No menu items!
HomeАялал40 нас хүрэхээсээ өмнө очиж үзэх ёстой 11 өвөрмөц газар

40 нас хүрэхээсээ өмнө очиж үзэх ёстой 11 өвөрмөц газар

-

Аялал бол хүн бүрийн хөгжүүлэх ёстой хамгийн сайн хобби юм. 40 нас хүрэхээсээ өмнө ганцаараа эсвэл хамтрагчтайгаа очиж, тухайн газрын гоо үзэсгэлэнг мэдрээрэй. Бид танд 40 нас хүрэхээсээ өмнө очиж үзвэл зохистой газруудыг  танилцуулж байна.

Тайланд, Чианг Май

Чианг Май бол Хойд Тайландын хамгийн том хотуудын нэг. Энэ нь сүм хийд, зах гээд олон үзэх юмтай, ганцаараа цагийг өнгөрөөхөд уйдмааргүй газар гэгддэг. Тайландын зааныг хамгаалах төв нь өнчин, хөгшин зааныг асарч хамгаалдаг бөгөөд энэ нь амьтанд дуртай хүн заавал очиж үзэх ёстой газар ажээ.

Галапагосын арлууд

Галапагосын арлууд бол ургамал, амьтны амьдралд гайхалтай олон янз нөхцөлийг бий болгодог галт уулын бөөгнөрөл юм. Арлууд дээр хүмүүс амьдардаггүй бөгөөд зөвхөн ховордсон, өвөрмөц ургамал, цэцэг, амьтдыг харах боломжтой. Эдгээр үзэсгэлэнт газруудаар зөвхөн эрх бүхий хөтчийн хамт  аялал хийх боломжтой байдаг .

Их шүрэн далан, Австрали

Австралийн их шүрэн далан бол дэлхийн хамгийн том, хамгийн урт байгалийн шүрэн хад юм. Олон янзын амьтан, ургамал, сэтгэл татам байгалтай бөгөөд танд үлгэрийн мэт санагдах болно.

Мачу Пикчу, Перу

Мачу Пикчу бол 15-р зууны үеийн Инка хотын газар юм. Одоо зөвхөн тэнд нэгэн үеийн гайхамшигт эзэнт гүрнийг илтгэх балгас л үлджээ. Хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна.

Антарктид

Антарктид бол манай гаригийн хамгийн алслагдсан тив бөгөөд хүмүүс тэр болгон аялж үзээд байдаггүй газар юм. Аялал жуулчлалын хот, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал байхгүй бөгөөд та өргөн уудам мөстсөн газар нутгийг үзэх болно. Мөн дэлхийн дулаарал үүнд хэрхэн нөлөөлж байгааг хараарай.

Камбожийн Анкор Ват

Камбож дахь Ангкор Ват бол ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад багтсан дэлхийд хосгүй хамгийн том сүм хийдийн цогцолбор юм. Уг сүм хийд, орднууд нь таныг архитектураараа гайхшруулах болно. Жуулчдыг татахын тулд  цогцолборыг сэргээн засварласан гэдэг.

Йордан, Петра

Йордан дахь Петра бол 4000 орчим жилийн өмнөх, хамгийн эртний оршин суугчдын барьсан байгууламж юм. Энэ газар нь хадны архитектур, ус дамжуулах хоолойн системээрээ алдартай.

Турк, Каппадокиа

Туркийн Каппадокиа нь яндан шиг хэлбэртэй хад, чулуугаараа алдартай. Агаарын бөмбөгөөр аялахад хамгийн тохиромжтой, үзэсгэлэнтэй газар гэж үздэг.

Сөнөсөн тэнгис

Сөнөсөн тэнгис бол зүүн талаараа Иордан, баруун талаараа Израиль, Палестинтай хиллэдэг давстай нуур юм. Энэ нь 344% -ийн давсжилттай, 304 м гүн бөгөөд дэлхийн хамгийн гүн давстай нуур гэж тооцогддог.

Бора Бора

Бора Бора бол Францын Полинезийн нийгэмлэгийн арлуудын баруун хэсэгт орших арал юм. Энэ нь амралтын газрууд, болор тунгалаг ус, 8800 байнгын оршин суугчтай гэдгээрээ алдартай. Усан дээр барьсан бунгаловуудтай бөгөөд хүмүүст сайхан амрах боломжийг олгодог.  

Куба, Гавана

Гавана бол Кубын нийслэл бөгөөд АНУ-ын хажууд байрлах Карибын тэнгисийн улс юм. Энд чөлөөт цагаа өнгөрөөх газар ихтэй бөгөөд архи согтууруулах ундаа ямар ч хязгаарлалтгүй байдаг. Жуулчид Гавана хотод цагийг зугаатай өнгөрөөхөөр ирдэг. Хүмүүс харьцангуй хямд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд Кубад очдог бөгөөд далайн эрэг, булаг шанд, байгалийн үзэсгэлэнт газруудаар мөн үйлчлүүлдэг байна.

Эх сурвалж: Troab

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд