No menu items!
HomeХүмүүс"Хөөрхөн төрөх албагүй" киноны жүжигчид 15 жилийн дараа

“Хөөрхөн төрөх албагүй” киноны жүжигчид 15 жилийн дараа

-

2005 онд “Хөөрхөн төрөх албагүй” нэртэй телевизийн цуврал гарч, үзэгчдийг байлдан дагуулж байв. Ухаантай, даруухан царай муутай охины түүх бүх үзэгчдийг догдлуулж  байлаа. Учир нь хүний гадаад гоо сайхнаас илүү дотоод гоо үзэсгэлэн чухал гэдгийг уг киногоор харуулдаг билээ.

Кино дэлгэцнээ гарснаас хойш 15 жил өнгөрчээ. Тэгвэл уг киноны гол дүрийн жүжигчид хэрхэн  өөрчлөгдсөнийг харцгаая.

Нелли Уварова

Мэдээжийн хэрэг, хамгийн түрүүнд уг киноны гол дүр, ухаалаг охин Екатерина Пушкарева санаанд тань орж байгаа байх. Уг олон ангит киноны дараа жүжигчин Нелли Уварова “Би үлдэнэ”, “Атлантис” зэрэг олон ангит кинонд тоглосон. Өнөөдөр жүжигчин эмэгтэй театрт ажиллаж, кинонд тоглосоор л байна.

Григорий Антипенко

Андрей Ждановын дүрд Григорий Антипенко тоглосон байдаг. Олон үзэгчид түүнийг, хайрлаж хүндэтгэдэг. Тэрээр уг кинонд маш дур булаам даргын дүрийг бүтээсэн билээ. Жүжигчин өөрөө энэ дүрийн талаар “Би дүрээ ойлгох хэрэгтэй, ямар ч “асуудалгүй” хүнийг ойлгох хэрэг гарсан. Тиймээс энэ дүрийг бүтээх нь надад сонирхолтой байсан” гэжээ. Энэ цувралын дараа Григорий шинэ дүрүүд бүтээж, илүү их санал авч эхэлжээ. Бид түүнийг “Хуйвалдаан”, “Москва, би чамд хайртай!” зэрэг алдартай кинонуудаас харж болно.

Артём Семакин

Николай Зоркин буюуПушкаревагийн сайн найзын дүрд Артём Семакин тоглосон байдаг. Николай Зоркин Катя Пушкаревагийн адил ухаалаг, даруухан нэгэн. Жүжигчин энэ дүрд гайхалтай тоглож чаджээ. Тэрээр мөн “Од” (2002) кинонд гайхалтай сайхан тоглосон байдаг. “Хөөрхөн төрөх албагүй” телевизийн цувралын дараа жүжигчин олон  алдартай кинонд тоглосон байна.

Петр Красилов

Петр Красилов Андрей Ждановын хамгийн сайн найз Роман Малиновскийн дүрд тоглосон билээ. Тэрээр хамгийн анх “Хөөрхий Настя” олон ангит кинонд хунтайж Репниний дүрд тоглож байжээ. Петр одоо театрт ажиллаж, кинонд  үргэлжлүүлэн тоглосоор байна.

Ольга Ломоносова

Ольга Ломоносова энэ олон ангит киноны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Кира Воропаевагийн дүрд тоглосон. Энэ үүрэг нь жүжигчинд маш их нэр хүндийг авчирсан юм. Ольга Ломоносова өнөөдөр алдартай кинонуудад тоглосоор байна. Жишээлбэл, 2019 онд тэрээр “Mountain Sickness” кинонд Танягийн дүрд тоглосон. Түүнчлэн жүжигчин бүсгүй театрт бүтээсэн дүрүүдээрээ алдартай ажээ.

Илья Любимов

Илья Любимов Кира Воропаевагийн ахын дүрд тоглосон билээ. Тэрээр маш завгүй жүжигчин. Олон кинонд зэрэг тоглож, маш ачаалалтай ажилладаг нэгэн. Тэрээр 2019 онд  нээлтээ хийсэн “Неадекватные люди 2” кинонд Илья Виталийн дүрд тогложээ.

Юлия Такшина

Виктория Клочковагийн дүрд Юлия Такшина тоглосон байдаг. “Хөөрхөн төрөх албагүй” олон ангит киноны дүр нь жүжигчний хувьд анхны дебют нь болжээ. Жүжигчин энд үед Григорий Антипенкотой танилцаж, гэр бүл болжээ. Харамсалтай нь хосууд зургаан жил хамт амьдарсны эцэст салсан юм. Викториягийн дүр маш амжилттай болж, жүжигчин энэ цувралд тоглосны дараа кинонд уригдаж эхэлжээ.

Мария Машкова

Мария Машкова нарийн бичгийн дарга Мария Тропинкинагийн дүрд тоглосон. Жүжигчин 1997 оноос хойш кинонд тоглож эхэлсэн боловч Тропинкинагийн дүр түүнд алдар нэрийг авчирсан байна. Дашрамд дурдахад Николай Зоркины дүрд тоглосон Артём Семакин, Мария нар мөн зураг авалтын үеэр танилцаж, гэрлэжээ. Жүжигчид дөрвөн жилийн дараа салсан байна. Одоо  жүжигчин бүсгүй театр ажиллаж, кинонд тоглосоор байна.

Эх сурвалж: Zen.Yandex

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд