No menu items!
HomeГэрийн тохижилтХоёр өнгөний хослолоор гал тогоогоо тохижуулах 8 санаа

Хоёр өнгөний хослолоор гал тогоогоо тохижуулах 8 санаа

-

Энэ удаагийн “Гэрийн тохижилт” булангаараа хоёр өнгийг хослуулж, гал тогоогоо хэрхэн тохижуулж болох талаар хүргэж байна. Ямар өнгөнүүд хоорондоо зохицож гайхалтай харагддаг вэ?

Модон суурьтай цагаан шүүгээ

Загвар зохион бүтээгчид гал тогоонд шинэлэг байдлыг нэмэх нэг арга бол суурь шүүгээнээсээ өөр өнгөөр дээд хэсгийн тавиураа хийх явдал юм гэжээ. Үүнийг хоёр өнгийн хослол бүхий гал тогоо гэж нэрлэдэг.

Уламжлалт ба орчин үеийн

Хоёр өнгийн бүрдэл бүхий гал тогоонд уламжлалт болон орчин үеийн ямар ч хэв маягийг хослуулж болно. Энэхүү гал тогооны үндсэн өнгийг цэнхрээр сонгож, дээд шүүгээг бор өнгөөр тохижуулсан байна.  

Суурин шүүгээнээс дээш цайвар өнгийг ашигла

Гал тогоог “гайхалтай” харагдуулах нэг арга бол суурь шүүгээг бараан өнгөөр, түүнээс дээш бүх зүйлийг цайвар өнгөөр ​​хийх явдал юм. Зурагнаас ямар гоё байгааг нь хараарай.

Хар ба цагаан

Хар болон цагаан өнгө хоёулаа сонгодог байдлын илэрхийлэмж. Хар өнгө нь сонгодог чиг хандлагыг илэрхийлж, харин цагаан нь минимал харагдуулж байна.

Шилэн хаалга бүхий бор тавилга

Төрөл бүрийн материалыг ашиглах нь хоёр өнгөт загварын хэв маягийг онцолдог. Хөнгөн цагаан хаалга нь олон жилийн турш орчин үеийн гал тогооны чиг хандлага байсаар ирсэн. Энэхүү гал тогоонд хөнгөн цагаан хүрээтэй шилэн шүүгээ хийж, модон суурь ашигласан байна.  

Тав тухыг мэдэр

Тэгэхээр аль шүүгээ нь ямар өнгөтэй болохыг хэрхэн шийдэх вэ? Энэхүү гал тогоо нь их зүйл хийхгүйгээр хоёр өнгөний зохицлыг харуулсан гайхалтай, хялбар жишээ юм . Шалнаас тааз хүрсэн бүх шүүгээнд суурь өнгийг сонго. Дараа нь гол суурь хэсэгтэй чинь ямар өнгө зохицохоор байгааг бодоорой.

Орчин үеийн хэв маяг

Европ маягийн гал тогооны дизайн нь хоёр өнгөт хослолын гоо зүйн байдлыг илтгэж байна. Лакаар бүрсэн модон тавилга нь шилэн хаалгатай сайхан зохицож байгаа биз. Энэхүү гал тогоо нь харц булаам, гайхалтай мэдрэмжийг бий болгож байна.

Зай багатай гал тогоо

Хэрэв та гал тогооны өрөөндөө өнгөө сонгож чадахгүй байгаа бол будгийн дэлгүүрт очиж өнгөний хослолыг туршиж үзээрэй. Энэхүү гал тогооны өрөөнд ногоон, цэнхэр өнгийг ашигласан байна. Ер нь цайвар, тод өнгө нь жижиг орон зайг илүү цэмцгэр харагдуулдаг. 

Эх сурвалж:Thespruce

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд