No menu items!
HomeОнцлохТархинд муугаар нөлөөлдөг 10 зуршил

Тархинд муугаар нөлөөлдөг 10 зуршил

-

Тархи бол биеийн төв боловсруулах хэсэг юм. Компьютерын CPU нь хамгийн чухал хэсэг болохын зэрэгцээ янз бүрийн жижиг бүрэлдэхүүн хэсгүүдээс хамааралтай байдаг. Хэрэв тийм биш бол унтарна. Тархи ч мөн адил төстэй байдлаар ажилладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор амьдралын буруу хэв маяг, хоол тэжээлийн зохисгүй дадал зуршил нь тархийг гэмтээдэг гэжээ.

1.Өглөөний хоолоо алгасах

Жингээ хасах гэж байсан ч өглөөний цайгаа уух хэрэгтэй. Энэ нь бидний тархинд муугаар нөлөөлдөг хамгийн аюултай зүйл юм. Бид тархи руу хүчилтөрөгч тээвэрлэхэд нөлөөлдөг электролит ба тэжээлээр биеэ дүүргэх шаардлагатай. Өглөөний цай уухгүй байх нь тархинд хэрэгтэй  амин чухал тэжээлийг авахгүй байхад хүргэнэ.

2. Нойргүйдэл

Энэ бол тархи битгий хэл бүхэл бүтэн бие махбодод нөлөөлөх хамгийн муу зүйлсийн нэг юм. Биеийн эд эсийг нөхөн сэргээхийн 7-8 цаг унтах шаардлагатай. Тархины эсүүд удаан хугацаагаар ажилласны дараа амрах хэрэгтэй.

3. Илүүдэл чихрийн хэрэглээ

Боловсруулсан хоол хүнс, жимсний жүүс, хийжүүлсэн ундаа, чихэр, бялуу зэрэгт агуулагдах илүүдэл сахар нь хүний ​​амин чухал тэжээлийг шингээх чадварт нөлөөлдөг. Үүний үр дүнд хоол тэжээлийн дутагдал, таргалалт үүсч, тархины үйл ажиллагаа муудаж, эрүүл мэндэд асуудал үүсдэг. Аль болох их чихэр хэрэглэхээс зайлсхийх нь таны хийж чадах хамгийн сайн зүйл юм.

4. Хэт их идэх

Та бүхний мэдэж байгаагаар хэт их идэх нь таргалалт, идэвхгүй байдал, эрч хүчгүй болоход хүргэдэг. Үүний үр дүнд сэтгэцийн үйл ажиллагаа болон анхаарал төвлөрөл муутай болдог.

5. Тамхи татах

Амьдралын хэв маягийн хамгийн аюултай зуршлуудаас татгалзахад хэзээ ч оройтохгүй. Уушиг муудвал тархи, бүх биед хүчилтөрөгч  дутна. Тамхи татах нь эцэстээ Альцгеймер, дементиаци өвчин үүсгэж, тархины эдийг агшихад хүргэдэг.

6. Унтаж байхдаа толгойгоо бүтээх

Ихэнх хүмүүс унтаж байхдаа толгойгоо халхлах зуршилтай байдаг. Гэхдээ !! Энэ бол маш муу зуршил бөгөөд тархийг гэмтээх нийтлэг хүчин зүйлийн нэг юм. Энэ нь хүн унтаж байхад бие махбодийг цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалах агаарыг боодог.

7. Агаарын бохирдол

Агаарын бохирдол нь тархины эрүүл байдал танин мэдэхүйн үйл ажиллагааг хангах хүчилтөрөгчийг хязгаарладаг. Өнөө үед маск зүүхийг зөвлөж байна.

8. Өвдсөн үедээ тархиа ажиллуулах

Энэ бол маш аюултай зүйл юм. Өвчин тусна гэдэг “амарч байгаарай” гэж таны бие организмаас хэлж буй дохио. Өвчтэй үедээ ажиллах нь таны эрүүл мэндэд хор хөнөөл, тархинд саад учруулдаг.

9. Хүмүүстэй харилцахгүй байх

Яриа ба харилцаа нь хүнийг оюун ухааны чадвараа хөгжүүлэхэд тусалдаг бөгөөд тархины оюуны өсөлтөд хувь нэмэр оруулдаг. Ганцаараа байхаас илүү найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах хэрэгтэй.

10. Бодож сэтгэх дутагдах

Тархиа дасгалжуул. Амьдралын бүхий л болохгүй зүйлсээ бодож, стресстэй байх нь сэтгэцийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Харин аливаа зүйлийн талаар тайвнаар эргэцүүлж, шийдлийг хайж, сэтгэж тархиа хөгжүүл.

Эх сурвалж: troab

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд