No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнГүйснээс илүү өөх шатаах 8 дасгал

Гүйснээс илүү өөх шатаах 8 дасгал

-

Жингээ хасахаар төлөвлөж буй хэн бүхний хувьд гүйх дасгалыг хамгийн түрүүнд хийдэг. Хүн 5 миль гүйлээ гэхэд 298 калори хасах боломжтой. Мэдээж гүйх нь үр дүнтэй арга зам мөн. Гэхдээ үүнээс ч илүү үр дүнгээ өгөх дасгалууд бий.

1. Дээс тоглох – 372 калори

Энэ бол зөвхөн хүүхдийн тоглоом биш бөгөөд олон тамирчдын түгээмэл хийдэг дасгал юм. Зөвхөн дээс тоглоод, үсрээд байх биш өөр олон хөдөлгөөнийг хослуулан хийж болно.

2. Усанд сэлэх – 409 калори

Усанд сэлэх нь илчлэгийг шатаахаас гадна олон өвчнөөс урьдчилан сэргийлэх гайхалтай сонголт юм. Энэ нь чихрийн шижин, цус харвалт, зүрхний дутагдал гэх мэт өвчнөөс сэргийлэхэд туслах болно. Түүнчлэн, булчинг бэхжүүлдэг бөгөөд өвдөг, ташаанд ямар нэгэн дарамт өгөхгүй байх давуу талтай.

3. Хаданд авиралт – 409 калори

Хаданд авирах нь бүх булчинг ажиллуулдаг.Түүний үр дүнг тэр дороо л мэдрэх болно. Мөн сэтгэцийн эрүүл мэнд , анхаарал төвлөрөлтөд чухал нөлөө үзүүлдэг.

4. Дугуй унах – 614 калори

Үүний үр дүн нь эрчимтэй байдалтай нь холбоотой юм. Дугуй унах нь булчин төдийгүй зүрхэнд ач тустай байдаг.

5. Аэробик – 372 калори

Аэробик бол хамгийн сонирхолтой дасгалуудын нэг юм. Энэ дасгал нь өөх шатаах төдийгүй зүрх судасны эрүүл мэндийг сайжруулах нөлөөтэй. Степ аэробик нь үе мөчинд дарамт үүсгэдэггүй тул остеопени буюу остеопороз өвчтэй хүмүүс хийж болно.

6. Эллипсийн дасгал – 335 калори

Эллипсийн төхөөрөмжүүд нь бүтэн биеийн дасгал хийх боломжийг олгодог. Энэ нь биеийн доод  ба дээд хэсгийг хэлбэржүүлдэг. Мөн төрсний дараа бие галбираа хэвийн болгохыг хүсдэг эмэгтэйчүүдэд тохиромжтой сонголт юм.

7. Burpees – 316 калори

Энэ бол калистеникийн хамгийн динамиктай дасгалуудын нэг. Burpees нь биеийн бүх булчинд хариу урвал үзүүлдэг бөгөөд таны эрч хүчнээс хамааран минутанд 10 калори илчлэгийг шатаах боломжийг олгодог.

8. Гандбол – 446 калори

Спорт бол өрсөлдөөнт тоглоом гэхээсээ илүү “гайхалтай” дасгал болдог. Хамгийн их калори шатаадаг  тоглоомуудын нэг нь гандбол юм.

Нэмэлт: Хүүхдүүдтэй тоглох – 372 калори (1 цаг)

Тиймээ, бид заавал жингээ хасахын тулд фитнест явах албагүй. Хүүхдүүдтэйгээ нэг цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь илчлэгийг их хэмжээгээр шатаахад тусална. Фитнесст явж амждаггүй бага насны хүүхдүүдтэй ээжүүд энэ талаар мэдээд баярлах байх.

Тэмдэглэл: Энэ нийтлэлд дурдсан утгууд нь 155 фунт жинтэй хүний ​​илчлэгийн дундаж алдагдлыг харгалзан үзсэн бөгөөд дасгал хийх дундаж хугацаа нь 30 минут юм.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд