No menu items!
HomeЭрүүл мэндҮл тоомсорлож болохгүй цус бүлэгнэлтийн 10 шинж

Үл тоомсорлож болохгүй цус бүлэгнэлтийн 10 шинж

-

Цусны бүлэгнэл, өтгөрөлт нь хүний биед маш аюултай. Ганц сайн тал гэвэл шархдаж гэмтлээ гэхэд цус алдах нь харьцангуй бага.

Цус өтгөрөлт хүндэрсэн тохиолдолд гүнийн венийн судасны тромбоз (бөглөрөлт) үүсгэдэг. Хүний биеийн гүний венийн судасны тромбоз нь хамгийн аюултайд тооцогддог бөгөөд цусны эргэлтэд “түгжрэл” үүсгэдэг. Цус бүлэгнэлт судас дамжин тархи, зүрх, уушгинд орвол ихээхэн ноцтой байдал үүсгэж болзошгүй. Үүнийг хурдан зөв танихад туслах шинж тэмдгүүдийг танд танилцуулж байна.

10. Зүрх дэлсэх

Хэрэв уушгинд цусны бүлэгнэл үүссэн бол цээжин бие, зүрх салгалах бөгөөд энэ тохиолдолд тахикарди буюу судасны цохилт олширдог байна. Энэ нь уушгинд хүчилтөрөгчийн хэмжээ бага байгаагаас шалтгаалан үүсч болно. Үүний улмаас таны зүрх хомсдолыг нөхөхийг хичээдэг бөгөөд улам бүр хүчтэй цохилж эхэлдэг байна.

9. Амьсгал давчдах

Хэрэв та гэнэт амьсгал авч чадахаа больж амьсгал тань давчидвал энэ нь уушгинд үүссэн цусны бүлэгнэлтийн шинж тэмдэг байж болох ба үүнийг уушигны эмболи гэж нэрлэдэг.

8.Шалтгаангүй ханиалгах

Ямар ч шалтгаангүйгээр гэнэт ханиалгаж, судасны цохилт олшрон, амьсгал давчдах, цээжээр өвдөж, ханиалгахад цус, салиа, нөж гэх мэт гарч байвал энэ тромбизийн шинж байх магадлалтай.

7. Цээжний өвдөлт

Хэрэв гүнзгий амьсгалах үед цээжний өвдөлтийг мэдэрч байвал энэ нь уушигны эмболизмын шинж тэмдгүүдийн нэг байж болно. Цээжний өвдөлт ихэвчлэн хурц, хатгуулж өвдөх бөгөөд үүнийг зүрхний шигдээстэй андуурах нь бий. Аль нь ч байсан гэсэн амь насанд аюултай учраас яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй

6. Хөлний өнгө өөрчлөгдөн улаан эсвэл хүрэн өнгөтэй болох

Арьсны улайлт эсвэл бараан толбо шалтгаангүйгээр үүсэх нь хөлний цус өтгөрлтийн шинж тэмдэг байж болно. Мөн энэ хэсэгт эмзэглэлтэй, халуун оргиж, хөлийнхөө хурууг дээш, доош нь хөдөлгөхөд  өвдөж магадгүй юм.

5. Гар, хөл өвдөх

Цусны бүлэгнэлтийг хэд хэдэн шинж тэмдгээр оношлох боломжтой. Гэхдээ гол таних шинж тэмдэг нь өвдөлт юм. Цусны нөжрөлтөөс үүссэн өвдөлтийг булчингийн цочрол гэж андуурдаг тохиолдол бий. Энэ өвдөлт нь алхаж, эсвэл хөлөө дээш өргөх үед ихэвчлэн тохиолддог.

4. Хөл хавагнах

Хөлийн шагай гэнэт хавагнах нь цус бүлэгнэлтийн  сэрэмжлүүлэх шинж тэмдэг байж болох юм. Энэ эмгэг нь яаралтай тусламж авах шаардлагатай гэж тооцогддог бөгөөд цусны бүлэгнэлт аль нэг эрхтэнд хүрвэл ноцтой аюул учруулж болзошгүй юм.

3. Арьсан дээрх улаавтар судал

Таны биеийн аль нэг хэсэгт гэнэтхэн улаан судал татан гар хүрэхэд хөндүүр бас халуу оргиж байвал яаралтай эмчид хандаарай

2. Бөөлжих

Бөөлжих нь таны гэдсэнд цусны бүлэгнэлт үүссэн  шинж тэмдэг байж болно. Энэ эмгэгийг мезентерийн ишеми гэж нэрлэдэг бөгөөд энэ үед ихэвчлэн хэвлийн бүсээр хүчтэй өвддөг. Хэрэв таны гэдэсний цусан хангамж муу бол дотор муухайрч, өтгөн цустай гарч болно.

1. Нүдний хэсэгчилсэн буюу бүрэн хараа алдалт

Таны нүдний хараа эрс муудах нь ихэвчлэн нүдний торлог бүрхэвчийн артерийн бөглөрлийн шинж тэмдэг байдаг. Ялангуяа толгой эргэх, тэнцвэрээ алдах зэрэг шинж тэмдгүүд хавсарч байвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Хэрэв та эдгээр шинж тэмдгүүдийн аль нэгийг анзаарсан бол аль болох богино хугацаанд эмчид хандаарай.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд