No menu items!
HomeЭрүүл мэндХоол хүснээс авах ёстой илчлэгийн хэмжээг багасгаснаас үүсэх 5 сөрөг нөлөө

Хоол хүснээс авах ёстой илчлэгийн хэмжээг багасгаснаас үүсэх 5 сөрөг нөлөө

-

Жингээ хасахын тулд ихэнх хүмүүс хоол хүнснээс авах калори буюу илчлэгийн хэмжээг хязгаарладаг. Гэхдээ илчлэгийн хэмжээг хэт хязгаарлах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Хэрэглэж буй хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээ нь бие махбодийн энергийн хэмжээг хэмжих нэгж гэж үздэг. Таны бие махбодь хэвийн ажиллахад илчлэг зайлшгүй шаардлагатай. Үүнд:

Бодисын солилцооны түвшин (BMR): Энэ нь тархи, бөөр, зүрх, уушиг, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах илчлэгийн хэмжээ юм.

Хоол боловсруулах: Таны бие махбодь идэж буй хоолыг боловсруулж, бодисын солилцоонд оруулахын тулд тодорхой хэмжээний илчлэг хэрэглэдэг. Үүнийг хүнсний дулааны нөлөө (TEF) гэж нэрлэдэг.

Биеийн хөдөлгөөн: Илчлэг нь өдөр тутмын хөдөлгөөний идэвхийг хангахад шаардлагатай

Өдөрт авах ёстой хэмжээнээсээ илүү калори хэрэглэвэл энэ нь биед өөх тос хэлбэрээр хуримтлагдаж, жингийн илүүдэлд хүргэдэг. Илчлэг багатай хүнс хэрэглэх нь жингээ хасахад тустай гэж үздэг. Судалгаагаар батлагдсан энэхүү илчлэгийн тэнцвэрт үзэл баримтлалаар жингээ хасах гэж буй хүмүүс илчлэгийнхээ хэрэглээг хязгаарладаг. Гэхдээ өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг хэт багасгах нь эрүүл мэндэд дараах 5 сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

Бодисын солилцоог удаашруулдаг       

Өдөрт авах ёстой илчлэгийг багасгах нь бодисын солилцоог удаашруулдаг байна. Илчлэг багатай хоолны дэглэм нь бодисын солилцоог удаашруулж байгаагийн нэг илрэл нь булчингийн массын алдагдал. Энэ нь хангалттай хэмжээний уураг авч чадахгүй байгааг илтгэнэ.  Тиймээс уургийн хэрэглээгээ бага зэрэг нэмэгдүүлж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.

Ядарч сульдах, шим тэжээлийн дутагдал               

Шаардлагатай хэмжээнээс бага илчлэг тогтмол авах нь ядаргаа үүсгэдэг бөгөөд өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ. Жишээлбэл, илчлэг багатай хоолны дэглэм нь хангалттай хэмжээний төмөр, фолат, витамин В12 агуулаагүй байж болно. Энэ нь цус багадалт,  ядаргаа үүсгэдэг. Нэмж дурьдахад, хоол хүнснээс авч буй нүүрс усны хэмжээ ядаргаанд нөлөөлдөг. Судалгаагаар бага хэмжээний нүүрс ус агуулсан, илчлэг багатай хоолны дэглэм нь зарим хүмүүст байнга ядрах мэдрэмж төрүүлдэг гэжээ.

Илчлэг багатай хүнс нь дараах шим тэжээлийг хязгаарладаг

Уураг: Мах, загас, цагаан идээ, буурцаг, вандуй, самар, үр гэх мэт уургаар баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх нь булчин сулрах, үс шингэрэх, хумс хэврэг болоход нөлөөлдөг.  

Кальци: Сүүн бүтээгдэхүүн, навчит ногоо, дүпү зэрэг хүнс хэрэглэхгүй байх нь ясны бат бөх чанарыг бууруулж, хугарлын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Биотин ба тиамин: Бүхэл үрийн бүтээгдэхүүн, буурцагт ургамал, өндөг, цагаан идээ, самар, үрийг бага хэмжээгээр хэрэглэх нь эдгээр хоёр В аминдэмийн хэрэглээг хязгаарлаж болзошгүй. Улмаар булчин сулрах, үс унах, арьс хуурайших шинжүүд илэрнэ.

А аминдэм: Мах, загас, цагаан идээ, навчит ногоо, жимс, хүнсний ногоо хэрэглэхгүй байх нь дархлааг сулруулж, нүдний хараа муудахад хүргэдэг.

Магни: Магниг хангалттай хэмжээнд авч чадахгүй байх нь ядаргаа, мигрень, булчин шөрмөс татах, зүрхний хэмнэл алдагдахад хүргэж болзошгүй.  

Ядаргаа, шим тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнснээс авах илчлэгээ хэт хязгаарлахгүй байх хэрэгтэй.

 Нөхөн үржихүйд нөлөөлнө

Илчлэгийн хэмжээг багасгах нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг. Өндгөн эс боловсрох үйл явц нь дааврын түвшингээс хамаардаг тул энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү хамаатай юм. Өндгөвчнөөс өндгөн эс гадагшилахын тулд эстроген ба лютеинжүүлэгч дааврын (LH) түвшинг нэмэгдэх шаардлагатай. Сонирхолтой нь LH түвшин нь ​хоол хүнснээс авч буй калорийн хэмжээнээс зарим талаар хамаардаг болохыг судалгаа харуулж байна. Судалгаагаар жингээ барихын тулд өдөрт авах ёстой хэмжээнээс 22-42% бага илчлэг иддэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаа дарангуйлагддаг болохыг тогтоожээ.  

Хангалттай хэмжээний илчлэг авч чадахгүй байх нь эстрогений түвшинг бууруулж болзошгүй бөгөөд энэ нь яс, зүрхний эрүүл мэндэд удаан хугацааны туршид сөрөг нөлөө үзүүлдэг.  Үүний үр дүнд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, маш бага хэмжээгээр ирэх шинж тэмдэг илэрдэг.

Ясны бат бөх чанар алдагдана

Илчлэгийн хязгаарлалт нь эстроген ба тестостероны түвшинг бууруулдаг. Эдгээр нөхөн үржихүйн дааврын хэмжээ бага байх нь ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг. Улмаар ясны хугарал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн илчлэгийн хэмжээг хэт багасгах нь стрессийн дааврын түвшинг нэмэгдүүлэх магадлалтай.

Таны дархлааг бууруулж болзошгүй

Калорийн хэрэглээг хязгаарлах аливаа өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Улмаар ханиад томуу амархан хүрэх нь элбэг. Нэг судалгаанд бокс, гимнастик, усан сэлэлт зэрэг спортоор хичээллэдэг тамирчдыг хамруулсан байна. Эдгээр спортын төрлүүд нь тамирчдыг биеийг жингээ тогтмол хэмжээнд байлгахыг шаарддаг. Тамирчид жингээ хасах оролдлогыг байнга хийдэг бөгөөд  өвчин эмгэгт өртөх эрсдэл жирийн хүмүүстэй харьцуулахад хоёр дахин их байгааг тогтоосон байна.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд