No menu items!
HomeОнцлохХаршлын тухай бидний мэддэггүй зүйлс

Харшлын тухай бидний мэддэггүй зүйлс

-


Харшил бол ямар нэгэн гадны бодист дархлааны системийн үзүүлэх хариу урвал юм. Харшлын урвал нь хөнгөн, тууралт, улайлт үүсэхээс эхлээд анафилаксийн шок гэж нэрлэгддэг хүнд хэлбэрийн, амь насанд аюултай хариу урвал хүртэл үзүүлж болно.  

Дархлалын тогтолцоонд харшлын урвал явагддаг. Ургамлын тоосонцор, шороо, тоос, нар, хэт халуун болон хүйтэн агаар, хоол, хүнс, ахуйн хэрэглээний бодис гэх мэт харшил үүсгэгчийн хариуд дархлааны систем эсрэг биет үүсгэдэг байна.

Дархлааны тогтолцооны хариу урвалын шинж тэмдэг нь амьсгаадах, тууралт, хамар битүүрэх, нүд загатнах, улайх зэрэг юм. Клевлэнд клиникийн мэдээлснээр анафилаксийн үед  нүд эсвэл нүүр хүчтэй загатнахаас эхэлж,  хоолой хавагнах, цусны даралт буурах, толгой эргэх зэрэг нийлмэл шинж тэмдэг илэрч болзошгүй юм гэжээ.

Харшил нь олон төрөл. Ургамлын харшил нь улирлын шинжтэй байдаг бол хонсний харшил нь тухайн зүйлийг насан туршдаа идэхгүй байх жишээтэй. Ургамлын тоосонцор, тоос шороо нь хамгийн түгээмэл харшил үүсгэгчид юм. Харшлын төрлүүд тэдгээрийн талаарх бидний мэддэггүй зарим зүйлсийн талаар хүргэж байна.

Дарсны харшил

Дарсыг бага багаар хэрэглэвэл эрүүл мэндэд ашиг тустай гэдэг. Тухайлбал, Wine Economics and Policy сэтгүүлд дурьдсанаар дарсыг бага хэмжээгээр тохируулж хэрэглэх нь зүрхний өвчнөөр нас барах, зүрхний шигдээс болох эрсдэлийг 30-50 хувь хүртэл бууруулдаг гэжээ.

Ховор тохиолдолд дарсанд харшил өгөх боломжтой. Германы анагаах ухааны Allergologie Select сэтгүүлийн тоймд дурьдсанаар алкохолд мэдрэг болох нь нийт хүн амын 10 орчим хувийг эзэлж байна гэж. Харшил үүсгэгч нь усан үзэм, уураг эсвэл дарс үйлдвэрлэхэд ашигладаг бусад орц байж болно.

Хүнсний харшилтай ижил шинж тэмдгүүд илэрдэг. Хамар билүүрэх, нус гоожих, түгжрэл, уруул, ам, хоолой хорсох шинж тэмдгүүдээс гадна тууралт, хоол боловсруулах эрхтний эмгэг, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд мөн илрэх боломжтой.

Усны харшил

Усны чонон хөрвөс гэж нэрлэгддэг энэхүү харшил нь арьсанд ус хүрсний дараа үүсдэг, ховор тохиолдолд үүсэх физикийн чонон хөрвөс юм. Үүний гол шинж тэмдэг нь ихээхэн загатнах бэлцррүүн тууралт байдаг бол хүнд хэлбэрийн тохиолдол нь амьсгаадах, цээж давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болзошгүй юм.

Олон төрлийн усны эх үүсвэрүүд нь /цас, бороо, хөлс, нулимс/ урвал үүсгэдэг. Цоргоны ус, далайн ус, бассейны ус ч мөн харшил үүсгэдэг. Усны харшлын урвал ихэвчлэн хагас цагийн дотор илэрдэг бөгөөд 2 цаг хүртэл үргэлжилдэг. Биеэ сайтар хатааснаас хойш нэг цагийн дотор шинж тэмдэг нь намддаг байна. Гэхдээ усны харшил тун ховор. 2018 онд л гэхэд Dermatologica Sinica дерматологийн сэтгүүлд мэдээллэснээр 50 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Дасгалын харшил

Дасгалаас үүдэлтэй анафилакс нь ховор тохиолддог боловч дасгалын үеэр тохиолдож, хэдэн цагаар үргэлжилдэг байна. Дасгал хийхийн өмнө улаан буудай, сам хорхой гэх мэт зарим хоолыг идвэл энэ нь илүү их тохиолддог. Дасгал хөдөлгөөнтэй холбоотой анафилаксийн урвалын шинж тэмдэг нь амьсгалахад хэцүү болох, даралт буурах, толгой эргэх, ухаан алдах зэрэг юм.

Дасгал нь харшлын гаралтай астматай хүмүүсийн шинж тэмдгийг өдөөх боловч зарим хүмүүс зөвхөн дасгал хийснээр астматай болох магадлалтай гэдгийг Merck Manual тайлбарлав. Амьсгал хурдан хөрж, амьсгалын замыг хуурайшуулдаг тул дасгал хөдөлгөөн багтраа үүсгэдэг байна. Дасгалаас үүдэлтэй астма өвчний үед цээж нь давчдах, амьсгаадах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинжүүд илэрнэ. Хэрэв дасгал хийх явцад анафилаксийн шинж тэмдэг илэрвэл хийж байгаа зүйлээ зогсоож, тайвшрахыг хичээгээрэй.

Нарны харшил

Нарны харшил нь нарны гэрэлд гарсны дараа арьс загатнах, улаан тууралт гарах шинжүүдээр илэрдэг.  Клевлэнд клиникийн мэдээлснээр нарны харшлын хамгийн түгээмэл хэлбэр бол полиморфик гэрлийн туяа (PMLE) юм. Энэ нь АНУ-ын хүн амын 10-15 хувьд тохиолддог аж. PMLE нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү түгээмэл тохиолддог бөгөөд өсвөр наснаасаа эхэлдэг. PMLE-ийн шинж тэмдгүүд нь загатнах тууралт, цэврүү эсвэл жижиг улайлт үүсдэг.

Зарим хүмүүс удамшлын хэлбэрийн нарны харшилтай байдаг. Нарны харшлын хөнгөн хэлбэрүүд яваандаа арилдаг. Хүнд хэлбэрийн тохиолдлыг стероидын тос эсвэл эмээр эмчилдэг байна. Энэхүү харшлаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол нарнаас хамгаалах тос, хамгаалалтын хувцас өмсөх, нар хөөрөх үеэр гадагш гарахгүй байх юм.

Гоёл чимэглэл, металлын харшил         

Металлын харшилтай хүмүүс зоос, үнэт эдлэл, тэр ч байтугай хаалганы бариулыг шүргэхэд л  харшлын урвал илэрч болно гэж Кливленд клиникээс мэдэгджээ. Энэ төрлийн хариу урвалыг харшлын дерматит буюу контактын хэт мэдрэгшил гэж нэрлэдэг. Энэ нь харьцангуй түгээмэл бөгөөд нийт хүн амын 15 хүртэлх хувийг эзэлдэг гэж Immunologic Research-ийн 2014 оны тайланд дурьджээ. Кливленд клиникийн арьсны эмч, доктор Жон Энтони хэлэхдээ “ямар ч төрлийн металл харшил үүсгэх боломжтой. Хамгийн түгээмэл нь никель, кобальт, хроматууд юм” гэжээ.

Металлын харшилтай болоход арьсны эсүүд материалаас жижиг молекулуудыг шүүж авдаг бөгөөд эдгээр нь тунгалгийн булчирхайд очдог гэж Кливлэнд клиникээс мэдэгджээ. Улмаар улайлт, загатнах, хавагнах, тууралт гарах, цэврүүтэх зэрэг хөнгөн, хүнд хэлбэрийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.

Хүйтний харшил

Хүйтэн чонон хөрвөс нь зарим хүмүүст даарсны дараа тохиолддог арьсны урвал юм. Даарч хөрсөн арьсан дээр тууралт үүсч, хүйтэн зүйл барьсны дараа гар хавагнах, хүйтэн хоол, ундаа хэрэглэснээс болж уруул хавагнадаг.

Хүйтэнд үзүүлэх хариу үйлдэл нь даарч хөрснөөс хойш 5-10 минутын дотор илэрч, 2 цаг хүртэл үргэлжилдэг байна. Хүйтэн усанд сэлэх гэх мэт нөхцөл байдлаас үүдэлтэй ноцтой тохиолдлууд нь ухаан алдах, цочирдох зэрэг амь насанд аюултай шинж тэмдгүүд илэрдэг.

Жимс, хүнсний ногооны харшил

Амны хөндийн харшлын хам шинж (OAS) байвал хүнсний ногоо, жимс зэргийг идэх эрхээ хасуулж байна гэсэн үг.  Энэ нь хус модны тоосонцрын харшилтай хүмүүсийн 50-70 хүртэлх хувьд тохиолддог аж.

Жимс, хүнсний ногооны харшлын шинж тэмдэг нь ихэвчлэн хөнгөн бөгөөд антигистамины эсрэг хариу үйлдэл үзүүлдэг байна. Шинж тэмдгүүдэд ам, нүүр, уруул, хэл, хоолойны улайлт, бага зэрэг хавагнах, загатнах шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд харшлын урвал үүсгэдэг жимс хүнсний ногооноос зайлсхийх нь чухал юм.

Махны харшил

Мах идсэний дараа тууралт гарах, дотор муухайрах, хамар битүүрэх юм бол харшилтай байх магадлалтай.  Ямар ч төрлийн маханд харшлын урвал үзүүлэх боломжтой.  

АНУ-д үхэр, гахайн махны харшил их тохиолддог гэж ACAAI мэдээллэжээ. Эдгээр нь ихэвчлэн хөхтөн амьтдын эсийн мембранд байдаг нүүрс ус болох альфатай холбоотой. п

Махны харшил нь Lone Star хачигнаас үүдэлтэй гэж үздэг. Ийм төрлийн хачигт хазуулсны дараа үхэр, гахайн маханд харшил үүсгэж болно. Махны харшлын урвал нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн хооронд хэлбэлздэг. Толгой өвдөх, тууралт гарах, загатнах, уруул, нүүр, хэл, хоолой хавагнах, нус гоожих, найтаах, хоол боловсруулах эрхтний эмгэг, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Шивээсний харшил

Зарим хүмүүст шивээс хийлгэсний дараа, тэр ч байтугай хэдэн жилийн дараа сөрөг нөлөө илэрдэг. Америкийн Арьс судлалын академийн (AAD) мэдээлснээр шивээсний пигмент, ялангуяа улаан пигмент нь харшлын урвал үүсгэж болзошгүй гэжээ. Энэ нь арьс загатнах, улайлт, тууралтыг үүсгэдэг.

henna шивээсээс гурван долоо хоногийн дараа харшлын урвал үүсч болно. Энэхүү харшил нь хар будаг дахь химийн бодисын урвалаас үүсдэг. Улайлт ба хавагнах, загатнах, арьс өвдөх, цэврүүтэх, арьсны өнгөний өөрчлөлт, нөлөөлөлд өртсөн хэсгийн сорвижилт зэрэг шинжүүд илэрнэ.

Угаалгын нунтгийн харшил

Угаалгын нунтаг, хувцас зайлагч зэргийн хүчтэй химийн бодис харшил үүсгэх нь цөөнгүй. Кливлэнд клиникийн мэдээлснээр эдгээр бүтээгдэхүүнтэй холбоотой хоёр төрлийн хариу урвал байдаг аж.  

  • цочрол ба харшлын дерматит: Угаалгын нунтаг эсвэл хувцас зайлагчаар угаасан хувцсанд хүрмэгц цочрол нь улайх, загатнах тууралт үүсгэдэг. Гэхдээ тус бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсны дараа цочрол зогсдог.
  • харшлын хавьтлын дерматит : Угаалгын нунтаг болон ахунй хэрэглээний бодисууд нь  долоо хоногийн дараа өвчний шинж тэмдэг үүсгэдэг. Олон удаа хэрэглэсний дараа хариу урвал илэрч болно.  Угаалгын нунтаг эсвэл ахуйн хэрэглээний бодис нь улаан, загатнах тууралт үүсгэдэг. Тууралт нь суга гэх мэт тодорхой хэсэгт тархаж эсвэл хязгаарлагдаж болно.

Үнэргүй, будагч бодис агуулаагүй бүтээгдэхүүнийг ашиглах нь энэ төрлийн харшлаас сэргийлэх нэг арга юм.

Алтан товчтой цай

Энэ нь хүчтэй, өвөрмөц үнэртэй, өргөн хэрэглэгддэг ургамлын гаралтай цай юм. Эмчилгээний зориулалтаар ч ашигладаг. Харвардын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ажиглалтын зөвлөмжийн дагуу энэхүү цай нь тайвшруулж, унтахад тусалдаг төдийгүй удаан хугацаагаар хэрэглэх нь сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг аж.

Гэхдээ зарим хүмүүст цай уусны дараа бага зэргийн харшлын урвал илэрдэг байна. Ам, хоолой, уруул хорсох, загатнах эсвэл тууралт үүсэх шинж тэмдгүүд илэрнэ. Бусад ургамлын гаралтай цайнаас харшилдаг бол мөн харшилж магадгүй юм.

Бэлгэвчний харшил

Бэлгийн хавьтлын дараа бэлэг эрхтэний орчимд байнга загатнах шинж тэмдэг илэрвэл энэ нь  бэлгэвчний харшилтай холбоотой байх магадлалтай. “Эмэгтэйчүүд латекс бэлгэвчэнд харшлын урвал үзүүлэх нь эрэгтэйчүүдээс илүү байдаг” гэж харшлын эмч Дэвид Ланг хэлжээ.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд