No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨвдөг өвдсөн үед хийх үр дүнтэй 10 дасгал

Өвдөг өвдсөн үед хийх үр дүнтэй 10 дасгал

-

 Кливленд клиникийн мэдээлснээр жилд 18 сая хүн өвдөгний өвдөлтөөр эмчид ханддаг гэжээ. Остеоартрит, үений үрэвсэл, булчин шөрмөсний үрэвсэл, бурсит зэрэг түгээмэл тохиолддог байна.  Үүнийг дасгал хөдөлгөөнөөр эмчлэх боломжтой юм. Өвдөгний өвдөлтийг багасгахын тулд хийж болох хамгийн үр дүнтэй дасгалуудыг хүргэж байна.

Хэрэв таны өвдөгний өвдөлт нь гэмтэл, мэс засал, үе мөчний үрэвсэлээс болж үүссэн бол зөөлөн сунгах, бэхжүүлэх дасгалууд нь өвдөлтийг намдаахаас гадна хөдөлгөөнийг сайжруулдаг. Гэмтэл бэртэл, эсвэл үе мөчний өвчний үед дасгал хийх нь эсрэг заалттай хэдий ч хөдөлгөөн хийхгүй байх нь өвдөлтийг улам даамжруулах магадлалтай. Зөөлөн сунгалтын дасгалууд нь өвдөгний үений булчинг бэхжүүлж улмаар үений хөдөлгөөнийг сайжруулна. Гэхдээ дасгалын хөтөлбөрийг эхлүүлэхийн өмнө физик эмчилгээний эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй гэдгийг санаарай.

Өсгий болон булчингийн дасгал

Энэ нь хөлийн доод хэсгийн булчин ялангуяа шилбэний булчинд чиглэгддэг. Урагш бөхийх үеийн байрлалыг 30 секунд бариад эсрэг хөлдөө давтаарай.

Дөрвөн толгойт булчингийн сунгалт

Энэхүү дасгал нь таны гуяны урд хэсгийн булчингууд болох дөрвөн толгойт булчингуудын уян чанарыг сайжруулна. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод баруун хөлөө арагш нугалан гараараа зөөлөн татна. 30 секундын турш бариад эхний байрлалдаа шилжинэ. Эсрэг талдаа давтаарай.

Шөрмөсний сунгалт

Энэхүү дасгал нь гуяны арын булчинд чиглэгддэг.  Дээш харж хэвтээд баруун хөлөө эгц өргөн сунгаарай. Эсрэг талдаа давтана.

Хагас суулт

Энэхүү дасгал нь дөрвөн толгойт булчин, шөрмөс, өвдөгний үеийг бэхжүүлэх үр дүнтэй арга.  Хөлдөө 90 градусын өнцөг үүсгэн сандал дээр сууж буй мэт суугаад босно. Энэхүү дасгалыг 10 удаагийн давтамжтай 2-3 удаа хийгээрэй.

Булчингийн өсөлт

Энэхүү дасгал нь хөлийн шилбэний булчинд нөлөөлнө.  Өсгий дээрээ зогсож хэдэн секунд болоод эргэж хэвийн байрлалдаа орно. Үүнийг 10 удаагийн давтамжаар 2-3 багц хийгээрэй.

Шөрмөсний дасгал         

Энэхүү дасгал нь шөрмөс болон өгзөгний булчинд чиглэгддэг. Энэхүү дасгалыг хөл тус бүр дээр 2-3 удаа 10 удаагийн давтамжтайгаар хийнэ.

Хөлийн сунгалт

 Дөрвөн толгойт булчинг бэхжүүлэхийн тулд биеийн жингээ ашиглана. Энэ нь өвдөгний даралтыг нэмэгдүүлдэг. Сандал дээр сууж хийнэ. Үүнийг хөл тус бүрт 2-3 удаа 10 удаагийн давтамжтайгаар хийнэ.

Хөлөө өргөөрэй

Энэхүү дасгал нь дөрвөн толгойт булчин, хип булчингийн уян чанарыг сайжруулдаг. Хөлөө эгц дээш өргөн 5 секундын турш бариарай. Хөл тус бүрт 2-3 удаа 10 удаагийн давталттай хийнэ.

Хэвтээ байрлалаар хийх дасгал

Энэ дасгал нь таны гуяны булчингуудыг ажиллуулдаг. Ингэснээр өвдөгний өвдөлтөөс урьдчилан сэргийлэх, эмчилэхэд тусалдаг. Хөл тус бүрт 10 удаагийн давтамжтайгаар 2-3 удаа хийнэ.  

Хөлөө өргөөрэй

Энэхүү дасгал нь шөрмөс, гуяны булчингуудыг ажиллуулдаг. Доош харж хэвтэн баруун хөлөө өргөн 5 секундын турш бариад хөлөө буулган 2 секундын турш амраарай.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд