No menu items!
HomeОнцлохНийтлэг тохиолддог өвчлөлүүдийг гэрийн нөхцөлд эмчлэх 20 арга

Нийтлэг тохиолддог өвчлөлүүдийг гэрийн нөхцөлд эмчлэх 20 арга

-

Эмнэлэг яваад түргэн дуудаад байх шаардлагагүй хэрнээ өөрт маш хэцүү зовиуртай нийтлэг тохиолддог өвчлөлүүд байдаг. Тэдгээрийг гэрийн нөхцөлд хэрхэн хурдан эдгээх талаар зөвлөж байна.

Хоолой өвдөх

Хоолойн өвдөлт нь голчлон бактери, вирусын халдвараас үүдэлтэй байдаг. Хоолойн өвдөлт маш хэцүү байдаг бөгөөд бид бүхэн яаж хурдан эдгээх вэ гээд бүхий л аргыг сүвэгчилдэг.

  • Чийглэг агаар нь хоолойн өвдөлтийг намдаахад тусална.  Халуун шүршүүрт орох, халуун уураар утах, мөн утах усандаа гаа, эфирийн тос дусаах  хэрэгтэй.  Чийглэг агаараар амьсгалахад хоолойн өвдөлт багасна.
  • Тамхи татах нь хоолойг цочроож, хуурай ханиалгах шалтгаан болдог. Хоолой өвдсөн үед аль болох тамхи татахгүй байж, тамхины утаанаас хол байхыг хичээгээрэй. Энэ нь хоолойг хуурайшуулж сэрвэгнүүлж, ханиалгуулдаг.
  • Хоолойн өвдөлтийг намдаахад цагаан гаан дээр халуун ус хийгээд бүлээсээд ирэхээр нь зөгийн бал, нимбэгийн шүүс нэмээд халуун бүлээнээр нь ойр ойрхон уух хэрэгтэй.
  • Мөн улаан лоолийн шүүс халуун ус хоёрыг тэнцүү хэмжээгээр хольж дээрээс нь чинжүүний соус нэмээд хоолойгоо зайлвал үр дүнтэй.

Хамрын дайврын хөндийн үрэвсэл

Энэ үед нүүрний яс, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

  • Хамрын дайврын хөндийн үрэвслийн үед 5-10 минутын турш нүүрэндээ бүлээн жин тавина. Энэ нь синусын урсгалыг дэмжиж, түгжрэлийг бууруулах болно.
  • Хагас халбага давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусга. Давсны уусмал бэлтгэн түүгээрээ хамрынхаа нүхийг цэвэрлэж, бактерийг устгана.
  • Мөн хоолондоо халуун ногоо, амтлагч хийж идвэл үр дүнтэй.
  • Та хөмсөгнийхөө хоорондох цэгийг нэг минутын турш, дараа нь хамрынхаа хоёр талын цэгийг дарвал өвдөлт намдаж, хамрын битүүрлийг арилгахад тустай.

Арьсны халдвар

Арьсны халдвар нь  нян, вирус, мөөгөнцөр, шимэгч гэсэн 4 төрлөөр үүсгэгддэг. Халдвар тус бүрд тохирсон эмчилгээний арга байдаг.Гэрийн арчилгаа нь бүх төрлийн арьсны халдварын шинж тэмдгийг бууруулахад тустай.

  • Ус алимны цууг тэнцүү хэмжээгээр хольж даавуунд шингээн хөргөж аль эсвэл хөлдөөж нүүрэндээ өдөрт хэд хэдэн удаа жин тавина. Үүний үр дүнд загатнаа багасгадаг бөгөөд алимны цуу нь бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй юм. Иймд халдварыг устгахад тусалдаг байна.
  • Хоол хүнсэндээ сармис, цагаан гаа, зөгийн бал, турмерик зэрэг бактери, үрэвслийн эсрэг үр нөлөөтэй хоол хүнс, халуун ногоо түлхүү хэрэглээрэй. Тарганд агуулагддаг пробиотикууд нь муу бактерийн эсрэг тэмцэхэд тусалдаг. Иймээс  өдөр бүр тараг идээрэй. Та эдгээрийн аль нэгийг шууд арьсандаа түрхэж болно тэгвэл илүү сайн нөлөө үзүүлэх боломжтой.
  • Кокосын тос нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг маш сайн тайвшруулдаг. Өдөрт цөөн хэдэн удаа арьсны шархалсан хэсэгт түрхвэл  удахгүй үр дүнг нь харах болно.
  • Цайны модны тос нь ариутгах шинж чанартай тул халдварыг устгаж, тархахаас хамгаалдаг. Чидун жимсний тос эсвэл зуун настын гельтэй хольж, арьсандаа түрхээрэй. Энэ нь таны арьсыг илүү хурдан сэргээхэд тусална.

Нүдний халдвар

Нүдний халдварын үед бактери, мөөгөнцөр, вирус нь нүдний алим эсвэл түүний ойр орчмын хэсэгт халддаг. Ингэснээр загатнах, хавагнах, нулимс гоожих, нүд улайх гэх мэт олон таагүй шинж тэмдгүүд үүсдэг байна.

  • Нүдний  дасгал хий. Ингэхдээ нүдээ цагийн зүүний дагуу, дараа нь цагийн зүүний эсрэг чиглэлд эргүүлнэ,  дээш, доош, зүүн, баруун тийш 10-15 минутын турш хөдөлгөнө. Энэ нь цусны урсгалыг нэмэгдүүлж, халдварын эсрэг тэмцэхэд тусалдаг.
  • Пакеттай цай нь халдвар авсан нүдэнд сайн жин болж, цочрол, үрэвслийг бууруулдаг. Уусан цайныхаа пакеттай шаараар нүдэндээ 10-15 минут жин тавиарай. Хэт халуунаар нь тавьж болохгүй.
  • Нялх хүүхдийн шампуниар нүдээ угаагаарай. Хүүхдийн шампунь нь шороо, халдвартай шүүрлийг энгийн уснаас хамаагүй илүү үр дүнтэй арилгана. Мөн таны нүдийг цочроохгүй.
  • Давстай буцалсан бүлээн усаар нүдний угаалга хийнэ. Өдөрт хэд хэдэн удаа угаавал аргаж загатнах нь арилж, нүдний рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, бактерийг арилгадаг.

Хоолны хордлого

Бид идэж, ууж байгаа зүйлдээ хэтэрхий хариуцлагагүй хандсанаас хоолны хордлого авдаг. Хоол хүнсээр дамжих өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг бол бөөлжих, гүйлгэх, хэвлийгээр өвдөх явдал юм.

  • Гүйлгэж бөөлжсөнөөр хүний бие шингэнээ маш хурдан алддаг тул  ус маш сайн уух хэрэгтэй. Нэгдүгээрт, та алдсан шингэнээ дор дор нь нөхсөнөөр шингэний дутагдалд орохгүй. Хоёрдугаарт, та халдварыг биеэсээ зайлуулна. Алдагдсан эрдэс бодисыг орлуулахын тулд та эрдэст ус ууж болно.
  • Идэвхжүүлсэн нүүрс бол хоол хүнсээр дамжих халдварыг эмчлэх сайн арга бөгөөд энэ нь маш үр дүнтэй байдаг тул хэрэглээрэй. Энэ нь хорт бодис, бактериудыг төгс шингээж, бие махбодоос зайлуулдаг.
  • Хэрэв таныг  суулгалт зовоож байгаа бол калигаар баялаг гадил жимс идэх хэрэгтэй бөгөөд энэ нь суулгалтыг зогсооход тусалдаг.
  • Дотор муухайрахыг арилгахын тулд ургамлын гаралтай цай уух хэрэгтэй. Peppermint цай, chamomile цай нь ходоодыг тайвшруулж, агшилтыг багасгаж, халдварыг саармагжуулдаг.

Халдварын эсрэг тустай өөр байгалийн эмчилгээний аргыг та мэдэх үү? Хэрэв та тэдгээрээс бидэнтэй хуваалцвал бид баяртай байх болно.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд