No menu items!
HomeХүмүүс“Хамгийн дур булаам эрэгтэй”-ээр шалгарсан жүжигчид өнөө цагт

“Хамгийн дур булаам эрэгтэй”-ээр шалгарсан жүжигчид өнөө цагт

-

People сэтгүүл 1985 оноос хойш жил бүр хамгийн дур булаам, халуухан эр хэн болохыг шалгаруулж эхэлсэн бөгөөд хамгийн анх Мел Гибсон тодорч байсан юм. Түүнээс хойш олон алдартнууд People сэтгүүлийн нүүрэн дээр эрэгтэй гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байв. Зарим нь бүр хоёр ч удаа тодорсон байх… People сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан дур булаам эрчүүд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бол?

Мел Гибсон

Тэрбээр «Галзуу Макс» цувралын хоёрдугаар ангид тоглосноороо Холливудын замналаа эхлүүлсэн.  1995 онд Оскарын 10 номинацид нэр дэвшиж, 5 шагналыг нь хүртэж байв.

Марк Хармон

Коллежийн хөл бөмбөгийн багийн тамирчин байсан тэрээр 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, олон сайхан дүрийг бүтээсэн.

Том Круз

Оскарт гурван удаа нэр дэвшиж, “Алтан бөмбөрцөг” шагналын эзнээр гурван удаа тодорч байсан тэрээр “Аянгат өдрүүд”, “Өнгөгүй тэнгэр”, “Тэрс үзэлтэн”, “Музейд өнгөрүүлсэн шөнө”,  “Дэлхийн дайн” зэрэг кинонд олон сайхан дүрийг бүтээсэн билээ.

Ник Нолти

Тэрбээр 1995 оны “Jefferson in Paris” кинонд  АНУ-ын ерөнхийлөгч Жефферсоны дүрийг бүтээжээ.  

Ричард Гир

“Хөөрхөн хүүхэн” киноны гол дүр гэдгээр бидний сайн мэдэх тэрбээр хамгийн тачаангуй эрээр хоёр удаа нэрлэгдэж байв.

Брэд Питт

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт 1995, 2000 онуудад “хамгийн халуухан эр”-ээр нэрлэгдэж байв.

Дензел Вашингтон

Холливудын эерэг баатар хэмээн алдаршсан Дензел Вашингтон инээдмийн кинонд тоглохоос айдаг гэнэ.

Жорж Клуни

Тэрбээр 1997, 2006 онуудад хамгийн халуухан залуу хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.

Харрисон Форд

Холливудын супер од тэрээр “Индиан Жонс”, “Оддын дайн” кинонуудаараа дэлхий дахинд танил болсон билээ.

Пирс Броснан

Жүжигчин, кино продюсер, байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч тэрбээр Ирландаас гадна Америкийн Нэгдсэн Улсын иргэншилтэй. Нууц тагнуулын ажилтан Жеймс Бондын дүрийг дөрвөн ч кинонд бүтээсэн билээ.

Бен Аффлек

Түүний гэргий Женнифер Гарнер, дүү Кейси нар жүжигчид юм.

Жонни Депп

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны гол дүрийг бүтээсэн түүнийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэрбээр 2003, 2009 онуудад “Хамгийн секси эр” хэмээн нэрлэгдсэн байна.

Жүд Лоу

“The Sun” сэтгүүлд нэгэн удаа “ Лоу бол “Сахиусан тэнгэр”-ийн төрхтэй ч бусдыг ялангуяа хүүхнүүдийг уруу татахдаа гарамгай эрийн сонгодог жишээ. Осолтой хүн” гэж бичжээ. “Хүйтэн уул” кинонд Холливудын од Николь Кидмантай хамтарснаар ихээхэн алдаршсан.

Мэттью МакКонахи

Холливудын нэрт жүжигчдийн нэг Мэттью МакКонахи 50 гаруй кинонд дүр бүтээж байсан бөгөөд “Dallas buyers club” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын болон Алтан бөмбөрцгийн шагнал хүртжээ. Мөн тэрбээр Техасын их сургуулийн профессор цол хүртсэн юм.  

Мэтт Дэймон

 “Ухаантай Уилле Хантинге” киноны математикч,“Интерстеллар”-ын астрофизикч, “Ангарагийн хүн”-ий сансрын нисэгчид толосон тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тоглохдоо мэргэжлийн. “Ангарагийн хүн” кино кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан бөгөөд уг киноны дүрээрээ Оскарт нэр дэвшсэн билээ.   

Хью Жекман

Австралийн алдарт жүжигчин, найруулагч Хью Жекманийг та бид  “X-Men”, “Ван Хельсинг”, “Логан” зэрэг кинонуудаар нь андашгүй мэднэ.

Райан Рейнолдс

“Тийм. Үгүй. Магадгүй”, “Зүгээр л найзууд” зэрэг киноны гол дүрд тоглосноороо алдартай, Канадад төрж, өссөн тэрбээр 2008 онд жүжигчин Скарлетт Йохансонтой гэрлэсэн юм.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд