No menu items!
HomeХоол, шим тэжээлДэлхийн хамгийн амттай 21 төрлийн цай

Дэлхийн хамгийн амттай 21 төрлийн цай

-

Цай нь дэлхийд хамгийн өргөн тархсан ундааны нэг гэдгээрээ алдартай билээ. Энэ нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөөр ирсэн бөгөөд үүнийг цай уух дуртай хүмүүс ямар их байдгаас харж болно. Ихэнх улс оронд цай нь зөвхөн унд биш урлаг болтлоо хөгжсөн байдаг. Манай улсын баруун аймгийн хүмүүсийн уудаг хийцтэй цай бол унд ч болдог хоол ч болдог идтэй байх жишээтэй. Ингээд улс орнуудын хамгийн амттай цай ямар байдгийг сонирхъё.

Япон

Моча цайг сайн чанарын ногоон цайны навчийг нарийн нунтаглаж хийдэг. Хэрэв цай хийх бүх арга ажиллагаа зөв хийгдсэн бол тод ногоон өнгөтэй цай болдог.

Энэтхэг

Зураг дээр “Darjeeling” цайны жишээг харуулав. Энэ нь Энэтхэгийн өндөрлөг газар, Гималайн нуруунд ургадаг.

Их Британи

Англичууд хар цайнд сүү нэмж, өтгөн цөцгийтэй болгон уудаг.

Турк

Турк хүмүүс өтгөн хар цайг ёотонгоор амталж уудаг.

Төвд

Төвд цайнд  сүү, сарлагийн шар тос, давс ордог. Энэ нь бага зэрэг гашуувтар хэрнээ маш сайхан амттай байдаг.

Марокко

Мароккогийн иргэд гаатай ногоон цай уух дуртай.

Хонг Конг

Хонконгод хүмүүс өтгөрүүлсэн сүүнд цай, мөс нэмж уудаг.

Тайвань

Tapioca-ийн бөмбөлгүүд бол цайны гол орц болдог. Энэ цайг халуун, хүйтэн аль ч хэлбэрээр ууна.

АНУ

Америкчууд нимбэг, сахартай хар цайнд дуртай. Зөөлөн бүтэцтэй болгохын тулд хүнсний сода нэмэх нь бий.

Орос

Хар цай бол хамгийн алдартай нь цай юм. Өтгөн байх тусмаа сайн.

Пакистан

Масала цайг халуун ногоо, цөцгийн тосоор хийдэг.

Тайланд

Тайландын цай нь тус улсад ургадаг төрөл бүрийн ургамал, сүү, мөс зэргээс бүрдэнэ.

Хятад

Хятадууд “Pu-erh” цайнд хамгийн их дуртай байдаг. Энэ нь шахсан дөрвөлжин эсвэл бөмбөлөг хэлбэрээр зарагддаг.

Египет

Египетчүүд элсэн чихэргүй хар цайнд дуртай. Гибискус цай нь хуримын ёслолд зориулагдсан байдаг

Монгол Улс

Монголчууд цайгаа сүүгээр сүлж, давсаар амтлан тогоонд  чанана.

Аргентин

Аргентинчууд “mate”гэх  цайндаа дурладаг. Энэ цай нь  маш олон витамин, антиоксидант агуулдаг ажээ.

Өмнөд Африк

Өмнөд Африкчуудын хамгийн ихээр дурладаг цай бол “rooibos” юм.  Энэ нь зөөлөн чихэрлэг амттай улаан өнгийн цай байдаг

Мавритани

Мавритани цайг гурван янз байна. Элсэн чихэргүйгээс эхлээд маш амттай цай хүртэл.

Малайз

Тэд сүү, элсэн чихэртэй хөөсөрсөн хар цай уух дуртай. Энэ нь дессертийн үүрэг гүйцэтгэх бөгөөд хүйтнээр нь ууна.

Кувейт

Кувейтийн хүмүүс кардамон, гүргэмтэй  хар цайг илүүд үздэг.

Катар

Тэд хоёр дахин буцалгасан сүү, элсэн чихэртэй хар цайнд дуртай

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд