No menu items!
HomeХоол, шим тэжээлХоолойн өвдөлт, ханиалгыг намдаах цайны жор

Хоолойн өвдөлт, ханиалгыг намдаах цайны жор

-

Энэ цаг үед дархлаажуулалтын асуудал анхаарал татаж байна. Өмнө нь бид дархлаагаа тэр болгон эн тэргүүнд тавьж байгаагүй. Цагаан гаа болон чихэр өвсний үндэс нь олон цайны орцонд хэрэглэгддэг ургамлууд юм. Цагаан гаа нь антиоксидант ба үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй тул ханиад томуу тусах эрсдэлийг бууруулдаг. Мөн шинж тэмдгийг арилгахад тусалдаг.

“Healing Foods” номонд дурдсанаар түүний идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг болох “Gingerol” нь өвдөлт намдаах, тайвшруулах болон бактерийн эсрэг үйлчилгээтэй гэжээ. Мөн энэ нь хоолойн өвдөлт, ханиадыг намдаах сайн үйлчилгээтэй болохыг дурдсан байна. 

Мулетти буюу чихэр өвсний тухай ярихад энэ нь эсийн эрт хөгшрөлтийг үүсгэдэг, чөлөөт радикалын аюултай үйл ажиллагаатай тэмцэхэд тусалдаг антиоксидант “эрдэнэс” юм. Энэ нь дархлааг байгалийн жамаар сэргээхэд тусалдаг бөгөөд таны хоолойн өвдөлт болон үрэвслийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг. 

Цайг хэрхэн хийх вэ?

Орц:

  • 2 аяга ус
  • ½ инчийн цагаан гааны үндэс
  • 1 цайны халбага чихэр өвсний нунтаг
  • ½ цайны халбага хар чинжүүний нунтаг
  • 1 цайны халбага хар цайны навч (заавал биш)
  • ½ цайны халбага зөгийн бал (заавал биш)

Хийх арга:

1. Саванд ус, цагаан гаа, чихэр өвс, хар чинжүүний нунтгаа хийгээд буцалгана.

2. Хэрэв та хүсвэл цайны навчаа нэмээд дахин таван минут байлгана.

3. Шүүлгээд, зөгийн бал нэмж, сайн холиод халуунаар нь уугаарай. 

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд