No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨглөө хийх арван минутын дасгал

Өглөө хийх арван минутын дасгал

-

Дасгал нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд заавал нарийн, төвөгтэй байх албагүй. Өглөө дасгал хийх дэглэмээ илүү хялбар болгох тусам үүнийг хийхийн тулд орноосоо эртлэн босох магадлал тун өндөр.

Богино хугацааны хөнгөн дасгал нь цаг завгүй үед маш хэрэгтэй арга зам юм.  Ажил, хичээлээ эхлэхээс өмнө энэ хэвшлийг бий болгох нь өөртөө зориулах хамгийн үнэтэй цаг байх болно. Дараах өглөөний дасгалыг хийж хэвшээрэй. Та эрүүл байх болно.

Өглөөний дасгалын ач тус

Хэрэв та өглөөний дасгалыг сонговол, өдрийн турш хөдөлгөөний идэвхи сайжирна.

Дулаан улиралд 10, 15 минутын турш гадаа дасгал хийснээр нарнаас Д аминдэмээ бүрэн авах боломжтой.

Дасгал хөдөлгөөн нь анхаарал төвлөрлийг сайжруулдаг.

2018 онд хийсэн нэгэн судалгаагаар өглөөний дасгалыг тогтмол хийдэг хүмүүсийн танин мэдэхүйн чадвар сайжирдаг болохыг тогтоожээ. Нэмж дурдахад 2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар 10 минутын дасгал (дор хаяж 1 минутын өндөр эрчимтэй хэдэн дасгал) нь удаан, дунд зэргийн хурдаар хичээллэхтэй ижил төстэй үр дүнтэй болохыг тогтоожээ

1.Биеэ халаагаарай

2 минутын турш бие халаах дасгал хийж эхлээрэй. Энэ нь хялбар кардио дасгал юм. Өвдгөө өндөр өргөж гүйх, үсрэх, дээсдэх гэх мэт. Үүнтэй хамт 30 секундын динамик сунгалт хийгээрэй. Тухайлбал гараа нугалах, савлах гэх мэт. Дараагийн дасгалыг хийхээс өмнө 20 секунд амраарай.

2.Хурд

Өвдгөө нугалж, бага зэрэг бөхийгөөрэй. Хоёр тийш шилжихдээ бага зэрэг үсрэлттэй хийнэ. 1 секундын турш түр зогсоод баруун тийш үсрээд баруун хөл дээрээ газард. Баруун гар, зүүн хөлийн хөдөлгөөний чиглэл зөрж байх ёстой. 40 секундын турш баруун, зүүн тийш үсрээрэй.

3.Суниалт

Босоо байрлалаас эхэлнэ. Урагшаа бөхийж, хөлөө шулуун болгоод суниах байрлалд шилжинэ.  3 удаа түлхэлт хийнэ. Бие эгц шулуун байрлалд байх ёстой. Дараа нь баруун гараараа тулаад зүүн гараа баруун мөрөндөө хүргэ. Эсрэг талдаа ч мөн адил. Үүнийг 40 секундын турш давт.

4. Гүүр

Дээш харан хэвтээд өвгөө нугална. Иогийн дэвсгэр ашиглаарай.

Хөлийнхөө улыг шалан дээр тэгш, гараа хажуудаа шулуун байлга. Аажмаар ташаа хэсгээ дээш өргөн гүүр хэрбэрийн байрлал үүсгээрэй. Мөрнөөс өвдөг хүртэл шулуун шугам үүстэл ташаагаа өргө. Энэ байрлалаа хэдэн секундын турш бариад эхний байрлал руу шилжинэ.

5. Гуяны дасгал

Түрүүлгээ харж хэвтээд гараараа газар тул. Гараа тохой хэсгээр нь нугалсан байх ёстой.  Бие шулуун байрлалд байна. Зурган зааврын дагуу таазан хэсгээрээ хоёр тийш хөдлөөрэй. Цээж хэсгээрээ хөдлөхгүй.

6. Амрах

Дасгал хийснийхээ дараа хэдэн минутын турш хөдөлгөөнгүй байж амсхийгээрэй. Энэ дасгал нь зүрхний цохилтыг бууруулна.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд