No menu items!
HomeХоол, шим тэжээлӨвлийн улиралд жин хасахад тань туслах эслэгээр баялаг 7 хүнс

Өвлийн улиралд жин хасахад тань туслах эслэгээр баялаг 7 хүнс

-

Өвөл зунтай харьцуулахад илүү их жин нэмдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг. “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар өвлийн хүйтэн өдрүүд биднийг илүү их идэхэд хүргэдэг бөгөөд ингэснээр жин нэмэхэд хүргэдэг гэж тайлбарласан байна. Энэ улиралд хоол хүнсэндээ нэмж оруулах эслэгээр баялаг хоол хүнс маш их байдаг.

 Яагаад эслэг хэрэгтэй вэ? Эслэг нь удаан задардаг тул танд олон цаг цатгалан мэдрэмжтэй төрүүлнэ. Энэ нь эрүүл бус зууш идэхээс сэргийлж, илүүдэл илчлэгийн хэт ачааллаас хамгаалах болно. Эслэг нь мөн хоол боловсруулах чадварыг зохицуулдаг.

Өвлийн улиралд жин хасахад тань туслах эслэгээр баялаг 7 хүнс:

1.Цагаан манжин

Цагаан манжин буюу моли нь амин дэм, эрдэс бодис, антиоксидант агуулдаг. Энэ ногооны бүх ашиг тусыг хүртэхийн тулд түүхийгээр нь хэрэглэх нь зүйтэй.

2.Гуава

Энэ супер хүнс нь эслэг их хэмжээгээр агуулагддаг тул жин хасах, чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тустай. Гайхамшгийг бий болгож чадна!

3. Лууван

Үгүй ээ, та заавал хоолонд л лууванг ашиглах шаардлагагүй. Заримдаа салад, смүүти, жүүс хийж болно шүү дээ.  Үнэхээр жингээ хасахыг хүсч байвал үүнийг хүнсэндээ нэмээрэй.

4. Methi Навч

Methi навч нь гашуун амттай. Энэ нь эслэгээр баялаг бөгөөд өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой юм.

5. Хүрэн манжин

Энэхүү бадмаараг улаан ногоо нь жин хасахад төдийгүй таны зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Хүрэн манжинд агуулагдах кали нь гипертензийг удирдахад тусалдаг.

6. Mustard greens

Мөн л эслэгээр баялаг ногоо. Та энэ ногоог ашиглаж болох шинэ жорыг олж, хүнсэндээ заавал хэрэглээрэй.

7. Алим

Алимыг хаанаас ч авах боломжтой хэдий ч гүн улаан өнгийн анхилуун  үнэртэйг нь  сонгоорой. Энэ жин хасч буй үед амттанг хүртэл орлох болно.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд