No menu items!
HomeХөтөчСанхүүгээ удирдаж сурахад тань туслах шилдэг 6 аппликейшн

Санхүүгээ удирдаж сурахад тань туслах шилдэг 6 аппликейшн

-

Та өрхийн орлого зарлагаа хянадаг уу, мөнгөө зөв захиран зарцуулж чадаж байна уу?

Хувийн санхүүгийн менежмент нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгодог. Ингэснээр мөнгийг хий дэмий зүйлд үрэхгүй байхад анхаарлаа хандуулах болно. Хүн бүр санхүүгээ эртнээс цэгцлэх нь чухал юм. Үүнд туслах ухаалаг утасны програмуудыг бий.

PERSONAL CAPITAL

Энэхүү аппликейшн нь санхүүгийн зохицуулалтаа хянахад тусална.  Орлого, зарлагыг автоматаар хянаж, таны мөнгө юунд илүү зарцуулагдаж байгааг график үзүүлэлтээр харуулна. Мөнгөн гүйлгээнээс гадна таны оруулсан хөрөнгө оруулалтыг хянана.

MINT

Төсөв бүрдүүлэх, төлбөр тооцоог хянах, зээлийн хүү, төлбөрийг хянах боломжийг олгодог. Банк болон зээлийн картынхаа дансыг хооронд нь холбож, дараа нь эдгээр дансны мэдээллийг ашиглан зардлынхаа дагуу төсөв гаргаж, үзвэр үйлчилгээ, хоол хүнс, дэлгүүр хоршоо зэрэг ангилалд хуваахыг санал болгодог. Нэг ангилалд зарцуулах зардлаа танах замаар хэр их мөнгө хэмнэж болохыг харах боломжтой.  

YNAB

Хуримтлал үүсгэхэд тусална. Хэрэглэгчид амралт, боловсролын зардал гэх мэт төсвийн зорилго тавих боломжтой. Дараа нь зорилгоо санхүүжүүлэх боломжийн талаар судлах болно. Мөнгөө хэтрүүлэн зарцуулахгүйн тулд тодорхой ангиллуудыг сонгоод тус бүрт нь тодорхой хэмжээний мөнгө хуваарилах боломжтой.

АLBERT

Алберт санхүүгийн дансаа аппликейшнд холбосны дараа таны орлого, зарцуулалт, төсөв, санхүүгийн ерөнхий байдалд дүн шинжилгээ хийнэ. Математикийн тооцоолол ашиглан сар бүр хичнээн төгрөг хэмнэх боломжтойг гаргаад мөнгийг Albert Savings руу автоматаар шилжүүлдэг.

CLARITY MONEY

Бусад програмуудтай адил хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн дансаа (хадгаламж, чек, зээлийн карт, хөрөнгө оруулалт) хооронд нь холбох шаардлагатай. Аппликейшн нь таны санхүүг харуулсан, хэтрүүлэн зарцуулсан хугацааг харуулсан диаграмуудыг үүсгэнэ. Дараа нь Netflix эсвэл фитнесс зэрэг урсгал зардлыг тодорхойлж, үнийн өсөлт, бууралтыг хянах болно. Хүсээгүй зардалд хий дэмийн мөнгөө үрэхээс сэргийлнэ. ALBERT програмын нэгэн адил хэрэглэгчдэд хүүгүй, FDIC даатгалын дансанд мөнгө шилжүүлэх, хадгалах боломжийг олгодог.

GOODBUDGET

Хэрэглээний зардлуудыг ангилал үүсгэн хянана. Тийм зүйлд тэдэн төгрөг гээд төлөвлөн дугтуй үүсгэх боломжтой. Тухайн дугтуйгаасаа л зардлаа гаргана. Энэхүү програм нь мөнгөө юунд зарцуулж байгаагаа хянахад хамгийн тохиромжтой.

Эх сурвалж: forbes

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд