No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилНэгдүгээр ангийн хүүхдийн эзэмших ёстой нийгмийн чухал ур чадварууд

Нэгдүгээр ангийн хүүхдийн эзэмших ёстой нийгмийн чухал ур чадварууд

-

Нэгдүгээр ангийн хүүхдийн нийгмийн ур чадвар нь цэцэрлэгт явж эхэлсэн үеийн сэтгэл зүйн байдлаас ихээхэн хамаатай. Нэгдүгээр ангид байхдаа таны хүүхэд хэрэгцээгээ бусадтай хуваалцах, эцэг эхээсээ бусад насанд хүрэгчидтэй харьцах чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно.

Нийгмийн чухал ур чадвар

Чадвар 1: Бодит байдал болон хийсвэр зүйлийг ялгах

Нэгдүгээр ангийн сурагчид ганцаараа анхаарлын төвд байхаас илүүтэйгээр нийгмийн бүлэгт хэрхэн зохицож, хамрагдахыг сурч эхлэх ёстой. Энэ насандаа хүүхдүүд итгэл үнэмшилд найдах хандлагатай байдаг. Үнэнг хэлж сурах,  худал хэлж байгаагаа хүлээн зөвшөөрөх нь таны хүүхдийн нөхөрлөл, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ . Тиймээс та хүүхдэдээ шударга байдлыг үлгэрлээрэй.

Нэмж дурдахад, нэгдүгээр ангийн хүүхдийн сурах чадварыг дээшлүүлэхийн тулд тэмдэглэл, өгүүллэг бичүүлэх хэрэгтэй. Юу нь үнэн, худал болохийг мэдрүүлэхийн тулд төрөл бүрээр бичүүл. Энэ мөн хүүхдийн нийгмийн чадварыг хөгжүүлэхэд тусална.

Чадвар 2: Сайн талыг нь урамшуулан дэмжээрэй. Тэд урам авна

Нэгдүгээр ангийн сурагчид бусад хүүхдүүдийн зан байдал, насанд хүрэгчдийн зан авирыг анзаарч эхэлдэг. Муу зүйлд нь хариу үйлдэл үзүүлэхийн оронд магт.  Магтуулсан сурагчид үе тэнгийнхнээсээ айх, гадуурхагдах магадлал багатай байдаг. Энэ нь тэдний нийгэмд биеэ авч явах байдалд нь тусална. Биеэ зөв авч явах талаар сурах нь нэгдүгээр ангийн хүүхдийн нийгмийн  чухал чадвар юм.

Чадвар 3 : Аливаа зүйлийг бусдын өнцгөөс харж сурах чадвар

Энэ чадвар нь нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бусад хүүхдүүд ч гэсэн өөрсдийн гэсэн үзэл бодолтой байгааг олж харах нь тулгарч буй бэрхшээлийг арилгахад тусалдаг. Энэхүү чадвар нь сурагчдад уншиж, бичихдээ илүү сайжирч, урьдчилан таамаглах, үгнээс илүү гүн гүнзгий утгыг ойлгох боломжийг олгодог.

Чадвар 4: Дүрэм журам, зохион байгуулалттай тоглоом, бүлгийн үйл ажиллагаанаас аюулгүй байдлыг олж мэднэ

Анги бол хамтын нийгэмлэг бөгөөд түүний гол цөм нь дүрэм журам, багийн ажил юм гэдгийг хүүхдүүд мэдэж эхэлдэг. Энэхүү чадвар нь сурагчдад нийгмийн болон  сурлагын асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.

Тэмдэглэл

Нэгдүгээр ангид таны хүүхэд бие бялдрын болон танин мэдэхүйн ур чадвар эзэмшихийн зэрэгцээ нийгмийн чадвараа хөгжүүлэх болно. Энэ чухал үед хүүхдэд бэрхшээлтэй зүйл тохиолдож байгаа эсэхийг анхаарч үзээрэй.

Эх сурвалж: Verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд