No menu items!
HomeХоол, шим тэжээлШинэ жилийн баяраар эдгээр жорыг ашиглан амтат коктейл хийгээрэй

Шинэ жилийн баяраар эдгээр жорыг ашиглан амтат коктейл хийгээрэй

-

Дарстай коктейл

Энэхүү коктейль нь хийхэд хялбар бөгөөд баярын ширээнд тань өнгө нэмнэ.

Найрлага:

  • 100гр элсэн чихэр
  • 4 ширхэг одон гоньд
  • 2 ширхэг шанцай мод /синамон/
  • 8 ширхэг амт оруулагч башир цэцэг
  • Самар
  • 150 мл ус
  • 1 нимбэг
  • 2 жүрж
  • 150 мл ликёр
  • 750мл/ 1 шил улаан дарс

Хэрхэн хийх вэ?

1. Одон гоньд, шанцай мод, башир цэцэг, 150 мл усаа тогоонд хийгээд элсэн чихэр нэмнэ. Элсэн чихэрийг уусгахын тулд аажмаар буцалгана.

2. Хоёр минут буцалгасны дараа том саванд хийгээд хөргөнө. Шилэн саванд 1 нимбэг, 2 жүржээ зүсэж хийгээд 150 мл ликёр, 750 мл улаан дарсны хамт нэмнэ. Сайтар хутгаад болж өгвөл дор хаяж 2 цагийн турш таглаад хөргө.

Халуун шоколад

Найрлага:

  • 30 мл архи
  • 15 мл ликёр
  • 30 мл хайлуулсан шоколад
  • 2 халбага  шоколадны нунтаг
  • 200 мл халуун сүү
  • Крем
  • Хачир: Kit Kat

Хэрхэн хийх вэ?

1. Хайлуулсан халуун шоколад, шоколадны нунтаг, халуун сүүгээ шилэн аяганд хийгээд хутгана.

2. 30 мл архийг нэмнэ.

3. Кремээ дээр нь хийнэ.

4. Ликёрыг гурав дусаа

6.Kit Kat-аар чимэглэж болно.

Халуун сангриа

Найрлага:

  • 750 мл улаан дарс
  • 2 аяга алимны шүүс
  • 1/4 аяга зөгийн бал
  • 1 жүрж
  • 5 башир цэцэг
  • 4 Ногоон кардамон
  • 2 шанцай мод
  • 1 одон гоньд
  • 1/4 аяга коньяк

Хэрхэн хийх вэ?

1. Саванд дарс, алимны шүүс, зөгийн бал, жүржээ хийгээд гал дээр буцалгана.

2. Башир цэцэг, кардамон, шанцай, одон гоньд нэмнэ. Бага гал дээр буцалгана.

3.Коньякийг хамгийн сүүлд нь хийж хутгана.

4. Шанцай модоор чимэглээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд