No menu items!
HomeГэрийн тохижилтХүүхдийн тоглоомыг цэгцтэй байлгах 7 санаа

Хүүхдийн тоглоомыг цэгцтэй байлгах 7 санаа

-

Тоглоомууд нь гэрт эмх замбараагүй байдал үүсгэх нь бий. Зарим тохиолдолд тэднийг нэг бүрчлэн өрж, эмхлэх нь төвөгтэй байдаг. Тэдгээрийг энгийн хэрнээ бүтээлч байдлаар шийдэх хэдэн аргуудыг танилцуулж байна.  

Орны доорх тоглоомын хайрцаг

Тоглоом хадгалах том зай хэрэгтэй байна уу? Орны доод талын харцагандаа тоглоомоо хадгалж болох юм. Мөн өвлийн хувцас, нэмэлт хөнжил болон бусад өдөр тутмын хэрэглээд байдаггүй  эд зүйлээ хадгалахад ашиглаарай.

Жижиг тоглоом хадгалах сав

Шоо болон бусад жижиг тоглоомууд алга болох нь их. Хэрэггүй гоо сайхны сав, чихрийн хайрцаг зэргийг будаж, янзлаад жижиг тоглоомуудаа хийгээрэй.

Тоглоом хийх цүнх

Зарим үед хүүхдүүд өөрсдөө тоглоомоо хураадаггүй. Тиймээс тоглоом хураахад цаг гаргах шаардлагатай болдог. Гэхдээ энэ ухаалаг цүнхний ачаар асуудлыг амархан шийдэж болно.  

Лего тоглоомын уут

Энэ нь хүүхдэд өнгө цээжлүүлэх давуу талтай. Хүүхдэд сонирхолтой байдлаар тоглоомоо хураахад нь дөхөм болгож энэ аргыг ашиглаарай.

Чихмэл тоглоомын дүүжин ор

Бяцхан үрийнхээ хайртай найзуудыг багтаах тоглоомын хайрцаг олдохгүй байна уу?. Асуудлыг энэ хялбар аргаар шийдээрэй.

“Тоглоомын тэрэг” хийгээрэй

Харандаа, гар урлалын материалыг ангилан тэргэнд хийгээрэй. Бяцхан хүүхдүүд хаана ч үүнийгээ түрж очоод тоглох боломжтой. Бас их цэгцтэй харагдах болно.

Номын самбар

Хийхэд хялбар хэрнээ зай хэмнэсэн номын самбар хийгээрэй. Энэ нь бага насны хүүхдүүдэд дуртай үлгэрийн номоо олоход хялбар байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд