No menu items!
HomeХүмүүсАлдартнуудын үзэсгэлэнт охидын гэрэл зургууд

Алдартнуудын үзэсгэлэнт охидын гэрэл зургууд

-

Зарим алдартай эмэгтэйчүүд маш үзэсгэлэнтэй,тэдэнд дурлахгүй байхын араггүй билээ. Бид тэднийг олон жилийн турш биширсээр ирсэн. Бид алдартнууд болон тэдний өхөөрдөм охидын жагсаалтыг гаргалаа.

1.Кристина Агилера, Саммер Рейн

Дуучин Кристина Агилера хэсэг хугацаанд охиныхоо ганц ч зургийг твиттер, инстаграмдаа нийтлэлгүй удсан. Агилерагийн нөхөр Мэтт Ратлерт охиныхоо нэрийг өгөх үеэр Филиппинд байжээ. Энэ үеэр бороотой байсан учир тэрбээр охиноо “Summer Rain” гэж нэрлэсэн гэнэ. Хосууд долоон настай Макс гэх хүүтэй билээ.

2. Кейт Мосс, Лила Мосс нар

Шилдэг загвар өмсөгч Кейт Моссын охин Лила ээжтэйгээ үнэхээр адилхан байгаа биз. Ээж охин хоёр Италийн “Vogue” сэтгүүлийн нүүрийг хамтаар чимж байсан удаатай.

3. Мэрайя Кэри, Монро Кэннон нар

Мэрайя Кэри 1993 онд өөрийн хөгжмийн удирдагч Томми Моттолотай анх гэрлэсэн. 1997 онд салжээ. Түүний хоёр дахь нөхөр нь дуучин Ник Кэннон байсан бөгөөд 2008 оны 4-р сард гэрлэсэн юм. Энэ гэрлэлтээс ихэр хүү, охин төрсөн ба нөхөр нь түүнээс 10 насаар дүү байв. Мэрайя хүүхдүүдээ үр суулгалтаар гаргасан. Мөн үүнээс болж шүтэн бишрэгчид нь түүнийг жин нэмсэн гэж үздэг. Кэри, Кэнноны гэр бүл 6 жил оршин тогтнож, хүүхдүүдийг 3 настай байхад, салах өргөдөл өгчээ. Үүнээс болж Мэрайя ихээхэн гутарч, хоолойгоо хүртэл алдаж байв. Түүний охин үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз.

4. Женнифер Лопез, Эмме Марибел Муниз нар

Дэлхийн алдарт дуучин, жүжигчин, мөнхийн залуу тодотголтой Женнифер Лопезийг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй.

5. Жулианна Мур ба Лив Фройндлих нар

Жүжигчин Жулианна Мур өөртэйгөө “усны дусал” мэт адилхан охинтой. Тэрээр 2003 онд өөрөөсөө есөн насаар ах найруулагч Барт Фрейндлихтэй гэрлэсэн бөгөөд тэд Лив, Калеб нэртэй охин, хүүтэй ажээ.

6. Мерил Стрип, охид Мэми, Грейс, Луиза Гуммер нар

Холливудын хамгийн хүндтэй жүжигчдийн нэг Мерил Стрип билээ. Охид нь түүнтэй үнэхээр адилхан.

7. Жессика Альба, охид Хонор, Хейвен нар

Жессика Альба нэгэн удаа “Надад эх хүн байхын бүх зүйл таалагддаг. Ийм их аз жаргал, хайр, баяр баясал байдаг гэдгийг ч би мэдээгүй явсан. Хальж асгарсан, цалгисан тийм их, хариу нэхээгүй хайр” хэмээж байжээ.

8. Ума Турман, Майя Хоук нар

Жүжигчин Ума Турман ба Итан Хоук нарын охин Майя Турман-Хоук “Stranger Things” цувралын гуравдугаар улиралд тоглож байжээ.

9. Pink ба Виллоу Сэйж Харт

Америк дуучдын дунд хэнэггүйхэн, эршүүд мөртлөө чадалтай хоолойтой дуучин бол Pink. Дуучин Pink-ийн хамгийн үнэтэй эрдэнэ түүний охин.

10. Виктория Бекхэм, Харпер Бекхэм нар

Их Британийн алдартай хосуудын нэг бол Дэвид болон Виктория Бекхэм нар билээ. Тэдгурван хүү, нэг охинтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд