No menu items!
HomeОнцлохНойр булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс

Нойр булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс

-

Эрсдэлт хүчин зүйл бол өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн үг. Зайрмаг идэж, хүйтэн ундаа байнга уух нь ханиад хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэгтэй адил зарим муу зуршил нь хорт хавдар тусах эрсдэлийг бий болгодог. Энэ нийтлэлд бид нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаар авч үзэх болно. Нойр булчирхайн хорт хавдар нь нойр булчирхайд үүсч, ДНХ-гээ олж, эсүүд нь хэвийн бус хэмжээгээр үржихэд хүргэдэг нэгэн аюултай өвчин юм. Энэ хорт хавдрын шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч түүний эрсдэлт хүчин зүйлсийг бид мэдэх хэрэгтэй.

1. Тамхи татах

Тамхи татах нь хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Нойр булчирхайн хорт хавдрын хувьд тамхи татах нь эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна. Судалгааны үр дүнд нойр булчирхайн хорт хавдрын таван тохиолдол тутмын нэг нь тамхинаас болж үүссэн болохыг тогтоожээ. Тамхинаас гарсны дараа эрсдэлт хүчин зүйл 50% хүртэл буурдаг.

2. Нас

Таны нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэл нас ахих тусам нэмэгддэг. Нойр булчирхайн хорт хавдрын ихэнх тохиолдол 45-аас дээш насны хүмүүст оношлогддог. Статистикийн мэдээгээр, тохиолдлын 90% нь 55-аас дээш насныханд оношлогддог бөгөөд тэдний 70% нь 65-аас дээш насны хүмүүс байдаг ажээ.

3. Таргалалт

Таргалалт буруу хооллолт, архины хэрэглээнээс үүдэлтэй. Өөх тос ихтэй хоолыг тогтмол хэрэглэх нь нойр булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Таргалалт нь нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тооцооллын дагуу нийт тохиолдлын 8% нь хэт таргалалтаас үүдэлтэй байна. Архи хэтрүүлэн уух нь энэ өвчинтэй бас холбоотой юм.

4. Чихрийн шижин

Чихрийн шижин нь нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Олон судалгаагаар, хүн удаан хугацааны туршид чихрийн шижин өвчтэй байсан бол нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг нь тогтоогдсон. Түүнчлэн, насанд хүрэгчид болон гэнэт чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүс энэхүү өвчнийг тусах эрсдэл өндөр байдаг. Гэсэн хэдий ч чихрийн шижин нь нойр булчирхайн хорт хавдар үүсгэдэг гэж баттай хэлэх боломжгүй байна.

5. Архаг нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхайн үрэвсэл нь танд удаан хугацаагаар нөлөөлж байвал архаг панкреатит гэж нэрлэдэг. Нойр булчирхайн урт хугацааны үрэвсэл нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

6. Хүйс

Эрэгтэйчүүд нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэл эмэгтэйчүүдээс өндөр байдаг гэж үздэг. Энэ нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүд тамхи татдагтай холбоотой юм.

7. Удамшил

Энэ нь магадлал багатай боловч зарим тохиолдолд гэр бүлийнхээ ойр дотнын гишүүнээс удамших тохиолдол бий. Өвчтөнүүдийн 5-10 хувь удамшлын шалтгаантай байжээ. Энэ өвчинд хэд хэдэн өөр ген нөлөөлдөг боловч нойр булчирхайн хорт хавдрын тодорхой генийг хараахан тогтоогоогүй байна.

Анхааруулга: Энэхүү зөвлөмж нь зөвхөн ерөнхий мэдээллийг агуулсан болно. Та илүү их мэдээлэл авахын тулд мэргэжлийн хүнтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Эх сурвалж: DoctorNDTV

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд