No menu items!
HomeХоол, шим тэжээлАмттай, зөөлөн жигнэмэг хийх арга

Амттай, зөөлөн жигнэмэг хийх арга

-

Хүүхдүүдтэйгээ хамт зөөлөн жигнэмэг хийгээрэй. Хэрхэн хийх жорын талаар хүргэж байна.

Жигнэмгийг юу зөөлөн болгодог вэ?

Жигнэмгийн бүтэц нь хэд хэдэн хүчин зүйлээс (орц, харьцаа, жигнэх хугацаа гэх мэт) мөн эдгээрийн хэрхэн уялдаа холбоотой байхаас хамаарч зөөлөн болдог. Жишээлбэл, бор сахар нь цагаан сахараас илүү зөөлөн болгодог.

Зөөлөн бас амттай жигнэмэг хийхэд тань туслах хэд хэдэн зөвлөмжийг хүргэе

Жигнэмгээ зөөлөн болгохын тулд дараах зүйлсийг ашиглаарай

Бор сахар нь цагаан сахараас илүү чийгийг сайн хадгалдаг.  Мөн бор элсэн чихрийг өндөгтэй хослуулснаар жигнэмэг бутархай болохгүйгээс гадна илүү зөөлөн болно.  

Жигнэмэг хийхэд зориулагдсан тос: Цөцгийн тосны оронд жигнэмэг хийхэд зориулагдсан тос /shortening/ ашиглаарай. Цөцгийн тос нь хайлах температур багатай тул хурдан, жигд тархдаг. Жигнэмэг хийхэд  ашигладаг тос нь жигнэх явцад удаан хайлдаг.

Бялууны хөөлгөгч: Хүнсний содны оронд хөөлггөгч /baking powder/ ашиглаарай. Хүчилтэй урвалд ордог хүнсний сода жигнэмгийг үйрч бутрахад хүргэдэг. Бялуу, жигнэмгийн хөөлгөгч нь зуурмагийн чийгийг сайн хадгална

Өндөг: Ялангуяа өндөгний шар. Өндөг нь чийгийг нэмэгдүүлж, үйрч бутрахаас сэргийлнэ.

Бялууны гурил: Уураг багатай, чийглэг ихтэй бялууны гурилыг бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн хийхэд ашигладаг.

Жигнэх хугацаа нь жигнэмэгийн бүтцэд нөлөөлдөг. Цахилгаан зууханд удаан байх тусмаа хатуурна. Тиймээс жигнэх хугацаагаа сайтар тохируулаарай.

Хатуу жигнэмгийг зөөлрүүлж болох уу?

Удаж хатуурсан жигнэмгийг зөөлрүүлж болно. Жигнэмэгийг агаар нэвтрэхгүй саванд хийж, дээр нь нэг зүсэм шинэхэн цагаан талх нэмээрэй. Жигнэмэг нь талхны чийгийг шингээж авч зөөлөн болно. Эсвэл чийгтэй цаасан алчуураар боож (чийгтэй, нойтон биш) богино долгионы зууханд 10-15 секундын турш халааж болно.

Хэрхэн шоколадтай зөөлөн жигнэмэг хийх вэ?

Орц:

½ аяга элсэн чихэр (100 гр)

¾ аяга бор сахар (165 гр)

1 халбага давс

½ аяга цөцгийн тос (115 гр) хайлсан

1 өндөг

1 халбага ванилийн ханд

1 ¼ аяга гурил (155 гр)

½ халбага хүнсний сода, эсвэл бялуу хөөлгөгч

4 унц /120 гр/ хар шоколад (110 гр) сонголтоор. Шоколадаа үйрүүлээд хийнэ.

Хийх арга:

Том саванд элсэн чихэр, давс, тосоо хийж сайтар холино.

Өндөг, ванилийн хандаа нэмээд хутгана. Өтгөн зуурмаг болох ёстой.

Гурил, содаа /бялуу хөөлгөгч/ шигшэж нэмээд сайтар холино.

Үүн дээрээ шоколадаа нэмээд  бэлэн болно. Зуурсан гурилаа дор хаяж 30 минут амраагаарай. Өөрийн хүссэн хэвээр жигнээрэй.

Зуухыг 350 ° F (180 ° C) хүртэл халаагаад 12-15 минут жигнэнэ.

Ингээд шоколадтай зөөлөн жигнэмэг бэлэн болно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд