No menu items!
HomeХоол, шим тэжээлӨвлийн улиралд уувал зохистой дархлаа сайжруулах жүүсний 4 жор

Өвлийн улиралд уувал зохистой дархлаа сайжруулах жүүсний 4 жор

-

Дэлхий нийтийн хувьд 2020 он онцгой жил болж байна. Учир нь хүн нэг бүр дархлаагаа сайжруулж, цар тахлыг даван туулах шаардлагатай байгаа. Бидний ихэнх нь дархлаанд ямар хүнс, хоол сайн гэдгийг мэднэ. Гэхдээ улирал солигдохтой зэрэгцэн энэ нь өөрчлөгддөг. Тиймээс дархлаагаа үргэлжлүүлэн тэтгэхийн тулд өвлийн онцлогт тохирсон зүйлсийг хэрэглэх шаардлагатай.  Өвлийн хүнсэндээ нэмж болох дархлаа сайжруулах зарим үр дүнтэй жүүсийг энд орууллаа.

1. Хүрэн манжин-лууван-алимны жүүс

Өвлийг хүрэн манжин, лууван, чихэрлэг алимтай хослуулан дархлаа сайжруулаарай. Энэ нь биеийн хүч тамирыг сэргээнэ.

Дархлаа сайжруулах жүүсний орц

  • 300 гр хүрэн манжин
  • 300 гр лууван
  • 100 гр алим
  • 1/2 халбага нимбэгний шүүс
  • Мөс
  • Давс /амталгаагаар/

Дархлааг сайжруулах жүүсийг хэрхэн хийх вэ?

1.Хүрэн манжин, лууван, алимаа хэрчиж, шүүсийг нь жүүс шахагчаар шахаж ав.

2.Гурван орцоо холигчинд хийгээрэй.

3.Хагас цайны халбагыг нимбэгний шүүс нэмнэ.

2. Самба

Шанцай, цагаан гаа, жүржийн шүүс, алимны шүүс, зөгийн бал, нимбэг  нь нийлээд маш сайн чанарын ундаа болно.

Орц

  • 60 мл жүржийн шүүс
  • 60 мл алимны шүүс
  • 4 дусал цагаан гааны шүүс
  • 2 дусал шанцайн шүүс
  • 1 халбага нимбэгний шүүс
  • 1/2 халбага зөгийн бал

Самба хэрхэн хийх вэ?

1. Бүх найрлагыг цахилгаан холигчинд хийгээд сайтар хутгаад л болоо.

2. Нунтаг хар перец, шанцайгаар нимбэгэээ  чимэглээрэй.

3. Жүрж ба улаан луувангийн жүүс

Жүрж, улаан лууван холилдсоноор гайхалтай амт гаргадаг. Өвлийн улиралд та энэ жимс, ногооны жүүсийг ууснаар хэзээ ч буруудахгүй.

Орц

  • 2-3 улаан лууван
  • 2 жүрж
  • 2 халбага цагаан гаа
  • 1 халбага турмерик
  • 1 халбага нимбэгний шүүс

Хэрхэн хийх вэ?

1.Жүрж, лууванг жүүс шахагчаар тус тусад нь шүүнэ

2.Тэднийг хооронд нь холиод цагаан гаа, турмерик нэмнэ

3. Нимбэгний шүүсээ хийгээд бэлэн болно.

4. Өргөст хэмх, кале ба бууцайны шүүс

Эдгээр ногоог идэх хүсэл танд төрөхгүй байна уу? Тэдгээрээр ундаа хийж уугаарай.

Орц

  • 200 гр өргөст хэмх
  • 50 гр бууцай навч
  • 50 гр кале
  • 1/4 цагаан гаа
  • 1/2 нимбэг

Жүүсийг хэрхэнхийх вэ?

1.Бүх орцыг угааж цэвэрлээрэй

2.Хөргөгчинд 30 минут байлгаад холигчинд хийж жүүс гаргаж аваарай

3. Цагаан гаа, нимбэг хоёроо сүүлд нь нэмнэ

Эх сурвалж: foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд