No menu items!
HomeЭрүүл мэндДавсалсан бүтээгдэхүүн идмээр санагдах нь ямар шалтгаантай вэ?

Давсалсан бүтээгдэхүүн идмээр санагдах нь ямар шалтгаантай вэ?

-

Булчингийн үйл ажиллагаа, мэдрэлийн импульс дамжуулах, биеийн шингэний тэнцвэрийг хадгалахын тулд биед агуулагдах давсны (натрийн хлорид) концентраци зохих хэмжээнд байх ёстой.  

Америкчуудын хоолны дэглэмийн удирдамжид давсыг өдөрт 2300 миллиграмм (мг) -аас бага хэрэглэхийг зөвлөдөг боловч ихэнх нь өдөрт 3,400 мг-аас их хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Хэт их давсны хэрэглээ нь цусны даралтыг нэмэгдүүлж, зүрх, бөөрний өвчин, зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Тиймээс давсны хэрэглээгээс багасгах нь чухал юм.

Их хэмжээний давс бүхий бүтээгдэхүүнүүд нь боловсруулсан хоол, рестораны хоол, хөнгөн зууш юм. Хөнгөн зууш буюу давс ихээр агуулсан бүтээгдэхүүн идэх хүсэл төрөх нь ямар шалтгаантай вэ? Нийтлэг хэд хэдэн шалтгааныг дурьдвал:

Стресс

Стресс бол давслаг хоолонд дурлах нэг шалтгаан юм. Стресст өртсөн үед өөх тос, давс, элсэн чихэр ихтэй хүнсийг илүү ихээр хэрэглэх хандлагатай байдаг.  

Үүнээс гадна бөөрний дээд булчирхайгаас стрессийн даавар болох кортизол ялгардаг. Биед агуулагдах натрийн хэмжээ ихсэх нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь эргээд стрессийг үүсгэж байдаг.

Шингэн алдалт

Бөөлжих, гүйлгэх, шингэний дутагдал, шингэн алдалт зэрэг нь давстай зүйл идэх хүслийг өдөөдөг байна.

Хөлрөх

Та маш их хөлрөөд байна уу? Энэ нь мөн давстай хүнс хэрэглэх хүслийг өдөөж болзошгүй юм. Бидний хөлсөнд давс агуулагддаг гэдгийг бүгд мэднэ. Хэт их хөлөрдөг хүний хөлсөөр дамжин бие дэх натрийн хэмжээ гадагшилж байдаг. Давстай хүнс хэрэглэх хүсэл нь бие дэх давсны /натри/ түвшинг нөхөх шаардлагатай гэсэн бие махбодийн дохио байж болох юм.  

Мөн бамбай булчирхай, бөөрний өвчин үүнд нөлөөлж болно. Хааяа хааяа давслаг хүнс идэх хүсэл илрэх нь хэвийн зүйл. Гэхдээ байнга ийм мэдрэмж төрж, биед тань өөр ямар нэгэн шинж тэмдгүүд илэрч байвал эрүүл мэнддээ анхаараарай.

Давсалсан самар, чипс идэх хүсэл төрлөө гээд эдгээр бүтээгдэхүүнийг их хэмжээгээр идээд байж болохгүй. Давсны зохистой хэрэглээний талаар мэддэг байх, давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэндэд олон төрлийн ач хобгдолтой юм.

Эх сурвалж: healthdigest.com

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд