No menu items!
HomeХоол, шим тэжээлВитамин С дутагдсан үед илрэх шинжүүд

Витамин С дутагдсан үед илрэх шинжүүд

-

Та болон таны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл байх нөхцөлийг хангах зайлшгүй чухал аминдэмүүдийн нэг бол С Витамин юм. С витаминыг халдварын эсрэг антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг эрдэмтэд судалжээ. Тэдний ажигласнаар хүний бие ямар нэгэн үрэвслийн үед, мэс заслын дараа эсвэл элдэв халдварын үед С витамины хэрэглээ маш ихээр шаардлагатай болдогыг, өөрөөр хэлбэл халдварт өвчнүүдээр өвдсөн үед цусан дах С витамины  хэмжээ эрс буурдаг болохыг тогтоосон байна. С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэх уураг болон бусад хэрэгцээ, бодисын солилцоонд чухал үүрэгтэй.

Витамин С дутагдсан үед илрэх шинжүүд              

Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг.  Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болон ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед үүсэх эрсдэлтэй. Энэ үед

  • Арьсанд толбо үүсэх
  • Амархан ядарч сульддаг
  • Бие сулрана
  • Нойр муудна
  • Хоолонд дургүй болно
  • Нүүр гарын арьс цайрна
  • Хуруу, хумс хөхрөнө 
  • Уруул буйл хөхөрч, цус гарна
  • Шүд унана
  • Яс хэврэг болно

Энэ үед чинжүү, гоньд, хүнсний ногоо зэргийг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн С витамин нь   жүрж, нэрс, лимон, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай,айраг, сааманд ихээр агуулагддаг.

Витамин С ямар ач холбогдолтой вэ?

Витамин С нь яс болон зөөлөн эд, мөн улаан эсийн үүсэлд нөлөөлхөөс гадна цусны судасны уян чанарт нөлөөлдөг байна. Ингэснээр буйлнаас цус гардаг, судас амархан хагардаг, биеэн дээгүүр нь амархан хөхрөлт үүсдэг зэрэгт сайнаар нөлөөлдөг. Мөн

  • Шархны эдгэрэлтийг түргэсгэх
  • Дархлааг дэмжих
  • Хоол хүнсээр орж ирсэн төмрийн шимэгдэлийг сайжруулах
  • Халдварын эсрэг антиоксидант үйлдэлтэй.

Витамин С нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх үйлдэлтэй. С Витаминтай нэмэлт тэжээлүүдийг хэрэглэснээр эрүүл хүүхдийг бий болгодог тухай судлаачид хэлсэн байдаг. Өдөр бүр зохих тунгаар С витамин ууснаар ханиад, томуу, амьсгалын дээд замын халдвар, чихний халдвар, хоолойн өвчнөөс сэргийлж болно.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд