No menu items!
HomeХүмүүсҮнэхээр үзэсгэлэнтэй гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон 10 эмэгтэй

Үнэхээр үзэсгэлэнтэй гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон 10 эмэгтэй

-

Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэн бэ? Хариулахаасаа өмнө сайн бодож үзээрэй.

Белла Хадид гэж үү? Хэрэв тийм бол танд баяр хүргэе та зөв бодож, хэрэв үгүй бол гайхах хэрэггүй. Энэ бол субьектив үзэл бодол биш, энэ бол ШИНЖЛЭХ УХААН юм.

Шинжлэх ухаан гоо үзэсгэлэнг бодитойгоор хэмжих арга замыг олсон бөгөөд “төгс” хэмээх тодорхойлолтод хамгийн дөхөж очих шинжүүдээр тодорхойлсон байна. Гоо сайхны мэс засалч доктор Жулиан де Силвагийн боловсруулсан компьютержсэн зураглалын аргыг ашиглан тодорхойлсон бөгөөд тэрбээр олон жил гоо сайхны мэс засал хийсэн арвин туршлагатай нэгэн.  

Тэрбээр гоо сайхны “Golden Ratio” буюу “Алтан харьцаа”-нд үндэслэн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэйг нэрлэсэн.

Гоо зүйн “Атан харьцаа” нь Европын сэргэн мандалтын үеэс эхтэй. Уран зураачид, архитекторууд өөрсдийн бүтээлээ туурвихдаа “Алтан харьцаа” хэмээх тэгшитгэлийг ашигладаг байж.

Де Силвагийн тооцоогоор загвар өмсөгч, супер модель Белла Хадид 94.35% буюу “төгс” гэсэн тодорхойлолтод хамгийн дөхөж очсон байна. 23 настай түүний нүүрний зөв харьцаа эртний Грекчүүдийн зохиосон Beauty Phi хэмээх математик тооцоололтой 94 хувь таарч байгаа аж.

Жагсаалтын хоёрдугаарт  дуучин Беонси багтжээ. Түүний гоо үзэсгэлэн 92.44 хувьтай гэсэн үнэлгээ авчээ.

Жагсаалтын гуравдугаарт Америкийн жүжигчин Амбер Хёрд багтжээ. Түүний нүүрний хэлбэр энэ жагсаалтад багтахад ихээхэн нөлөөлсөн гэнэ. Тэрбээр 91.85 хувийн оноо авчээ.

Дөрөвдүгээрт шинэ үеийн поп оддын нэг дуучин Ариана Гранде багтжээ. Тэрбээр 91.81 хувийн үнэлгээ авсан бөгөөд дух, эрүүнийхээ хувьд өндөр оноо авсан байна. Түүний хөмсөг, уруулын дээд хэсэг ба хамрын хоорондох зай дунджаас их байсан гэнэ.

Тавдугаао байранд дуучин Тейлор Свифт 91.64 хувийн үнэлгээ авснаар багтжээ. Түүний уруул хамгийн дур булаам гэнэ.

Жагсаалтын зургадугаарт загвар өмсөгч Кейт Мосс багтжээ. Тэрбээр 91.05 хувийн үнэлгээ авсан байна. Хөмсөг болон нүдний хоорондох зай нь өндөр оноо авахад нөлөөлжээ.

Долдугаарт жүжигчин, дуучин Скарлетт Йоханссон багтжээ. Тэрбээр 90.91 хувийн үнэлгээ авсан бөгөөд нүдний зөв харьцаа нь өндөр оноо авахад нөлөөлсөн ч эрүү хэсэг нь оноог бага зэрэг доош татжээ.

Наймдугаарт жүжигчин Натали Портман багтжээ. Нийт 90.51 хувийн үнэлгээ авсан байна. Тэрбээр нүдний байрлалын хувьд өндөр оноо авсан ч хөмсөгний хувьд оноо бууруулсан байна.

Жагсаалтын есдүгээрт дуучин Кэти Перри 90.08 хувийн үзүүлэлтээр багтжээ. Түүний хамар өндөр оноог авсан байна.

Харин жагсаалтын сүүлийн байранд загвар өмсөгч, жүжигчин Кара Делевинь 89.99 хувиар багтжээ. Түүний өргөн магнай үзүүлэлтэд чухал нөлөө үзүүлсэн гэнэ.

Эх сурвалж: manofmany

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд