No menu items!
HomeМинималист хэв маягТөвийг сахисан өнгөөр тохижуулсан минималист орон сууц

Төвийг сахисан өнгөөр тохижуулсан минималист орон сууц

-

Сүүлийн үед ихэнх хүмүүс минималист хэв маягт шилжиж байна. Эмх замбараагүй эд хогшлын бөөгнөрлөөс хэрхэн ангижирч, өөрт хэрэгцээтэй чухал зүйлсээр өрөөгөө дүүргэх вэ хэмээх асуултын хариултыг минимализм өгдөг. Эмх цэгцтэй амьдрах нь олон талын ашиг тустай гэдгийг минималистууд сайн мэднэ. Минималист хэв маягаар гэрээ зөв тохижуулж чадвал стрессгүй амьдрах боломж бүрдэнэ. Гэхдээ цөөн эд юмс, тавилга байх тусам тус бүрийн загвар дизайн илүү тод харагддаг. Тиймээс дизайны шийдэл тийм ч амархан байхгүй л болов уу.  Илүү дутуу юмгүй цөөн тооны тавилга, эд юмстай байх тусмаа цулгуй хүйтэн хөндий харагдах магадлалтай. Тиймээс донжийг нь олоход ихээхэн мэдрэмж шаарддаг хэв маяг юм. Ихэнх минималист айлууд гэрийнхээ дизайнд төвийг сахисан, цайвар өнгийг түлхүү ашигладаг байна.

Ингээд төвийг сахисан өнгө, минималист хэв маягаар гэрээ тохижуулсан Японы нэгэн айлыг сонирхуулж байна.

Энэхүү орон сууцыг Японы гоо зүй, минимализмаас санаа авч, төвийг сахисан байдлаар тохижуулжээ.  Эзэн нь  минималист гоо зүй, гүн ухааныг орон сууцныхаа тохижилтод шингээхийг хүсдэг тул хагас минималист байдлаар шийджээ. Тод өнгөт өргөлтгүй, гэхдээ орчин үеийн технологийг ашиглан эргономик, гэрлийн орон зайг бий болгосон байна. Ихэнх тавилгууд нь архитекторуудын зурсан зургийн дагуу захиалгаар хийгдсэн.

Энд оршин суугчийн ам бүл 4. Хүүхдийн хоёр өрөө, зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө гэсэн хэсгүүдтэй. Өрөөнд сул зай талбай их тул ямар нэгэн тавилгад шүргэхгүй.

Энэ бол зөвхөн цэвэр цэгцтэй хэлбэрийн интерьер дизайн биш, харин орон зайн архитектур юм. Гэрэл нь орон зайн ойлголтыг өөрчилж, илүү том цэлгэр харагдуулдаг.

Тайвшруулах төвийг сахисан өнгөнүүд нь Японы соёл, чимэглэлийн урлагийн уламжлалт заншилтай холбоотой тул энд мөн хэрэглэжээ.

Бүх дотоод засал чимэглэлийг бүдэг төвийг сахисан өнгөөр ​​хийсэн. Зочны өрөөнд Японы уламжлалт соёлыг хадгалсан жижиг деталиудыг байршуулсан.  Ихэнх тавилгадаа байгалийн гаралтай материал ашигласан бөгөөд ингэснээр минимализмын мөн чанарт ойртсон гэж үзэж байна.

Энэ чийдэнг хүртэл модоор хийж, хананд бэхэлсэн нь загварлаг харагдаж байна.

Зочны өрөө нь шалнаас тааз хүртэл өндөр цонхтой.

Гал тогооны хэсэгт цагаан өнгийг түлхүү ашиглажээ. Энэхүү минималист цагаан өнгө нь цэвэрхэн, дэгжин харагдуулдаг.

Энэ хэсэгт чимэглэлийн зориулалтаар байгалийн гаралтай модон материал ашиглажээ.

Унтлагын өрөө нь нам гүм, тайван байдлыг илэрхийлж байна.

Энэ нь хүүхдүүдийн өрөө бөгөөд цэнхэр өнгийг нэмэлтээр ашиглажээ.

Хүүхдүүдийн өрөө мөн гэрэлтүүлэг сайтай.

Мөн нам гүм, тайван өнгөөр тохижуулсан угаалгын өрөө.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд