No menu items!
HomeUncategorized2020 оны хэзээ ч мартагдахааргүй гэрэл зургууд

2020 оны хэзээ ч мартагдахааргүй гэрэл зургууд

-

Энэ оны мартагдахааргүй үйл явлуудыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Австралийн түймэр

Оны эхэнд түймрийн улмаас Онц байдал зарласан. Ойролцоогоор 18 сая акр талбай газар уг түймэрт нэрвэгджээ.

АНУ-ын баруун эргийг ой хээрийн түймэр

7-р сарын сүүлээр эхэлсэн түймэр аравдугаар сарын эхээр Калифорнийн 4 сая акр газрыг хамарчээ.

Филиппин дэх галт уулын дэлбэрэлт

Галт уул нэгдүгээр сарын 12-оос эхлэн уур ялгаруулж эхэлсэн бөгөөд маргааш нь дэлбэрч, хагас миль гаруй үнс агаарт цацагджээ.

50 хүний амийг авч одсон үер

Өнгөрсөн зун олон хоног үргэлжилсэн борооны улмаас Японы Кьюшю орчимд үер бууж, 50 хүн амь үргэджээ.

Дэлхийн дулаарал

Антарктидад агаарын температур улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд оцон шувууд идэш тэжээлийн хомсдолд оржээ.

ЦАР ТАХАЛ

БНХАУ-ын Ухань хот коронавируст цар тахлын улмаас 1-р сарын 24-ний өдөр хорио цээрийн дэглэм тогтоосон.  

Герман улс:  коронавирусын халдвар

Герман улсад коронавирусын халдвартай хүнд өвчтөнгүүдийг тээвэрлэхэд дайнд зориулагдсан нисдэг тэрэг болон бусад хэрэгслийг ашиглажээ. Нисдэг тэргээр зөөвөрлөх нь өвчтөний амь насын аврах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

Цар тахлын үеийн эмч мэргэжилтнүүд      

Дэлхий нийтээр эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилтнууддаа талархаж байна.

Эрүүл мэндийн салбарын олон ажилтнууд вирусын халдвараар нас барсан

Сая сая эрүүл мэндийн ажилтнууд вирусын халдвар авч гэр бүлээсээ тусгаарлагдсан.

ХӨЛ ХОРИО

Дэлхийн бүх улс орнууд хөл хорионы дэглэм тогтоож, Нью Йорк шиг ийм дүр зураглал үүсэх болсон.

Цар тахлын хор нөлөө

Нью-Йорк хотыг АНУ-д тархсан тахлын “Ground Zero” гэж нэрлэжээ. Коронавирусын улмаас нас барсан асран хамгаалагчгүй хүмүүсийн цогцосыг Нью Йоркийн Харт арал дээр бөөнөөр оршуулжээ.

Хөл хориог эсэргүүцэв

  Зарим улсуудад гэртээ байх дэглэмийг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулав.

Амьдралын шинэ хэв маягт дасан зохицов

Урин цагт тамирчид гэртээ бэлтгэл хийх арга замыг олжээ.

Цар тахар сурагчдын амьдрал

Тайландын хойд хэсэгт орших Чиангмай дахь сургуулийн багш сурагчид коронавирусын тархалтаас сэргийлэх хүн хоорондын зайны дэглэмийг баримтлах зориулалттай малгай өмссөн байна.

Цар тахал оюутны амьдралд

27 настай Пакистаны оюутан Варша Тебо Вашингтон хот дахь Жоржтауны Их Сургуулийн оюутны байранд онлайнаар төгсөлтийн баяраа тэмдэглэв.

Өнгөт арьст эр Жорж Флойдыг хэрэг дэлхий нийтийг шуугиулав

Цагдаагийн алба хаагчид Жорж Флойдын амь насанд хүрсэн хэрэг гарсныг та бүхэн санаж байгаа байх. Флойд хамгийн сүүлд хэлсэн үг нь “Би амьсгалж чадахгүй байна” гэж дэлхий нийтээр мэдээллэж байсан билээ.

Флойд нас барсны дараа Миннеаполис хотод эсэргүүцлийн жагсаал болов

Миннеаполис хотод Африк-Америк гаралтай Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барсныг эсэргүүцсэн жагсаал тус улсын олон хотод өрнөсөн билээ. Вашингтон хотын жагсагчид Цагаан ордны өмнөх Лафайет цэцэрлэгт цугларч, “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн хашгиран эсэргүүцлээ илэрхийлж байв. 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд урьд өмнөхөөс илүү олон иргэн саналаа өгчээ

АНУ-ын иргэд ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцсон бөгөөд зарим иргэд сонгуулиа өгөхийн тулд зургаан цаг хүлээжээ.

 “2020 оны зураг”

Ээж хүү хоёрын зураг аравдугаар сард цахим орчинд тархжээ. “Үр хүүхдээ илүү сайхан амьдруулахыг хүсч буй түүнд хүүхдээ тэврэн саналаа өгөхөөр оочерлохоос өөр сонголт байгаагүй” гэжээ.

insider

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд