No menu items!
HomeГоо сайханХумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ

Хумсаа будсаны дараа бидний биед юу болдог вэ

-

Хумсаа ойр ойрхон будаад байвал хумс чинь хэврэгшин шарлана. Хумсны будаг бол химийн бодис тэр тусмаа чанар муутай хямдхан будагнууд бол ямаршуухан байх нь ойлгомжтой.Тиймээс та хумсаа будахаа больж чадахгүй ч ядаж хумсны будагны найрлагад ямар ямар бодис ордог, тэр нь таны биед хэрхэн нөлөөлдгийг уншаад үзээрэй.Хумсны будагны хор хөнөөл нь аажмаар илэрдэг. За ингээд хумсны будганд агуулагддаг бодисуудыг танилцуулъя.

Таны эрүүл мэндэд учрах гол аюул юу вэ?

Toluene- Энэ бодис нь хумсны гадаргууг гөлгөр болгодог. Хор нөлөө нь төв мэдрэлийн системд нөлөөлж, нөхөн үржихүйн эмгэг үүсгэдэг. Толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, дотор муухайрах зэрэг нь чанаргүй хумсны будаг хэрэглэснээс үүдэх үр дагаврын нэг юм. Формальдегид – Энэ нь өнгөлөгчийн хадгалах хугацааг нэмэгдүүлэхэд тусалдаг. Хэрэв та харшлын өвчнөөр шаналж байгаа бол формальдегидтэй харьцах нь дерматит болон химийн түлэгдэлт үүсгэдэг. Илүү хүнд хэлбэр нь зүрхний хэмнэлийн эмгэг, таталт өгч,  хорт хавдрыг өдөөдөг байна.

Dibutyl Рhthalate- Үүнийг анхилуун үнэртэй  болгох зорилгоор ашигладаг. Энэхүү аюултай бүрэлдэхүүн хэсэг нь дотоод шүүрлийн эмгэг, эмэгтэйчүүдийн өвчин, амьсгалын замын өвчнийг үүсгэдэг.

Эрдэмтэд 24 эмэгтэйг хамруулсан  судалгаа хийжээ. Хумсаа будсанаас хойш 6 цагийн дараа оролцогчдын дийлэнх нь хэсэгт нь метаболизмын явцад үүсдэг трифенилфосфатын дериватив болох дифенил фосфатын хэмжээ  нь ихэссэн байв. Туршилт эхэлснээс хойш 10 цагийн дараа бүх оролцогчдын биед дифенил фосфатын хэмжээ нормоос 7 дахин өссөн байна. Энэ бол үнэхээр аймшигтай үр дүн.

Хоргүй хумсны будаг авахыг хүсвэл саван дээрх дараах  тэмдэглэгээг харж сонголтоо хийх хэрэгтэй.

“5-Free” гэдэг нь формальдегид, түүний үүсмэл давирхай (формальдегидийн давирхай), толуол, дибутил фталат, гавар агуулаагүй болохыг хэлнэ.

“3-Free” гэдэг нь өнгөлөгч нь формальдегид, дибутил фталат, толуол гэсэн гурван хортой бүрэлдэхүүн хэсгээс ангид гэсэн үг юм.

Хумсны будаг худалдаж авахаасаа өмнө хамгийн түрүүнд найрлагад анхаарлаа хандуулаарай. Таны эрүүл мэнд таны гарт байна гэдгийг санаарай.

Эх сурвалж:Brightside

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд