LOADING

Type to search

Үйл явдал

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо

Share

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Өчигдөр нийт 1,305 хүнд шинжилгээ хийсэн байна. 21-ний 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 26 тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 172 боллоо. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 608 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 хүн байгаа бол 264 хүн эмчилгээ хийлгэж байна.

Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал, 

  • Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40,
  • Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77,
  • Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20,
  • Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,
  • Орхон аймагт  шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол
  • Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийд сүүлийн 24 цагийн хугацаанд 640 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авлаа. Энэ нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүний халдвар авсан өдөр болсон. Өнгөрсөн өдрөөс 20 гаруй мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо. Тодруулбал, 

  • Эдгэрэлсэн- 337
  • Эмчлэгдэж байгаа- 264
  • Нутаг буцсан- 7 хүн байна. 

Нийслэл хот болон таван аймагт кластер хэлбэрээр бүртгэгдэн гарч байгаа. Хариу арга хэмжээг хурдан аваагүй бол коронавирусийн халдварын тохиолдол 4-5 дахин нэмэгдэх байлаа” гэв. 

2020.11.22-ны өглөөний 09:00 цагийн байдлаар:

  • Амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2165 дуудлага ирснээс 500 нь яаралтай тусламж, 1445 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
  • ЭХЭМҮТ-д 24 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 163 мэс засал хийгдэж, яаралтай 53, төлөвлөгөөт 110 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 128 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. 
error: Content is protected !!