No menu items!
HomeUncategorizedГацуур модоо засах бүтээлч 15 арга

Гацуур модоо засах бүтээлч 15 арга

-

Жилийн хамгийн оргил цаг үе удахгүй айсуй. Шинэ жилийн баярыг гацуур мод, цэцгэн хээ, гоёмсог чимэглэлгүйгээр төсөөлөхөд бэрх. Мөнх ногооноос алтан шаргал хүртэлх бүх өнгө шинэ жилийн чимэг. Баярын өдөр гэрийг тань гэрэлтүүлэх, гацуур модоо засах бүтээлч санаануудыг хүргэж байна.

Roy G. Biv Fan Club– Минималистууд ч баярын өдрөөр өнгөлөг гацуураас татгалзахгүй гэдэгт итгэж болно. Өнгө өнгийн чимэглэл нь гацуур мод ямар байхаас үл хамааран сонгодог улаан, ногооноос илүү анхаарал татдаг.

Нүцгэн мөчир- Хэрэв та бүтээлч гацуур модны санааг нэмэлт гэрэл, олон чимэглэлээр төсөөлж байсан бол эргэж харахыг хүсэх болно. Энгийн эгэл жирийн гацуур нь нарийн мэдрэмжийг эрэлхийлж буй хүмүүст хамгийн тохиромжтой.

Metallic Wonderland- Мөнгөлөг өнгө нь цас, мөс, гялалзах гэрлийг санагдуулдаг бөгөөд ид шидийн гэмээр хүйтэн, жавартай ертөнцийг бий болгодог.

Наранцэцэг- Наранцэцэг зөвхөн зуны дэлгэр цагт л цэцэглэдэг гэж бүү бодоорой.  Наранцэцэг төдийгүй,  сарнай, сараана болон гоёмсог цэцэгс танай гэрийн гацуурыг чимэх болно.

Гоёмсог тууз- Тууз нь зөвхөн зүүлт төдий биш бөгөөд үүнийг шатны хонгилоос өөр газарт ашиглах боломжтой. Туузаар ороосон мод нь баярын гоёмсог дүр төрхийг бий болгоно. 

Ягаан – Ягаан өнгийн гацуур чимэглэнэ гэж хэн ч төсөөлдөггүй. Гэхдээ тод өнгийн гацуур нь баярын уур амьсгалыг өөрчлөх болно.  Энэ бол өвлийн сарууд эхлэхэд хамгийн тохиромжтой поп өнгө юм.

Халуун орны мод- Ногоон байгууламждаа илүү их ногоон өнгө нэммээр байна уу? Дал модны навч, усан үзмийн мод, сараалжин ургамал нь гацуурыг чимэглэх гоёмсог чимэглэл юм. 

Шаргал мөчрүүд– Энэхүү төвийг сахисан загварыг цагаан өнгийн чимэглэл зүүж, шаргал туяагаар гэрэлтүүлээрэй. 

Сийрэг мөчрүүд- Том, бутлаг гацуур мод сонгодог. Гэхдээ сийрэг мөчир бүхий гацуур мод нь гоёмсог бөгөөд Скандинавын нөлөөг бага зэрэг тусгадаг.

Дээвэрт тулсан өндөр гацуур- Мөнхийн ногоон гацуураа мөнгөлөг өнгөөр чимэн гялалзуулааарай.

Гялалзсан мөчир- Цасанд дарагдсан мөнх ногоон гацуурыг санагдуулах энэхүү гацуур баярын оройг чимэх болно.

Гурвалсан мод– Өнгөт палитр, нүсэр чимэглэлээс татгалзахаар шийдсэн бол моддынхоо тоог нэмээрэй. Нэг биш, гурвыг сонгоорой. Энэ нь өвлийн ойд буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. 

Бяцхан үйл явдал- Сонгодог модны оронд содон зүйлс бүтээж яагаад болохгүй гэж. 

Тасалгааны ургамал- Гэртээ буй том хэмжээний мөнх ургамлуудаар яагаад шинэ жилийн үдшийг өнглөж болохгүй гэж.

Өнгөлөг үдэш- Энэ зул сарын гацуур мод нь үлгэрийн номонд гардагтай ижил. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой. Гэхдээ бүх зүйлийг эклектик, өнгөлөг байдлаар хайрладаг хүмүүст ч мөн тохиромжтой.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд