No menu items!
HomeХоол, шим тэжээлЦус өтгөрөх, тархинд цус харвах эрсдэлийг бууруулах 5 хүнс

Цус өтгөрөх, тархинд цус харвах эрсдэлийг бууруулах 5 хүнс

-

Цусны эргэлт нь биеийн хамгийн чухал үүргүүдийн нэг юм. Цусны эргэлтийг сайжруулах, зүрхний олон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид идэж буй хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Цус бүлэгнэлтийн эрсдлийг бууруулдаг олон хоол хүнс байдаг. Гэхдээ байгалийн гаралтай цусыг шингэрүүлдэг хүнсний талаар ярихаасаа өмнө цусны өтгөрөлт гэж юу болох, энэ нь бидний биед хэрхэн нөлөөлж байгааг ойлгох шаардлагатай.

Цусны бүлэгнэл нь бидний биед гэмтэл учрах, зүсэгдсэн үед цус алдахаас сэргийлдэг ердийн боловч нарийн төвөгтэй үйл явц юм. Гэсэн хэдий ч зүрх, уушиг, тархи гэх мэт биеийн зарим чухал хэсэгт цусны бүлэгнэл үүсэх бөгөөд цаг тухайд нь эмчлэхгүй бол ноцтой хүндрэл үүсгэдэг. Эдгээр бөглөрөл нь артерийн болон венийн судаснуудад тохиолдож болно. Чухам энэ өтгөрөлт цусаар дамжин өнгөрөхөд зүрх, уушиг, тархи зэрэг чухал эрхтнүүд рүү чиглэсэн цусны урсгалыг тасалдуулж, улмаар тархинд цус харвах аюул үүснэ.

Цус өтгөрөх, тархинд цус харвах эрсдэлийг бууруулах байгалийн гаралтай 5 хүнсийг танилцуулж байна:

1. Цагаан гаа

Цагаан гаа хүнсэндээ нэмэх хамгийн сайн арга бол цайтай хамт хэрэглэх юм. Өглөөг амттай цагаан гааны цайгаар эхлүүлээрэй. Судалгааны үр дүнд цагаан гааны цай уух нь маш их ашиг тустай бөгөөд эрүүл мэндийн олон асуудлыг эмчлэх боломжтой гэж үздэг. Цагаан гаа үрэвслийг бууруулж, булчинг сулруулдаг. Ганц аяга цагаан гааны цай таны эрүүл мэндэд гайхамшгийг бий болгож чадна.

2. Кайенны чинжүү

Кайенны чинжүү нь бидний цусыг шингэлэхэд тусалдаг. Кайенны чинжүүнд их хэмжээгээр агуулагддаг салицилатуудад ашиг тусаа өгдөг гэсэн үг. Кайенны чинжүүг өдөр тутмын хоолонд хүнсэндээ нэмснээр таны даралтыг бууруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

3. Салмон

Хулд, туна зэрэг омега-3 тосны хүчил ихээр агуулсан хоол хүнс нь цус шингэрүүлэх хамгийн сайн хоол хүнсний нэг. Омега-3 тосны хүчил нь бидний бие дэх холестерины түвшинг бууруулахад тусалдаг. Үүнээс гадна эдгээр нь цус өтгөрөх магадлалыг бууруулдаг.

4. Улаан дарс

Олон шинжээч, хоол тэжээлийн мэргэжилтнүүд өдөр бүр нэг аяга улаан дарс уух нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг. Улаан дарс нь цусыг шингэлж, судас бөглөрөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг шинж чанартай байдаг.

5. Шанцай

Бид хоол, ундааныхаа амт, анхилуун үнэрийг сайжруулахын тулд шанцай нэмдэг. Ялангуяа цайнд нэмэхэд “аз жаргал”-ыг мэдэрдэг. Гэхдээ энэ нь хүчтэй коагулянт гэдгийг та мэдэх үү? Шанцай нь цусны даралтыг бууруулж, үрэвслийн нөхцөлийг арилгах чадвартай. Энэ нь цус харвах магадлалыг бууруулдаг байна. Гэсэн хэдий ч шанцайг удаан хугацаагаар хэрэглэвэл элэг гэмтэх магадлалтай тул энэхүү амтлагчийг тохируулан хэрэглээрэй.

Дээр дурдсан байгалийн гаралтай хоол хүнснээс гадна хан боргоцой, хүн орхоодой, замаг, оливийн тос, бүйлс зэрэг нь цусны өтгөрөлтийг бууруулдаг. Гэсэн хэдий ч эдгээр хоолыг бага хэмжээгээр идэх хэрэгтэй гэдгийг анхаарах нь чухал юм. Таны эрүүл мэндэд нөлөөлж болох зүйлийг туршиж үзэхээсээ өмнө эмчтэйгээ үргэлж ярилцаарай. Учир нь хүн бүрийн өвчний түүх, бие организм өөр шүү дээ.

Эх сурвалж: foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд