No menu items!
HomeГоо сайханҮрчлээ үүсгэдэг өдөр тутмын 8 муу зуршил

Үрчлээ үүсгэдэг өдөр тутмын 8 муу зуршил

-

Зарим хор хөнөөлгүй мэт санагдах үйлдлүүд нь бидний арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, улаан махыг идэх нь хөгшрөлтийг түргэсгэж, гэрт байхдаа нарнаас хамгаалах тос түрхэхгүй байх нь арьсыг үрчлээтэй болгодог. Тиймээс зарим өдөр тутмын муу зуршлаасаа салах хэрэгтэй.

1. Бохь

Бохь ихээр зажилдаг хүмүүс амныхаа эргэн тойронд үрчлээтэй болдог. Бохь зажлах үед булчин байнга ажиллаж, ингэснээр амны эргэн тойронд үрчлээ үүсдэг байна.

2. Гүйх

Дасгал хийж, гүйх нь арьсны давхарга доорх өөхийг шатаадаг. Өөх тосны эд хэт алдагдалд орвол үрчлээ үүсдэг байна.  Түүнээс гадна олон хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэлгүй, арьсаа хордуулдаг. Хэрэв та гадаа гүйдэг бол нарнаас хамгаалах тос хэрэглэх нь зүйтэй.

3. Ухаалаг гар утас байнга ашиглах

Гар утас хэт ашиглах нь эрт хөгширөлтөд хүргэдэг. Эмнэлгийн мэргэжилтнүүд утас руугаа байнга тонгойж харах нь хүзүүний үрчлээ үүсгэдэг гэжээ.  

4. Нарны шил зүүхгүй байх

Хөгшрөлтийн шинж тэмдэг, түүний дотор үрчлээсний 80% нь наранд хордсоноос үүсдэг. Нүдээ онийлгох нь үрчлээг илүү гүнзгий болгодог. Мөн гэрэл харж чадахгүй, нүдээ  байнга онийлгож, жижигрүүлэх нь хөмсөгний хоорондох үрчлээг ч гүнзгийрүүлдэг байна.

5. Соруул ашиглах

Соруулаар кофе эсвэл цай уух нь уруул орчмын үрчлээг үүсгэдэг. Булчингийн давтагдах хөдөлгөөн нь таны амны орчим дахь коллагеныг задалж, илүү их үрчлээтэй болгодог байна.

6. Нэг талаараа унтах

Зарим унтах байрлал нь арьсыг үрчлээтэхэд хүргэдэг. Хэрэв та хажуу эсвэл доошоо харж унтдаг бол нүүрээ дэрэндээ шахаж, арьсаа үрчлээтүүлдэг. Үрчлээнээс сэргийлэх хамгийн сайн арга бол дээшээ харж унтах юм.

7. Нүдний маск зүүх

Таны нүдний эргэн тойрон дахь арьс маш эмзэг бөгөөд гэмтэх магадлал хамгийн өндөр. Зарим нойрны маск нь түүнийг цочирдуулж улмаар үрэвсэл, үрчлээ үүсгэж болзошгүй юм.

8. Контакт линз зүүх

Бид линз зүүхдээ ихэвчлэн хөмсгөө өргөдөг. Энэ давтагдсан хөдөлгөөн нь бидний духан дээрх арьсыг үрчлээтэхэд хүргэдэг. Контакт линз нь нүдний орчмын арьсыг хэт ягаан туяанаас хамгаалахгүй тул арьс үрчлээтэж, нимгэрдэг.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд