No menu items!
HomeОнцлохСахар хэрэглэхээ багасгахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Сахар хэрэглэхээ багасгахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?

-

Бид архи тамхи, хар тамхийг л донтуулдаг хор гэж ойлгодог байснаас чихрийг бас донтуулдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл чихрийг гурван хорын нэг гэж Монголчууд ярьдаг нь оргүй зүйл биш гэдгийг үүнээс батлан харж болно. Юу вэ гэхээр чихэр бол яг л архи,  тамхи, хар тамхи шиг донтуулдаг аж.

Чихэрлэг зүйлс идэхэд дахиад л идмээр санагддаг бөгөөд энэ нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Чихрэнд донтож түүнээс болж нас барж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад чихэрний хор хөнөөлийг архи тамхины хор хөнөөл шиг сурталчлан таниулахгүй байгаа нь харамсалтай.

Зөвхөн чихэр, элсэн чихэр бус цагаан гурил, эрдэнэшиш гээд хүний биед ороод глюкоз болон задардаг бүтээгдэхүүнүүд бий. Мөн чихэрлэг печень кекс, ундаа бүгд хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоол зүйч, иогийн багш Лорен О’Коннор бидэнд “Чихэрлэг амттан биднийг улам их идэх хүсэл төрүүлж, донтуулж түүнээс болж их бага хэмжээгээр бидний биед сөрөг нөлөө үзүүлж байгаа” гэдгийг хэлсэн байдаг.

Чихрийн хэрэглээний хор нөлөө нь илүүдэл жин, хэт таргалалтаас эхлээд чихрийн шижин, даралт ихсэх өвчин, харшил гээд цуварч өгнө.

Гэхдээ та чихэрлэг зүйлсэд дуртай бол одоо оройтоогүй дээр нь энэ хэрэглээнээсээ татгалзах хэрэгтэй. Хамгийн таатай нь чихрийг хэрэглэхээ болингуут танд үзүүлж буй хор нөлөө нь багасч эхэлдэг.

Сахар хэрэглэлгүй 20 минут болсны дараа

Согтууруулах ундаатай адилхан чихэрлэг хоол хүнс хэрэглэх нь илүү их идэх хүсэл төрүүлдэг. Чихэргүй хоол хүнс идсэний дараа л чихэр идэхсэн гэх хүсэл эрс багасах танд анзаарагдана. Чихэр идэлгүй тэвчээд байгаарай.

Чихэр идэлгүй нэг цаг болсны дараа

Та чихэр идэхгүйг хичээгээд л байх хэрэгтэй. “жигнэмэг болон амны зугаа гаргах зүйл идмээр санагдаж  магадгүй. Та илүү тэвчээртэй байх ёстой” гэж О’Коннор хэлэв.

Чихэр идэлгүй нэг өдөр болоход

Өдрийн турш та сахар хэрэглээгүй учир эрүүл зөв хоол хэрэглэх нь дамжиггүй. Элдэв амттан идсэн үед  өөрт хэрэгтэй зөв хоол хүнс хэрэглэх сонирхол төрдөггүй.

Хүнсний ногоо, эрүүл хоол хүнс хэрэглэснээр сэтгэл санааны байдал тань өөрчлөгдөж эхэлнэ.

Сахар идэлгүй гурав хоносны дараа

Элсэн чихэр бол донтуулагч гэж хэлсэн. Тиймээс донтолтоос гарахад маш хэцүү байдаг. Чихэр хэрэглэлгүй 3 хоноход таны толгой өвдөж, чихэрлэг зүйлс идэх хүсэл улам их төрж, сэтгэл санаа тань хямарч эхэлнэ. Энэ бол донтолтын шинж гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эдгээр шинж нь эхний долоо хоногоос хойш багасдаг боловч таны бие махбодийн чихрийн донтолтын түвшингээс хамааран олон хоног үргэлжилж болно. Энэхүү сөрөг нөлөөг дарахын тулд шингэн зүйл байнга уух хэрэгтэй. Ус уух нь чихэр идмээр санагдах хүслийг дарахад тань тусална. Цангаж байгаагаа та өлсөж байна гэж бодох нь бий. Тиймээс хангалттай хэмжээний шингэн уугаад байвал өлсөх мэдрэмж төрөхгүй. Мөн хэт их идэх хүслийг хязгаарлаж, хүслээ хянах чадвартай болгоно.

Чихэр идэлгүй нэг долоо хоносны дараа

Хэрэв донтолт чинь бага байсан бол таны бие маш сайхан болно. Хоол хүнсэнд тань дандаа бэлэн зууш, чипс чихэрлэг ундаа, амттан байсан бол одоо эрүүл зөв хоол, жимс хүнсний ногоо давамгайлж байгааг анзаараарай.

Чихэр идэлгүй  нэг сар болсны дараа

Нэг сарын дараа та донтолтоос бүрэн ангижирсан байх болно.Танд чихэрлэг зүйлс идэхсэн гэхээсээ илүүтэй эрүүл хоол хүнс хэрэглэх хүсэл төрнө.

Чихэрнээс татгалзаад нэг жил болсны дараа

Бүтэн жилийн турш чихэргүй амьдралаар амьдрахад таны эрүүл мэнд сайжирна. Одоо таны бие тогтмол эрүүл хүнс хэрэглэж байгаа учир бодисын солилцоо сайжирч өөх тос, хуримтлагдах чихэргүй болсон учраас жин тань ч хасагдсан байна.

“Rejuvena Health & Aesthetics”-ийн натуропатик эмч, анагаах ухааны доктор Сунейл Жайн 80/20 дүрмийг баримтлахыг зөвлөж байна. “Цаг хугацааны 80 хувьд эрүүл хооллохыг зорь” гэж тэр хэллээ.

Чихэргүй амьдралын хэв маяг танд эрүүл мэндийг бэлэглэнэ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд