No menu items!
HomeUncategorizedӨглөө эрт босох ЗУРГААН шалтгаан

Өглөө эрт босох ЗУРГААН шалтгаан

-

Ямарваа нэг хүний цаг зохион байгуулах чадвар, хариуцлагатай эсэхийг нь өглөөг хэрхэн угтдагаар нь шинжиж болдог. Японы нэгэн нэр хүндтэй бизнесмэн “Ажилд авахаар ярилцлагад орж буй залуус их сайхан зүйл ярьдаг. Таалагдаад байж байтал ний нуугүй хэлэхэд өглөө босох л жаахан хэцүүхэн байдаг гээд инээмсэглэхэд нь үнэлгээ минь эрс өөр болдог юм даа” гэсэн байдаг.

Эрдэмтдийн хийсэн олон арван судалгаанд эрт босдог хүмүүсийн амьдралын хэвшил зөв байдгийг тодорхойлсон нь бий. Түүнчлэн өглөө эрт босдог хүн ажлаа амжуулж гэртээ цагтаа харьдаг. Энэ нь юугаар ч сольшгүй эрхэм зүйл юм. Ажилдаа дарагдаад шөнө дөл хүртэл оройтдог хүмүүсийг зарим нэг нь ажилдаа сайн гэж ойлгодог. Гэвч энэ нь яавч хүндлээд байх зан суртахуун биш.

Харин ажлаа бусдыг харахгүй хийгээд орой цагтаа харьдаг хүмүүс бол хүндэтгэл хүлээх эрхтэй. Хүний амьдралыг ажил дээрээ олон цаг өнгөрөөснөөр нь биш аль хэр бусдад цаг гаргаж, өвртөө баясалтай амьдарснаар нь дүгнэдэг. Зөвхөн ажилд анхаардаг хүнийг амьдраагүйд тооцож болно. Сар гарвал сарыг, нар гарвал нарыг харж баясах дорнын гоо сайхны таашаал бий. Түүн лугаа амьдралын сайхныг ажлаас бусад олон зүйлээс мэдэрдэг. Түүнд зарцуулах цаг гаргах хэрэгтэй биз дээ.

Мөн өглөөний цагийг дасгал хөдөлгөөн, эрдэм мэдлэгт ашиглаж болно. Их гүүш Ш.Лувсанвандан шавь нартаа “Өглөө эрт босч бай. Тэгээд ядаж 30 минут гадаад үг харах цаг гарга” гэж сургадаг байж. Өдөр нь ажиллаад, өглөө нь өөрийгөө боловсруулж бай гэсэн санаа. Өнөөдөр цайны цагаараа англи хэлний ямар нэг сургалтад суух гээд гүйж яваа хүн бол дээрх сургаалийг хожим харсандаа харамсах л байх.

Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь өглөө эрт босохыг бусдад зөвлөдөг. Гэсэн ч өглөө эрт боссоноор ямар давуу тал үүсэхийг тэр бүр тайлбарлаж өгөөд байдаггүй. Тэгвэл сүүлийн хоёр жил өглөө бүр 6 цагт боссон Эгоса Айхи гэх блоггер өглөө босох зуршлын хамгийн чухал 6 давуу талыг ингэж нэрлэжээ.

ӨГЛӨӨ 6 ЦАГТ БОСОХ 6 ГАЙХАЛТАЙ ШАЛТГААН

1. Нуугдмал өөрийгөө нээх боломж гарна

Хүмүүс ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүйгээс болж зорилгодоо хүрч чадахгүй байх нь элбэг. Өдрийн турш олон зүйл тохиолддог учир үндсэн зорилгоосоо сатаарч, дэмий зүйлст цаг зарцуулах хандлагатай байдаг. Өдрийн эхний хагаст бидний тархи илүү үр дүнтэй ажилладаг учраас өглөө эрт тухайн өдрийн хамгийн чухал ажил юу болохыг тунгаах хэрэгтэй.

2. Тухайн өдрийг төлөвлөх цаг гарна

Өглөө эрт боссон хүмүүс ажилдаа явахаас өмнө тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж чаддаг. Тухайн өдрийн төлөвлөгөөг хэр эрт гаргах тусам биелэлт тэр чинээгээр өндөр байдаг. Гэхдээ орой сайн амрах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

3. Өглөө бол өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе

Орноосоо босоод шууд ажилдаа явах ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, фитнес зааланд зарцуулах цаг байхгүй гэж гомдоллох хүмүүс олон байдаг. Харин өглөө 6 цагт босвол ажилдаа явахаасаа өмнө фитнесд бэлтгэл хийх цаг хангалттай гарна. Өглөөг эрч хүчтэй эхлүүлсэн хүн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байдаг.

4. Өглөөний хоолоо тайван иднэ

Бараг бүх мэргэжилтнүүд өглөөний цай бол хамгийн чухал хоол хэмээн зөвлөдөг. Тэгвэл эрт боссоноор өглөөний цайгаа алгасалгүй бас тайвнаар уух боломж бүрдэнэ. Өглөөний цайгаа тогтмол уух нь эрүүл байхын бас нэгэн үндэс. Эрүүл байх нь амжилтын үндэс.

5. Амжилтанд хүрсэн хүмүүс одоо ч эрт боссоор байгаа

Твиттерийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Дорси өглөө 5:30 минутанд босоод бясалгал хийж, 10 км гүйснийхээ дараа ажилдаа явдаг. Харин Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 4:30 минутанд босч тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг. Харин Virgin группыг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон 5:45 минутанд босдог.

6. Бусад хүмүүсээс хоёр алхам түрүүлж явна

Өглөө эрт босох зуршилтай хүмүүсийн бүтээмж өндөр байдгаас гадна өөртөө итгэх итгэл бусдаас илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Учир нь таны өрсөлдөгч нар унтаж байхад та ажлаа эхлүүлж байдаг.

Та босдог цагаасаа 2:30 минут буюу 150 минутын өмнө босч заншвал танд долоо хоногт 17 цаг, сард 70 цаг, жилд 840 цаг илүү гарах болно. Сонголт таны гарт!

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд