No menu items!
HomeЗөвлөгөөХүүхэд сэтгэл санааны бухимдалтай, ууртай болох шалтгаанууд

Хүүхэд сэтгэл санааны бухимдалтай, ууртай болох шалтгаанууд

-

Хүүхэд уур уцаартай болох нь эрүүл мэнд талаасаа биш, харин сурган хүмүүжүүлэлтийн дутагдалтайн шинж тэмдэг юм. Зан аашны хурц хэлбэрийн тусгал ч гэж үздэг. Гэхдээ мэдрэл, сэтгэл зүйн өвчлөл байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн сэтгэл санааны бухимдлыг невроз өвчин талаас нь үзье.

Хүүхдийн сэтгэл санааны бухимдал /невроз/. Хэрвээ хүүхдийн мэдрэлийн системийн байдлыг графикаар үзүүлвэл өсөх хэлбэртэй муруй байна. Өөрөөр хэлбэл шулуунаар илэрхийлэгдэх боломжгүй.

Бие организмын хөгжил нь жигд биш, хөгжил аажим явагдаж байгаад огцом өөрчлөлт гарна гэсэн үг. Ялангуяа,

3-5 нас

7-9 нас

12-15 насанд илүү ажиглагдана.

Тийм ч учраас энэ насуудыг “шийдвэрлэх нас” гэж үздэг. Тархи нь хоёр төрлийн харьцангуй хүнд “өдөөгдөх” ба “саатах” процессыг хийдэг. Саатах гэдэг нь нэг ёсондоо биеэ барих, өөрийгөө хянах үйлдэл юм. Хүүхэд төрөхөд энэ нь гүйцэт бүрэлдээгүй, бүр үүсээгүй байдаг.

Харин амьдралын явц болон хүрээлэн буй орчин, хамт байгаа хүмүүс, тэдгээрийн олгож буй хүмүүжил олгох явцад бүрэлддэг. Гэхдээ харьцангуй удаан бүрэлдэн тогтдог. Сургуулийн өмнөх насанд өдөөгдөх үйлдэл нь илүү түргэн хөгждөг.

 Зарим хүүхдэд орчин солигдох нь таагүй мэдрэмж төрүүлснээр сэтгэл санааны бухимдал буюу невроз үүсгэдэг

Харин сургуульд явсан цаг мөчөөс эхлэн хамт олны дунд орох, биеэ авч явах дадалд суралцаж эхэлнэ. Хүүхэд эргэн тойрныхоо харьцааны хэм хэмжээг хэрхэн зөв ойлгон, хүлээж авч байгаагаас төлөвшил нь хамаарна. Хүлээн авах буюу өдөөгдөх чадвар нь хадгалагдах боловч, саатлын процесс нь энэ насан дээр харьцангуй сайн хөгжиж эхэлнэ. Яваандаа энэ нь улам бэхжиж, хүүхэд өөрийгөө хянаж, удирдан залах чадвартай болдог.

Энэ үед нэгэн чухал зүйлийг мартаж болохгүй. Хүүхэд сургуульд орсноор нэг талаас бие бялдрын нөгөө талаас орчин солигдсоноос үүдсэн томоохон өөрчлөлт мэдрэлийн системд нь ордог.

Хэсэг хугацааны дараа шинэ орчиндоо дасна. Зарим хүүхдэд орчин солигдох нь таагүй мэдрэмж төрүүлснээр сэтгэл санааны бухимдал буюу невроз үүсгэдэг. Энэ нь хэд хэдэн хэлбэрээр илэрнэ.

Нэг хэсэг нь:

Эмзэг

Огцом ууртай

Айманхай

Гомдомтгой

Элдэв юм шаарддаг

Будилуу, олон юм ярьдаг, гар хуруугаа хөдөлгөдөг

Үе тэнгийнхэн болон томчуудтай маргаж хэрэлдэнэ

Хичээл дээр үймүүлж, ойр хавийн хүмүүсийг гэмтээнэ

Шүүмжлэл хүлээж авахгүй шуугиан дэгдээх зэргээр орчноо тавгүйтүүлдэг байна.

Харин нөгөө хэсэг нь:

Сул дорой  

Сэтгэлийн хөдөлгөөнгүй

Бүрэг

Ачаалал их үед турж эцдэг

Шөнө унтдаггүй, өдөр унтдаг болох зэргээр илэрнэ. Тэд ичимхий, хулчгар, аймхай, бусдаас хөндий, чимээ шуугиантай орчноос хол байх мөн аливаа асуудлыг хүндээр хүлээж авдаг болдог байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд