No menu items!
HomeОнцлохБулчин зангирч, шөрмөс татах нь ямар шалтгаантай вэ?

Булчин зангирч, шөрмөс татах нь ямар шалтгаантай вэ?

-

Булчин зангирахыг булчингийн цочрол гэж нэрлэдэг бөгөөд булчингийн агшилтын үр дүнд үүсдэг. Булчинд цусны судас, мэдрэлийн судал салбарлан тарсан байдаг тул мэдрэлийн өдөөлт, мэдрэлийн ядаргаа зэрэг нь булчин зангирах, шөрмөс татахад хүргэдэг байна. Зарим тохиолдолд эдгээр нь мэдрэлийн системийн эмгэгийг илтгэж магадгүй тул та эмчид хандах хэрэгтэй.

Шалтгаан

Үүнд янз бүрийн эмгэгүүд нөлөөлж болно. Булчин зангирах, шөрмөс бага зэрэг татах нь ихэвчлэн сөрөг нөлөө багатай, амьдралын хэв маягтай холбоотой шалтгаанаас үүсдэг байна. Харин илүү хүчтэй татах нь ямар нэгэн өвчний үр дагавар байж болзошгүй юм.

Дасгал хийх явцад булчинд сүүн хүчил хуримтлагддаг тул дасгал хийсний дараа таталт үүсч болно. Энэ нь ихэвчлэн гар, хөл, нуруунд нөлөөлдөг.

Стресс, сэтгэлийн хямралаас үүдэлтэй шөрмөс татах нь биеийн аль ч булчинд нөлөөлж болно

Хэт их кофеин болон бусад сэргээшийн төрлийн зүйлс нь биеийн аль ч хэсгий булчин, шөрмөст нөлөөлдөг

Зарим шим тэжээл, эрдэс бодисын дутагдал нь ялангуяа зовхи, хөлийн шилбэ, гар зэрэгт цочрол үүсгэдэг. Үүний нийтлэг хэлбэрүүдэд Д аминдэм, В витамин, кальцийн дутагдал зэрэг орно.

Шингэн алдалт нь булчингийн агшилт улмаар таталт үүсгэдэг. Энэ нь гар, хөл, их биеийн том булчинд нөлөөлдөг байна.

Тамхи болон бусад энэ төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах никотин нь булчингийн зангирах, ялангуяа хөлийн булчинд нөлөөлдөг байна.

Зовхи эсвэл нүдний гадаргууг цочроох үед нүдний эргэн тойронд булчингийн цочрол үүсч болно

Кортикостероид, эстроген зэрэг зарим дааврын эмийн сөрөг нөлөө нь булчингийн цочролыг өдөөж болно

Булчингийн цочролын эдгээр нийтлэг шалтгаанууд нь хоёр өдрийн дараа намдах ёстой.

Илүү ноцтой шалтгаанууд

Ихэнх тохиолдолд амьдралын хэв маягийн зарим зуршлуудаас үүдэлтэй байдаг бол зарим тохиололд булчингийн цочрол илүү ноцтой шалтгаанаар өдөөгдөж болно.

Эдгээр эмгэгүүд нь ихэвчлэн тархи, нугас, мэдрэлийн системтэй холбоотой байдаг бөгөөд таны булчингийн мэдрэлийн судлыг гэмтээснээр булчин, шөрмөс татахад хүргэж болзошгүй юм.

Үүнд:

Булчингийн дистрофи /удамшлын өвчин/ нь хэсэг хугацааны дараа булчинг сулруулж, булчингийн масс алдах шалтгаан болдог. Энэ тохиолдолд нүүр, хүзүү, хонго, мөрний булчин татдаг.

Америк, Канад зэрэг оронд хажуугийн хатингаралт хатуурал өвчнийг Лу Геригийн өвчин гэж нэрлэдэг. Энэ бол мэдрэлийн эсүүдийг үхэлд хүргэдэг эмгэг юм. Хазайлт нь биеийн аль ч хэсгийн булчинд нөлөөлж болох боловч ихэвчлэн гар, хөлөнд тохиолддог.

Нурууны булчингийн хатингаршил нь мэдрэлийн системийн хэсэгт нөлөөлж, эсийг гэмтээн булчингийн хөдөлгөөнийг хянахад нөлөөлдөг. Энэ нь хэлийг татахад хүргэдэг байна.

Исаакийн синдром нь булчингийн мэдрэлийн судлуудад нөлөөлдөг тул булчин, шөрмөс байнга татдаг. Спазм нь ихэвчлэн гар, хөлний булчинд тохиолддог.

Энэхүү шинж тэмдэг байнга тохиолдож байвал эмчид үзүүлэх цаг товлоорой. Эмч үзээд хэр удаан үргэлжилдэг, хэр давтамжтай вэ, хаана булчин зангирах, шөрмөс татах шинж илэрч байна вэ гэдгийг тодруулна. Энэ нь суурь өвчнөөс шалтгаалсан гэж үзвэл эмч тохирсон эмчилгээг хийх болно.

Эрүүл мэндийн ноцтой асуудалгүй бол хэдэн өдрийн дараа эмчилгээ хийлгэх шаардлагагүйгээр намжих хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч илүү ноцтой эмгэгүүдийн үр дүнд үүссэн бол эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэнэ.  

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 Урьдчилан сэргийлэх боломжгүй ч эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Дараах зүйлсийг анхаараарай.  

Тэнцвэртэй хооллох

 Шинэ жимс, хүнсний ногоо, үр тариан  бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн уургийг дунд зэргийн зохистой хэмжээгээр хэрэглэ. Өдөрт хоол тэжээлээс авах ёстой уургийнхаа ихэнхийг тахианы мах, дүпү зэргээс авахыг хичээ.

Хангалттай унтаж амрах

 Эрүүл байхын тулд шөнө бүр 6-8 цаг унтах шаардлагатай. Унтж амрах нь таны мэдрэлийг тайвшруулах хугацаа юм.

Стрессийг удирдах

Стрессийг багасгахын тулд бясалгал, йог зэрэг тайвшрах аргуудыг туршиж үзээрэй. Долоо хоногт дор хаяж гурван удаа дасгал хийх нь стрессээс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Кофейны хэрэглээгээ хязгаарлаарай

Кофейн агуулсан бүтээгдэхүүн нь булчингийн цочролыг нэмэгдүүлдэг.

Тамхинаас татгалзах

Никотин нь таны төв мэдрэлийн системд нөлөөлдөг зөөлөн сэргээгч юм.

Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллон идвэхитэй амьдраарай!

Эх сурвалж: Healthline     

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд