No menu items!
HomeХоол, шим тэжээлЭдгээрийг хүнсэндээ хэрэглэвэл чухал 7 витамины дутагдалд орохгүй

Эдгээрийг хүнсэндээ хэрэглэвэл чухал 7 витамины дутагдалд орохгүй

-

Өнөөдрийнхөө витаминыг уусан уу гэж та хүүхдүүдээсээ асуудаг байх. Танд ч гэсэн витамин хэрэгтэй гэдгийг та мартаагүй биз.

Гэхдээ үйлдвэрийн аргаар гаргаж авсан витамин ууснаас хоол хүнснээсээ хэрэгтэй эрдэс бодис, витаминаа авах нь илүү үр дүнтэй болох талаар сүүлийн үед олон эрдэмтэн судлаачид анхааруулах болсон.

Тиймээс танд өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй эрдэс бодис, витаминууд болон тэдний эх үүсвэр ямар хүнсүүд байдаг талаар мэдээлэл хүргэе.

ТӨМӨР

Таны биед ямар үүрэгтэй вэ

Хүчилтөрөгчийг тээвэрлэх, хадгалах.  Цусны улаан эсийн уураг болох гемоглобин нь төмөр байдаг бөгөөд уг төмөр нь хүчилтөрөгчийг өөртөө холбон уушги болон бусад эд эрхтэнд хүчил төрөгчийг хүргэдэг.

Холестерины солилцоо; Элгэнд хортой бодисуудыг задлах; Цус үүсэх үйл ажиллагаанд;

Нян вирусын халдварын үед биеийн дархлааны систем хариу үзүүлэхэд; Энергийн соилцоонд оролцоно, Бамбай булчирхайн гормоны үйл ажиллагаа, бодисын солилцоо хэвийн байхад төмөр хэрэгтэй.

Эх үүсвэр:

Хар ногоон навчит ногоо, улаан мах, тахиа, цацагт хяруул, загас, үр тариа, шош, бүхэл үр тариа. Эдгээр хоолыг витамин С агуулсан хоол хүнстэй идээрэй. Ингэснээр таны биед төмөр илүү сайн шимэгдэх болно.

КАЛЬЦИ

Таны биед ямар үүрэгтэй вэ

Кальци яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд  хатуу, бат бөх  байдлыг хангахад оролцдог. Булчингийн агших үйлд оролцдог. Ялангуяа зүрхний булчингийн агшилтад оролцож, зүрхний цохилтыг тоог тохируулдаг чухал элемент. Мэдрэлийн ширхгээр мэдээлэл дамжуулах үйлд оролцдог. Магни, кали, натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулдаг.

Кальци нь К витамины үйл ажиллагааг түргэсгэдэг. Энэ витамин цус бүлэгнүүлдэг үндсэн хүчин зүйл юм. Үүний хэмжээ багасвал бүлэгнэлт муудаж, цус тогтохдоо муу болдог.

Дархлалын системийг бэхжүүлэх, хоол боловсруулалт, шүлс үүсэх,өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент гормоны биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог.

Эх үүсвэр:

Сүүн бүтээгдэхүүн (бяслаг, тараг, сүү…) Яншуй; Өнгөт болон цэцэгт байцаа/брокколи/; Алим, лийр Загасан бүтээгдэхүүн; Самар, наранцэцгийн үр, Далайн бүтээгдэхүүн, Өндөгний шар; хар ногоон навчит ургамал.

МАГНИ

Таны биед ямар үүрэгтэй вэ

Магни цуснаас авахуулаад бүх эд, эс, ясанд хүртэл агуулагддаг байна. Эд эсийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй уг эрдэс маань 300 гаруй амин чухал биохимийн урвалд орж генетик мэдээллийг дамжуулахаас гадна булчин суллах (улмаар зулбах эрсдэлийг бууруулна), зүрхний хэм алдагдахаас хүртэл сэргийлэх нөлөөтэй.

Эх үүсвэр:

Магни нь ногоон навчлаг ургамал, бас түүхий какао, самар ба үрнүүдэд түгээмэл байдаг. Дараах хоол хүнсэнд магнигийн агууламж өндөр байна. Навчлаг ногоон ургамал (Кель, бууцай г.м) Жимс (илжгэн чих, авакадо, банана, бөөрөлзгөнө) Самар бас үрнүүд Олон төрлийн шошнууд Ногоонууд (вандуй, броколи, байцаа, ногоон вандуй, артичок, аспарагус, үрлэн байцаа) Далайн хүнс (салмон, макарель, туна) Бор будаа, овьёос Түүхий какао Хар шоколад Дүфү Колорелла нунтаг

А ВИТАМИН

Таны биед ямар үүрэгтэй вэ

А аминдэм нь таны нүд, арьс, дархлаа болон биеийн бусад олон хэсгүүдийн зөв хөгжил, үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Эх үүсвэр:

Навчит ногоон ногоо, улбар шар, шар ногоо (ялангуяа чихэрлэг төмс, лууван), улаан лооль, жимс жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, баяжуулсан үр тариа.

ФОЛИЙН ХҮЧИЛ

Таны биед ямар үүрэгтэй вэ

Фолийн хүчил нь зарим амин хүчлийн солилцоо, цусны улаан эс хэлбэрших, биед АТФ үүсэх зэрэгт оролцдог бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, жирэмсэн эхчүүд хэрэглэхэд ургийн нуруу нугас, тархины төрөлхийн гажигаас урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй амин дэм юм. Мөн архаг цус багадалтанд хэрэглэдэг

Бүх насны эмэгтэйчүүдэд фолийн хүчил шаардагддаг. Фолийн хүчлийг хэрэглэх нь эмэгтэйчүүдийн гоо сайхнаа хадгалахад болон стресс ядаргаагүй сэргэлэн цовоо амьдрахад өндөр ач холбогдолтой.

Эх үүсвэр:

Навчит ногоон ногоо, авокадо, шош, өндөг, газрын самар. Фолатын нийлэг хэлбэр (фолийн хүчил)ийг ихэвчлэн үр тариа, талх, паста, будаанд баяжуулан нэмдэг.

БИОТИН

Биотин бодисын солилцоог тэнцвэржүүлж, цагаасаа эрт бууралтах төдийгүй мөн үс унах үйл явцыг зогсоодог. Уураг ба өөхний тэнцвэрийг зохицуулдаг ферментүүдийн тоонд орж, мэдрэлийн системийг хэт хөөрлийн байдалд орохоос сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Биотин нь арьсны өөрийгөө хамгаалах чанарыг сэргээж, шинэ эс бий болоход нөлөөлдөг учир “Гоо үзэсгэлэнгийн амин дэм” нэрийг авсан.

Эх үүсвэр:

Цэцэгт байцаа, элэг, амтат төмс, бүйлс, авокадо, үр, өндөг, сүү, үр тариа, бөөрөлзгөнө.

В ВИТАМИНУУД

В6, В12 зэрэг витаминууд нь хоол хүнсийг эрчим хүч болгож түлш болгон хувиргахад тусалдаг. Эрүүл арьс, үс, нүдэнд хувь нэмэр оруулахын зэрэгцээ мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, бодисын солилцоо, булчингийн байдал, хурц оюун ухааныг хадгалдаг.

Эх үүсвэр:

Загас, шувууны аж ахуй, мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, навчит ногоон ногоо, буурцагт ургамал, олон үр тариа, зарим талх.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд