No menu items!
HomeUncategorizedСахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн нь донтуулах нөлөөтэй

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн нь донтуулах нөлөөтэй

-

Тархи бол төв мэдрэлийн системийн гол зангилаа юм. Энэ эрхтэнээр дамжуулан бид ертөнцийг танин мэдэж, бодит байдлыг үнэлж, мөрөөдөж, тунгаан бодож, инээлддэг. Улмаар бидний хүрч, бодож, мэдэрч буй бүх зүйлийг хянах боломжийг олгодог. Мөн тархины амин чухал үүрэг бол бидний зүрх судасны цохилт, амьсгалын тоо, хэмжээ, дааврын ялгаралт гэх мэт олон зүйлийг удирдан чиглүүлэх явдал юм. Маш нарийн бүтэцтэй уг эрхтний талаар тайлагдаагүй нууцууд асар их. Ингээд танд хэд хэдэн чухал супдалгааны үр дүнг таницуулья.

Тархи ба гэдэс

Тархи гэдэс хоёр маш нарийн холбоотой. Жишээлбэл, ихэнх хүмүүс өлссөн үедээ илүү амархан уурлаж бухимддаг болохоо анзаарсан л байх. Чухамдаа гэдэс, тархи хоёрын хооронд маш их мэдрэлийн холбоосууд  байдаг. Хоол хүнснээс хангалттай шим тэжээл авахгүй, хоол идэхгүй энерги багатай үед тархинд мэдээлэл очсоноор бусад системийг ажиллуулах боломжтой болно.

Сахар ердөө 12 хоногийн дараа допамин ба опиоидын идэвхид нөлөөлөх магадлалтай

Саяхан Medical News Today сонинд Геттинген мини гахайнууд гэгддэг тодорхой үүлдрийн гахайн тархинд сахар хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан судалгааг нийтэлжээ.

12 хоногийн турш өдөр бүр 1 цагийн турш гахайнуудад сахарозын уусмал өгөв. Эрдэмтэд сахарозын уусмал өгөхөөс өмнөх ба дараах үеийн допамин ба опиоидын идэвхийг хэмжжээ.

 Допамин, опиоид нь хоёулаа сэтгэл зүйн таашаал, баяр хөөр, донтолтод гол үүрэг гүйцэтгэдэг.

Судалгааны үр дүнд ердөө 12 хоног сахар хэрэглэсний дараа тархины допамин ба опиоидын системд томоохон өөрчлөлт гарч байгааг олж мэдсэн байна. Чухамдаа сэтгэлийн таашаал, хөөрөн баясах мэдрэмж төрүүлэхтэй холбоотой опиоидын систем нь эхний хэрэглээний дараа аль хэдийн идэвхжсэн байсан гэж судлаачид хэлсэн байна. Уг судалгааны үр дүнг Scientific Reports сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд хэдэн арван жилийн турш сахар нь донтуулдаг эсэх талаар маргаж байсан боловч уг судалгааны үр дүн “сахарозын агууламж өндөртэй хоол хүнс нь тархинд мансууруулах бодис хэрэглэхтэй ижил төстэй байдлаар нөлөөлдөг” болохыг харуулж байна.

 Гэдэсний бактер ба тархи        

Сүүлийн жилүүдэд гэдэсний бактер ба микробиомын талаар эрдэмтэд болон энгийн хүмүүсийн дунд түгээмэл ойлголтууд бий болж байна.

Гэдэсний бактер ба сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын холбоо нь харьцангуй маргаантай асуудал хэвээр байна. Саяхан Nature Microbiology дээр  1070 хүнийг хамруулсан судалгааны үр дүн нийтлэгджээ. Эрдэмтэд гэдэсний бактер  ба сэтгэл гутралын хооронд ямар нэгэн хамаарал байж болох эсэхийг тогтоохыг зорьсон байна. Судлаачид таамагласнаар сэтгэлийн хямралд орсон болон ороогүй хүмүүсийг харьцуулахад гэдэсний бактерийн популяцид ялгаа байгааг илрүүлжээ. Энэ талаарх нарийн судалгааг эрдэмтэд хийж байгаа аж.

Паркинсон ба гэдэс

Гэдэс ба тархины хоорондын холбоог тогтоосон тул гэдэс болон Паркинсоны өвчин хоёрын хоорондын холбоо тийм ч гайхмаар зүйл биш байх. Паркинсоны өвчний анхдагч шинж тэмдэг бол сэтгэл ханамжгүй байдал юм. Тодорхой уургууд нь тархины допамин үүсгэдэг зарим эсийг нэгтгэн устгаж өвний шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Neuron сэтгүүлд гарсан судалгаагаар судлаачид Парфинсоны өвчнийг үүсгэдэг альфа-синуклейн фибриллийг хулганын гэдэсний булчинд тарих замаар судалгаа явуулжээ. Туршилтанд эдгээрийн бөөгнөрөл нь гэдэснээс тархи руу вагус мэдрэлийн замаар дамждаг болохыг тогтоож. Хэдэн сарын дараа хулганад Паркинсоны өвчнийг туссан шинж тэмдгүүд илэрчээ. Дээрх судалгааны дагуу зарим судлаачид пребиотикууд Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлж чадах эсэхийг асууж эхэлсэн байна.

Нээлт ба нууцууд

Эвшээх

Эвшээх нь хүний ​​рефлексийн нэг хэсэг боловч бид яагаад уг үйлдлийг хийдгийг төдийлөн сайн мэдэхгүй. Эрдэмтэд эвшээлтийн талаарх тархины хүчилтөрөгчийн дутагдал гэх мэт уламжлалт онолыг няцаав. Харин нэг сониуч зүйл бол энэ нь “халдварладаг” гэж. Үүний талаарх  нэгэн судалгаа Current Biology сэтгүүлд хэвлэгджээ. Судлаачид тархины бор гадаргын рефлексүүд нь тархины тархалтыг өдөөж болзошгүй гэж үздэг. Судалгаанд оролцогчдод эвшээж байгаа бичлэгийг үзүүлж, эвшээхгүй байхыг хүссэн байна. Судлаачид оролцогчдын тархины цочролгүй байдлын түвшинг хэмжсэн бөгөөд өдөөлт ба физиологийн дарангуйллын үр дүнд хүмүүс эвшээх хандлагатай байгааг олж тогтоожээ. Энэхүү судалгаа нь эвшээх тухай толин нейрон системийг хамарсан нэг онолыг батлах нотолгоог нэмж өгчээ. Энэ систем нь судлаачдын  тайлбарласнаар “үйл ажиллагааг ойлгох, бусдыг өрөвдөх, нийгмийн зан үйлийг синхрончлоход гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг” байна.

Шинэ мэдрэлийн эсүүд ба насжилт          

Насанд хүрсэн хүмүүсийн тархины зарим хэсэгт шинэ мэдрэлийн эсүүд бий болж магадгүй ч тархины дийлэнх хэсэг нь төрөх үеийн мэдрэлийн эсүүдтэйгээ холбоотой байх ёстой. 1998 оноос хойш хийсэн судалгаагаар нейрогенез нь тархины санах ойд онцгой ач холбогдол бүхий гиппокампад явагдсаныг нотолж байжээ. Судлаачид эдгээр шинэ ололтыг Nature Medicine сэтгүүлд нийтэлжээ. Нейрогенез нь тархины эд эсийн бүх дээжинд, тэр ч байтугай 90-ээс дээш насны хүмүүсийн дээжинд тохиолддог болохыг тогтоосон аж. Хөгшрөх тусам нейрогенез нь удааширч байгаа мэт боловч бидний амьдралын туршид үргэлжлэх болно гэдгийг тэмдэглэсэн байна.  

medicalnewstoday

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд