No menu items!
HomeUncategorizedИрэх жил таны шүүгээнээс хасагдах хоцрогдсон 10 загвар

Ирэх жил таны шүүгээнээс хасагдах хоцрогдсон 10 загвар

-

Хувцасны сонголт нь мэдрэмжтэй, сайхан харагдах чухал хэсэг. Загвар үргэлж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг бөгөөд шинэ он гарахад зарим загварууд хуучирсан харагдах болно. Энэ талаарх мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн зөвлөгөөг хүргэж байна. 

Мини цүнх шүүгээнээс хасагдаж байна

Түрийвч шиг жижигхэн цүнх 2020 онд чухал хэв маяг байлаа. Гэвч ирэх онд энэхүү загвар нь загварын салбарт байр сууриай алдана. Эмэгтэйчүүдийн хувьд цүнхэндээ авч явах шаардалагатай зүйлс олон. 

Уранхай жинс

Урагдсан жинсэн өмд арав гаруй жилийн турш тренд болж байсан. Гэвч орчин үеийн хүмүүс шүүгээндээ төвийг сахисан, ямар ч үйл ажиллагаанд зохицох цөөн тооны хувцас байлгах хандлагатай болсон. Энэхүү жинсэн өмд нь бусад стильтэй адил уян хатан биш.

Флюресцент хувцас

Цулгуй неон өнгийн хувцас нь моодноос гарч байна гэж мэргэжлийн загвар зохиож бүтээгчид үзэж байна. Хэрэв та энэ өнгөнд дуртай бол тод хээгээр чимэглээрэй.  

Уусгалттай өнгийн хувцас

Энэ онд түгээмэл байсан энэхүү хэв маяг нь ирэх жил хоцрогдох хандлагатай байна. Эсвэл илүү тод өнгөтэйг сонгож болох юм.

Эрээн цоохор юбка

Энэ онд бараан цоохор өнгийн юбка хаа сайгүй, ялангуяа Кейт Миддлтоны Zara хувилбар гарсны дараа ихээхэн түгээмэл болсон. Гэхдээ энэ нь “тэтгэвэрт гарах цаг нь болсон” гэж дизайнерууд үзэж байна. Энэхүү загварыг сонгож байгаа бол хар, хөх, шаргал зэрэг төвийг сахисан өнгийг сонгоорой. Бараан цоохор биш.  

Том хэмжээтэй түрийвч

Картаар төлбөр тооцоо хийж буй өнөө цаг үед хүн бүр биедээ заавал бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болсон. Тиймээс таны түрийвч ч мөн адил цаг үеэ тусгах болж байна. Жижиг хэмжээтэй түрийвч сонгоорой.

Гааны өнгөтэй хувцас

Ийм өнгийн хувцас нь тийм ч уян хатан биш. Энэ чиг хандлага анх гарч ирж байхдаа сэргэг харагддаг байсан ч одоо бол өөр. Бид хувцаслалтаараа хүмүүсийн анхаарлыг татаж, ямар нэгэн сэтгэгдэл үлдээдэг. Гэвч энэ өнгөний хувьд тийм боломжгүй.

Бариу шорт сул загвараар солигдож байна

Дизайнерууд 1970-аад оны нөлөө бүхий богино өмдний эрин үе өнгөрсөн гэж үзэж байна. Бага зэрэг урт, оёдол бүхий сул шорт нь ирэх жилийн загварлаг сонголт байж болох юм.

Жижиг нарын шил түр зуурын чиг хандлага байсан

1990-ээд оны загвар нь 2019, 2020 оны чиг хандлагад хүчтэй нөлөөлсөн боловч ирэх онд төдийлөн чухал ач холбогдолгүй болжээ. Энэ нь таны нүдийг нарнаас хамгаалж чадахгүй.

Гэрэлтсэн торон хувцас

Энэхүү торон материал бүхий хувцас нь арчлахад хүндрэлтэй байдаг. Хэрэв гоолиг биеэ гайхуулах хувцас өмсөхийг хүсч байгаа бол арай өөр нимгэн материал сонгоорой.

Эх сурвалж: insider

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд