No menu items!
HomeОнцлохЦайны уут нь хэдэн тэрбум пластик тоосонцор агуулж байдаг

Цайны уут нь хэдэн тэрбум пластик тоосонцор агуулж байдаг

-

Бид өдөр тутмын завгүй амьдралдаа бэлэн, хэрэглэхэд хялбар олон зүйлсийг ашиглаж хэвшээд байгаагийн нэг нь пакеттай цай юм.

Зарим цайны уут нь олон тэрбум микропластик тоосонцор ялгаруулдаг талаар Канадын эрдэмтэд мэдээлжээ. Тэд дээд зэрэглэлийн гэгддэг маш нимгэн капроноор хийгдсэн торгомсог цайны уутыг судалжээ. Ийм пакеттай цайг халуун усанд дүрэхэд хүний ​​нүдэнд харагдахгүй  олон тэрбум микропластик,  нанопластик тоосонцор үүссэн байна.

Судлаачид хуванцар цайны уутыг халуун усанд хийж үзэхэд, аяганд ялгарч буй тоосонцрын хэмжээ бусад хоол, ундааныхаас их хэмжээтэй болохыг тогтоожээ. Эрдэмтэд эдгээр тоосонцор нь цай уудаг хүмүүст эрсдэл учруулж байгаа эсэхэд эргэлзэж байна. Учир нь хүний ​​эрүүл мэндэд микропластик хэрхэн нөлөөлдөг талаар цөөхөн судалгаа байдаг.

Эх сурвалж: sciencemag

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд