No menu items!
HomeОнцлохХөлний судасны бүдүүрлийг эмчлэх 8 арга

Хөлний судасны бүдүүрлийг эмчлэх 8 арга

-

Суудлын ажил ихээр эрхлэх болсон өнөө үеийн бас нэг хор уршиг нь хөлний судасны бүдүүрэл өвчин юм. АНУ-д л гэхэд насанд хүрэгчдийн 20% нь ийм эмгэгтэй болсон судалгаа байна. Үүнийг эрт үед нь оношилж чадвал цааш даамжрахгүй, хүндрэхгүй байх бүрэн боломжтой бөгөөд судасны бүдүүрлийн хөнгөн хэлбэрийг гэрийн нөхцөлд эмчлэх бүрэн боломжтой байдаг.

1.Хөлөө өргөх

Хамгийн эхний энгийн дасгал нь хөлөө өндөрлөн хэвтэх. Та өдөрт  зурагт үзэх ном уншихдаа хөлөө зүрхнийхээ түвшнээс дээш гарган, өндөр юман дээр тавь. Аль эсвэл 20 минутын турш 3-4 удаа хөлөө өргөх юм бол маш сайн нөлөөтэй байдаг.

2. Судасны бүдүүрлээс сэргийлэх оймс

Энэхүү оймс нь судсыг барьж ачааллыг багасгадаг.Тиймээс өдөржин суудаг, зогсдог ажил эрхэлдэг бол ийм оймс өмсөх хэрэгтэй. Тэгвэл судасны бүдүүрлээс маш үр дүнтэй хамгаалж чадах болно.

3. Хоолны дэглэм барьж жингээ хянах

Хоолны дэглэм барих нь тогтмол дасгал хийхийн адил эрүүлжүүлэх үр дүнтэй байдаг. Хүний дотор эрхтнүүд эрүүл байвал гаднаасаа ч эрүүл харагддаг. Та антиоксидантын маш сайн эх үүсвэр болох С, Е витамин агуулсан хоолыг хэрэглэж хэвшээрэй. Витамин С нь судсыг бат бэх байлгах коллаген ба эластин үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг. Е витамин нь судсыг “аалз” шиг харагдуулахгүй.

Эслэгээр баялаг хоол хүнс нь өтгөн хатахаас сэргийлж, судасны даралтыг бууруулдаг тул мартаж болохгүй. Овъёос, маалингын үр, вандуй, шош, алим, үр тариагаар хийсэн хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Илүүдэл жин нь дангаараа судасны бүдүүрэлд хүргэдэггүй.  Энэ нь ихэвчлэн янз бүрийн хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Муу зуршлууд, хөдөлгөөний дутагдал, тэнцвэргүй хооллолт, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягтай байснаар судас бүдүүрч эхэлдэг. Хөлдөө хэт их ачаалал өгөхөөс зайлсхийхийн тулд жингээ хянах хэрэгтэй.

4. Ургамлын гаралтай эм

Судалгаанаас харахад зарим ургамлын гаралтай эмүүд нь венийн судасны дутагдлын шинж тэмдэг болох хөл хавагнах, бадайрахад сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон.  Усан үзмийн үр, рутин, эсвэл готу кола зэрэг ургамлын гаралтай хүнсний нэмэлт тэжээлүүд нь судасны бүдүүрлийг сайн эмчлэх арга болдог. Эдгээр нь эм, капсул эсвэл тос хэлбэрээр байдаг.

Ургамлын гаралтай нэмэлт тэжээл хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь аюулгүй бөгөөд таны ууж буй эмэнд саад болохгүй байх хэрэгтэй.

5. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн

Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь эрүүл мэндийн олон асуудлыг шийдэх түлхүүр юм. Судасны бүдүүрлийн эхэн үед биеийн хөдөлгөөн нь урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Гэсэн хэдий ч хөл дээрээ хэт их ачаалал өгдөг дасгал сонгож болохгүй. Судасны хаванг улам даамжруулж болзошгүй тул гүйх хэрэггүй.

Илүү их хөдлөх тусам судсанд цус хурдан эргэлддэг. Энэ нь судасны бүдүүрлээс шалтгаалсан тааламжгүй мэдрэмжийг арилгахад хэрэгтэй гол зүйл юм. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, эмчилгээний өндөр үр дүн өгдөг дасгалууд нь өдөр бүр алхах юм. Мөн сунгалтын дасгалууд, иог, хөлөө шагайгаар нь эргүүлэх гэх мэт дасгалууд орно.

6. Амьдралын хэв маягийг өөрчлөх

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь судасны бүдүүрлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зөв арга юм. Байнгын суудлын ажил эрхэлдэг бол дасгал хөдөлгөөн сайн хийж, удаан хугацаагаар зогсож хөлдөө ачаалал өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Цусны эргэлтийг зогсонги байдалд оруулах, удаашруулахгүйн тулд ойр ойрхон босох, хөл гараа хөдөлгөх, хөнгөн сунгалтын дасгалыг хийж байх хэрэгтэй.

Өндөр өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Намхан ултай гутал нь хөлний булчинг чангалж, цусны эргэлитийг сайжруулдаг.

7. Зөөлөн иллэг хийх

Массаж нь таны бие, ялангуяа хөлний цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг. Бүдүүрсэн судсанд массаж хийхдээ аль болох чанга даралгүй зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Массаж хийхэд өвдөж, хөндүүрлэн таагүй байвал зогсоогоорой. Хэдийгээр зөөлөн иллэг нь бүдүүрсэн судсыг хэвийн болгож чадахгүй ч зангирч өвдөх, хөндүүрлэх зовиурыг багасгаж өгдөг.

8. Бүдүүрсэн том судаснуудыг лазераар эмчлэх

Энэ нь судасны бүдүүрлийн хүнд үед хэрэглэдэг түгээмэл арга юм. Бүдүүрсэн судсаар хоолой дамжуулан лазераар халааж судасны дотор талыг хуулж авдаг. Энэ нь энгийн хагалгааг бодвол шарх сорви багатай хялбар арга байдаг.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд