

Уйтгар гуниг тийм ч муу зүйл биш. Бидний амьдралд сайн, муу аль аль нь байх ёстой бөгөөд нэг нь нөгөөгөө тодотгож өгдөг гэдгийг тэр бүр анзаардаггүй гэмээр.  Зөвхөн аз жаргалыг л сайн сайхан зүйл гэж, аз жаргалтай л байвал хүний амьдрал хамгийн  сайхан гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш.

Уйтгарлан  гуниглах, сэтгэлээр унах  зэрэг нь хүний амьдралд байх л ёстой зүйлс. Хамгийн гол нь түүнийг бид хүндрүүлж, сэтгэлийн хямрал болголгүйгээр сарниулж сурах хэрэгтэй гэж сэтгэл зүйч Брони Гордон өгүүлсэн байна. Түүний хэлснээр уйтгар гуниг гэгч нь тийм муу зүйл биш гэнэ.

Уйтгар гунигийг хүний амьдралд тохиолдож л байдаг энгийн зүйл гэж хүлээн авдаггүйгээс болоод бид өөрийгөө хүчилж, уур уцаар, ганцаардал,  айдас цөхрөл гэх мэт таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй дарж байдаг. Ингэснээр энэ нь сэтгэлд тань бүгшиж хуримтлагдан сэтгэлийн хямрал болох нь элбэг.

Үнэндээ сэтгэлээр унах, уйтгар гуниг, ганцаардал гээд бидний сөрөг гэж тодорхойлдог бүхэн бидний амьдралд сайн сайханд хүрэх хүч, жигүүр болж өгөх нь бий. Энэ сөрөг гэгдэх бүхнийг аль болох эрүүл ухаанаар бодож, уужуу тайван хүлээн авч, дасан зохицож, хүлцэн тэвчиж, үүнээсээ сургамж авч цааш тэмүүлэх хэрэгтэй.

Энэ бүхэн сэтгэлийн хямралаас шал өөр зүйл юм. Зүгээр нэг уйтгар гуниг сэтгэлийн хямрал хоёрт нарийн ялгаа зааг байдаг.

Хамгийн чухал зүйл бол уйтгар гунигийг зөв удирдах бөгөөд үүнийг хийх хэд хэдэн арга байдаг талаар  Clinical Partners-ийн клиник сэтгэл зүйч, сэтгэл засалч Пэйж Фүжиу-Бэрдтэй ярилцлаа.

“Муу сэтгэл хөдлөл бол байгалаас бидэнд заяасан байх л ёстой зүйл юм. Харин бид соёлт нийгмийн шахалтаас болж зарим сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй хүчилж дарж байдаг.

“Уйтгар гуниг нь бидний бүх сэтгэл хөдлөлийн нэгэн адил хэвийн эрүүл зүйл бөгөөд өөрсдөдөө болон бусдад, хүрээлэн буй орчиндоо илүү сайн сайхан хандах, сайн сайхныг түгээхэд туслах зориулалттай юм. Уйтгар гуниг нь ямар нэгэн таагүй зүйл/өвдөх, алдагдалд орох г.м/-ээс үүддэг сэтгэл зүйн хариу үйлдэл бөгөөд энэ нь өөртөө болон бусдад анхаарал халамж, энэрэнгүй хандахыг шаарддаг гэсэн үг юм. ”

Хүмүүс аливаа сөрөг сэтгэл хөдлөлийг хэт дарж тэвчиж амьдарснаар хайр, баяр баясал, хүсэл тэмүүллээ үгүй хийж байдаг. Үнэнээс нүүр буруулан, өөрийн жинхэнэ дүр төрхөө нуун далдалж, нэг ёсондоо баганын цаана амьдарсаар байна.

Энэ нь даамжирснаар сэтгэлийн хямралд хүргэж, толгой өвдөн, нойргүйдэх зэрэг сэтгэцийн өөрчлөлтөд хүртэл оруулдаг.

Бид эерэг сөрөг гэж ялгахгүйгээр  бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө “хүндэтгэлтэй” хандах хэрэгтэй. Түүнийг хүлээн зөвшөөрч, мэдрэмжээ дарах бус бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, бусадтай харьцах харьцаагаа ухамсартайгаар зохицуулж сурах нь зүйтэй. Энэ нь үндсэндээ та өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Өөрийгөө хайрлаж энэрснээр бусдыг ч мөн хайрлан энэрнэ.

Одоогийн бидний ярьж заншсанаар стрессээ тухай бүрд нь тайлж сурахад бясалгал, гүнзгий амьсгаа авах, тэмдэглэл хөтлөх, ойр дотнын хэн нэгэнтэйгээ сэтгэлээ уудлан ярилцах нь үр дүнтэй. Мөн утсаар ярих, чат бичих, дасгал хийх, сэтгэл зүйчтэй ярилцах, ном унших зэрэг нь маш сайн тусалдаг.

Сөрөг мэдрэмж, уйтгар гунигаа бодитоор мэдрэн, түүнтэй нүүр тулан үнэнийг хүлээн зөвшөөрч үүнийг эрүүл зөв аргаар дор дор нь тайлаад сурчихвал та сэтгэлийн хямрал хэмээх өвчин тусахгүй байх бүрэн боломжтой гэдгийг л дахин дахин батлан хэлэхийг хүслээ.

Эх сурвалж: stylist.co.uk

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд