No menu items!
HomeХоол, шим тэжээлЗовхи, нүүр таталдах, бухимдалтай болох нь магни дутагдлын гол шинж

Зовхи, нүүр таталдах, бухимдалтай болох нь магни дутагдлын гол шинж

-

Магни энерги үүсгэхэд оролцдог маш чухал элементийн нэг. Түүний нөлөөгөөр булчин суларч, судас өргөсч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн цөс ялгаралт ихэсдэг байна. Эрдэмтдийн тооцоолсноор зүрхний булчингийн шигдээс өвчнөөр нас барагсдад магнийн хэмжээ бусад хүмүүсийнхээс 40 хувиар доогуур байдаг ажээ.

Байнгын стресстэй хүмүүст магни ямагт дутагдаж байдаг аж.

Дутагдалд орох үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Магнийн дутагдал үүсэх нь нэн элбэг. Цай, кофе, кока-кола, мөн түүнчлэн давс, хивэг нь хүний бие махбодид магнийн шимэгдэлтийг бууруулдаг. Дараах асуултанд тийм гэж хариулж байвал та магнийн дутагдалтай байх боломжтой гэсэн үг

  • Та цочромтгой юу?
  • Таны хүзүү мөрний булчин чангарч хөшиж байна уу?
  • Таны толгой өвддөг үү?
  • Та нойргүйддэг үү?
  • Таны зүрх дэлсдэг үү?
  • Танд өтгөн хатах зовиур байдаг уу?

Богино хугацаанд, үр дүн нь мэдэгдэхгүй гэхдээ энэ хугацаа уртасвал дутагдалтай болно. Ихэнхдээ энергийн дутагдалд орно. Магни нь кальц ба Д витамин,  цусны саахар, гормоны балансыг зохицуулахад тусалдаг. Магни дутагдсанаар гүн ядаргаанд орох, ааш зан хувирах, нүд татах, нойргүйтэх, даралт ихсэх, шөрмөс татах (кальцын дутагдал бас нөлөөлнө) ба стрессдэх шинж тэмдэг илэрнэ.

Эдгээрийг жагсаалтаар хүргэвэл:

• Бухимдал

• Үе үе бие хэт идэвхжиж байгаа юм шиг санагдах

• Нойргүйдэл

• Жаахан чимээнд сэрэх

• Булчингаар чилж өвдөх

• Нүүр таталдах

• Зовхи таталдах

• Эрч хүчгүй, сул дорой байдал

• Сэтгэл санааны байдал гэнэт гэнэт өөрчлөгдөх

• Сандруу байдал

• Толгой таллаж өвдөх

• Зүрх савлах

• Ядаргаанд орох

• Хоолны дуршил буурах

• Огиудас цутгах

• Байнга шөрмөс татах

Магнигаа хангалттай авч байхын тулд ямар хоол хүнс хэрэглэх хэрэгтэй вэ?

Магни нь ногоон навчлаг ургамал, бас түүхий какао, самар ба үрнүүдэд түгээмэл байдаг. Магнигаа нөхөхийн тулд хоолондоо магнигийн агууламж сайтай хоол хүнсийг түлхүү хэрэглэн, сахар , архины төрлийн ундаа, боловсруулсан хүнсийг багасгах хэрэгтэй.

Дараах хоол хүнсэнд магнигийн агууламж өндөр байна. Үүнд:

Навчлаг ногоон ургамал (Кель, бууцай г.м)

Жимс (илжгэн чих, авакадо, банана, бөөрөлзгөнө)

Самар бас үрнүүд

Олон төрлийн шошнууд

Ногоонууд (вандуй, броколи, байцаа, ногоон вандуй, артичок, аспарагус, үрлэн байцаа)

Далайн хүнс (салмон, макарель, туна)

Бор будаа, овьёос

Түүхий какао

Хар шоколад

Дүфү

Колорелла нунтаг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд