No menu items!
HomeГоо сайханЗалуу, сайхан харагдуулах нүүрний массаж хийх аргууд

Залуу, сайхан харагдуулах нүүрний массаж хийх аргууд

-

Японы “Асахи” массаж нь дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг. Энэ нь үрчлээ арилгаж, арьсны хөгшрөлтийг удаашруулдаг бөгөөд дэлхийн алдартай загвар өмсөгчид энэхүү массажны аргыг өдөр тутмын арьс арчилгаандаа ашигладаг байна. Үүнийг хоёр долоо хоногийн турш хийснээр үр дүнг нь мэдрэх боломжтой. Өдөрт таван минут зарцуулна.

Баримтлах чухал дүрмүүд

Хэрэв та лимфийн системийн эмгэг, тууралт, гэмтсэн арьс, ханиад, томуу хүрсэн бол үүнийг хийхийг  хориглоно.

Уг массажыг хийхийн өмнө нүүрээ угааж, гараа сайн ариутгаарай. Арьсны үрэлтийг багасгахын тулд тос түрхээрэй.

Массаж хийхдээ хүчтэй үрж, хуруугаараа хүчтэй дарж болохгүй.

Чих, эрүүний доорх хэсэг, хүзүүндээ (тунгалагийн зангилаа байрладаг) массаж хийх үед даралтыг бууруулна уу.

Массажны хөдөлгөөн бүрийг 3 удаа давтах хэрэгтэй. Үр дүнг нь үзэхийн тулд өдөр бүр тогтмол хийгээрэй.  

Үндсэн хөдөлгөөнүүд

Шанаанаас эхлэн хуруугаараа хөнгөн даралт үзүүлэн доош эгэм рүү чиглэсэн хөдөлгөөн хийгээрэй. Энэ нь лимфийн шингэний гадагшлах урсгалыг үүсгэдэг. Эхлээд 3 удаа давтаж, дараачийн массажны хөдөлгөөн бүрийн төгсгөлд хийхээ мартуузай.

Нүд орчмын хэсэг

Дунд хуруугаараа нүдний захаас дотогш чиглэсэн зөөлөн массаж хийгээрэй. Хэсэг хугацаанд завсарлаад хөмсөгний доогуур нуман хөдөлгөөн үүсгэн эхэлсэн цэгт хүрнэ. Тойрог маягаар хийнэ.

Дух орчмын хэсэг

Зураг дээр харагдаж буй байрлалаар зиг заг маягийг хөдөлгөөн хийгээрэй.

Уруулын эргэн тойронд

Энэ үе шатанд массажны хөдөлгөөн бүрийг 3-4 удаа давтаж, дараа нь үндсэн хөдөлгөөнөөр дуусгах хэрэгтэй.

Эхлээд 3, 3 хуруугаа эрүүний төв цэгт байрлуулан уруулаа тойруулан массаж хийгээрэй.

Дараа нь долоовор хуруугаар хамрын угалз хэсэгт дарж, дээш доош тойрог маягаар хийгээрэй.

Хамрын угалз хэсгээс хацрын ясыг дагуулан шулуун хөдөлгөөнөөр массаж хийгээрэй.

Хоёр гарын 3, 3 хуруугаа эрүүний төв хэсэгт байрлуулна. Өмнөх массажны нэгэн адил хөдөлгөөн хийгээрэй. Зөөлөн даралтаар уруулаа тойруулаад дээш нүд рүү чиглүүлээрэй. Үүнээсээ зовхио дагуулан шанаа руу чиглэсэн хөдөлгөөн хийгээрэй.   

Дараа нь нүдний урд хэсгээс зовхи дагуулан гадагш чиглэсэн хөдөлгөөн хийгээрэй.

V хэлбэрийн нүүр

Зүүн алгаараа эрүүнийхээ зүүн талд дар. Зураг дээрх хөдөлгөөний дагуу массаж хийгээрэй. Нэг талдаа хийж дуусаад эсрэг талдаа давтана.

Хацар

Дөрвөн хуруугаа хацартаа хөндлөн байрлуулж гадагш чиглэсэн хөдөлгөөнөөр массаж хийгээрэй.

Хоёр гараа бугуй хэсгээр нь нийлүүлж, зураг дээрх байрлалаар хацрыг өргөх маягийн хөдөлгөөн хийнэ.

Эрүү

Эрүү хэсгийн арьсыг дээш өргөх маягаар иллэг хийгээрэй.

Эрхий хуруугаа эрүүнийхээ доор байрлуулаарай. Баруун болон зүүн гарын бусад хуруунууд хамар хэсэгт уулзаж байх ёстой. Хамраас шанаа хэсэгт гадагш чиглэсэн хөдөлгөөн хийгээрэй.

Массажны зөв техникийг ажиглах нь маш чухал гэдгийг анхаараарай. Үүнийг тогмол хийснээр залуу сайхан харагдах болно.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд