No menu items!
HomeХоол, шим тэжээлЖин хасахад тань туслах илчлэг багатай жүүсний жорууд

Жин хасахад тань туслах илчлэг багатай жүүсний жорууд

-

Хэрэв та хоолны дэглэм барьж эхэлж байгаа бол дараах жороор жүүс хийж уугаарай. Олон хүмүүс хоолны дэглэм барихдаа өлсөх ёстой гэж боддог.  Гэвч энэ нь жингээ хасах зорилгод сайнаас илүү их хор хөнөөл учруулна. Тиймээс бага багаар идэж, өлсөхгүй байх хэрэгтэй.

1. Өргөст хэмх, кале, бууцайтай жүүсний  жор

Энэхүү сэргээгч ногоон шүүс нь зөвхөн гэдэс дотор төдийгүй таны арьс, дархлааг сайжруулах болно. Бага илчлэгтэй энэ ундаа нь олон төрлийн амин дэм, антиоксидантаар дүүрэн.

Орц:

200 гр өргөст хэмх

50 гр бууцай навч

50 гр кале

1/4 инчийн цагаан гаа

1/2 нимбэг

Хэрхэн хийх вэ?

1.Бүх найрлагыг угааж цэвэрлээрэй.

2.Хөргөгчинд 30 минут байлгаад холигчинд хийж, жүүс гаргаж аваарай.

3. Давс ба нимбэгээр амтална.

2. Хан боргоцой, жүрж, хулуутай  жүүсний жор

Хулуу бодисын солилцоог сайжруулж чадах супер хоол юм. Энэ нь илчлэг багатай, тэжээллэг чанар сайтай байдаг. Та үүнийг сайн чанарын хан боргоцой, жүржтэй хослуулж болно.

Орц

1 аяга хэрчсэн хан боргоцой

1 аяга хэрчсэнжүрж

1 аяга жижиглэсэн калабаш хулуу /лонх шиг хэлбэртэй хулуу/

1 аяга хэрчсэн өргөст хэмх

Хэдэн лаврын навч

Хэдэн карри навч

Шүүсийг хэрхэн хийх вэ?

1. Бүх найрлагыг нь бэлд.

2. Бүх жимс, хүнсний ногоог шүүсний машинд хийж шүүсийг гаргаж авна.

3. Лаврын болон карри навчийг дээрээс нь нэмнэ

3. Бууцай-алимны жүүсний  жор

Энэхүү жүүс нь өдрийг эхлүүлэхэд шаардлагатай бүх зүйлийг агуулдаг. Энэ нь таны метаболизмыг байгалийн жамаар сэргээж, таны биеийг бүх хорт бодисоос цэвэрлэх болно.

Орц:

Бууцай – Дунд хэмжээтэй нэг багц

Алим – 1 ширхэг, дунд зэргийн

Ус – хагас аяга

Гаатай навч – 1 ширхэг

Хэрхэн хийх вэ?

Бууцайг усаар угааж цэвэрлээрэй. Сайн хатаагаад жижиглээд бэлд

Алимаа бас жижиглэ.

Бүх орцоо холигчиндоо хийгээд л болоо.

Эх сурвалж: foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд