No menu items!
HomeГоо сайханҮс уналтыг зогсоох 7 хүнс

Үс уналтыг зогсоох 7 хүнс

-

Өдөрт дунджаар 50-100 үс унаж байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ үс тань мэдэгдэхүйц их хэмжээгээр унааад байвал өөртөө анхаарал хандуулаарай. Үс унах нь олон шалтгаантай.

Үс хэт ихээр унах нь халзралтад хүргэдэг. Үүнээс сэргийлэхэд хоол хүнсний хэрэглээ маш чухал байдаг. Зарим хоол хүнс нь үс уналтыг зогсоож, үс ургалтыг сайжруулах байгалийн арга зам юм.

Өглөөний цайгаа заавал уугаарай

Өглөөний хоол нь өдрийн турш ямар эрч хүтэй байхыг тодорхойлно. Өглөөний цайндаа овьёос идээрэй. Овьёос нь цайр, төмөр, эслэг, омега-6 тосны хүчил болон ханаагүй тосны хүчлээр баялаг. Энэ нь эрүүл үсэнд шаардлагатай уураг, биотинууд юм.

Самар идээрэй

Самар нь үсний уутанцрыг бэхжүүлдэг омега-3, омега-6, омега-9 тосны хүчлээр баялаг. Хушга, пекан самар зэрэг нь биотин болон B бүлгийн витамин агуулдаг тул үсний ургалтыг нэмэгдүүлдэг. Самарыг ямар ч хүнстэй хослуулан хэрэглэх боломжтой.

Навчит ногоо

Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь эмэгтэй, эрэгтэй хүний үс халзрах явцыг удаашруулдаг болох нь батлагдсан. Үр шимийг нь хүртэхийн тулд долоо хоногт 3-аас доошгүй өдөр салатны навч,  лаврын навч, яншуй зэрэг ногоог шинэ хүсний ногоотой хослуулаарай. Хулд загасыг грек салатандаа нэмж уураг, омега-3 амин дэмээр баяжуулаарай.

Хүнсний ногоо

Лууван, амтат төмс, амтат чинжүү зэрэг нь үс уналтаас сэргийлэх хоолны дэглэмийн чухал хэсэг.  Улбар шар, улаан, шар өнгийн хүнсний ногоо нь А аминдэмээр баялаг тул үсний ургалтыг сайжруулж, хуйхыг эрүүл байлгадаг. Мөн хуйх загатнах, хуурайшихыг зогсооно.

Тахианы мах

Кератин хэмээх уураг нь үсийг эрүүл байлгадаг. Тиймээс уураглаг хоол хүнс хэрэглэх нь  үсийг эрүүлжүүлнэ. Тахиа, цацагт хяруул зэрэг тослог багатай мах нь уургийн хэрэглээг нэмэгдүүлэхэд тохиромжтой.

Цайр, зэс, төмрөөр баялаг хүнс

Цайр, зэс, төмөр нь биеийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтойгоос гадна үс уналтаас сэргийлдэг.  Төмөр нь хүчилтөрөгчийг үсний уутанцарт хүргэдэг.  Мах, ногоо, салат дээрээ хар сесамийн үр нэмээрэй. Төмөр нь хатаасан жимс, өндөг, хясаа, мах зэрэгт ихээр агуулагддаг.

Iron rich foods. Healthy diet concept with copy space

Ус уух

Биеийн бүх эсүүд хэвийн ажиллахын тулд ус хэрэгтэй. Үс ч мөн гялалзсан сайхан харагдахад ус хэрэгтэй. Зарим судалгаагаар өдөрт уух ёстой шингэний хэмжээг тооцоолон гаргасан байдаг.

healthguides.cnn

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд