No menu items!
HomeГэрийн тохижилтИрэх онд интерьерийн чиг хандлагааас хасагдах болон тренд болох загварууд

Ирэх онд интерьерийн чиг хандлагааас хасагдах болон тренд болох загварууд

-

Интерьер дизайны чиг хандлага нь үргэлж загварлаг байдаг. 2021 онд ямар загварууд ТРЕНД болж, аль хэв маяг бүдэгрэх талаар мэргэжлийн интерьер дизайнеруудын зөвлөгөөг хүргэж байна.

ИРЭХ ОНД ИНТЕРЬЕРИЙН ЧИГ ХАНДЛАГААС ХАСАГДАХ ЗАГВАРУУД

Shiplap моодноос гарч байна

DIY Network-ийн “Philly Revival” нэвтрүүлгийн хөтлөгч, интерьер дизайнер Рэйчел Стрийт “дугуй хүрээтэй цонх нь хамгийн хурдан моодноос гарч буй загвар бөгөөд энэ нь 2010 онд тренд болж байсан. Ирэх онд ургамлаар дүүрэн хана тренд болно” гэжээ.

Саарал өнгийн гал тогооны тавилга

Dennese Guadeloupe Rojas of Design компаний зүгээс “саарал өнгийн гал тогооны сав 2021 онд хоцрогдсон загварт тооцогдоно. Гал тогооны сав бүхэлдээ саарал өнгөтэй байх нь хүйтэн харагддаг. Тиймээс ирэх онд тод өнгө түгээмэл болно. Цэнхэр өнгө тэргүүлэх чиг хандлага болж магадгүй” гэжээ.

Нэлэнхүйдээ цагаан өнгө

Бүх тавилга, хана цагаан байх эрин үе дуусч магадгүй гэж дизайнерууд таамаглаж байна. Хэдэн жилийн турш хана, тавилга,  ширээний тавцан хүртэл тод цагаан байсан. Гэхдээ ирэх жил хүмүүс өнгөөр дамжуулан харааны сонирхлыг бий болгоно. Цагаан өнгө сонгосон ч түүнийгээ цайвар өнгийн хээ, бүтэцтэй хослуулна.

90-ээд оны дунд үеийн хэв маяг дуусгавар болж магадгүй

1950, 1960-аад оны үед түгээмэл байсан хэв маягийн элементүүдийг шингээсэн орчин үеийн тавилгууд элбэг. Гэхдээ энэ нь ирэх жилийн чиг хандлагаас хасагдаж магадгүй юм. “Хушганы мод,  геометрийн хээ зонхилдог “Галзуу эрчүүд”-ийн дүр төрх, орон зайгаас татгалзаж байна” гэж дизайнер Хизер Гёрзен  хэлжээ.

Гүйдэг хаалга

Энэхүү хаалга нь 2010 оны эхээр интерьер дизайны талбарт гарч ирж байлаа. Ирэх онд бор хүрэн өнгөтэй энэхүү хаалганы чиг хандлага Францын сонгодог хаалгаар солигдоно.

Өргөлттэй хана

Өргөлттэй хана гэдэг нь өрөөн дэх нэг талын ханыг бусад хананаас ялгаатай өнгөөр будах, чимэглэх юм. Энэ чиг хандлага нь орон зайг илүү сонирхолтой болгох арга хэлбэрээс эхэлсэн байна. Дизайнер Рожас “Өргөлттэй хана нь хүүхдийн өрөө шиг харагдаж, анхаарал сарниулах болно” гэжээ. Ирэх онд чимэглэлтэй төгс зохицсон монохромат ханын чиг хандлага түгээмэл болно.

Тавилгын иж бүрдэл

“Ижил материал, өнгө, загвар бүхий тохирсон иж бүрдэл нь хувийн хэв маягийг харуулдаггүй бөгөөд удахгүй үүнийг дизайны алдаа гэж үзэх болно. Бүх тавилгуудаа ижилсүүлэхийн оронд  өнгө, хийцийн өөр хэсгүүдийг хослуулж үзээрэй.

ИРЭХ ОНД ТРЕНД БОЛОХ ЗАГВАРУУД

“grandmillennial” эсвэл “granny chic” хэв маяг нь дэлгэрнэ

Энэ хэв маяг нь тайтгарал, дурсамж, уламжлалыг бий болгох зорилготой. “Цэцгэн хээтэй ханын цаас, эртний уран зураг, чимэглэлийг мэдрэмжээрээ хослуулаарай. Энэ чиг хандлага нь 2021 онд түгээмэл ажиглагдах болно.

Цэвэрхэн наалддаг ханын цаас нь 2021 онд моодонд орно

Өөрөө наалддаг, зөөврийн ханын цаас түгээмэл болж байна. Энэ нь өрөөний дизайныг хялбар байдлаар өөрчлөхөд хамгийн тохиромжтой.

Растик керамик нь гал тогооны өрөөний өнгийг сэргээнэ

2021 онд гал тогооны өрөөний гөлгөр, жигд арын дэвсгэр нь өнгөлөг, керамик хавтангаар солигдоно. Дизайнерууд “Метроны гөлгөр, плитаны үе өнгөрч байна” гэжээ. Керамик хавтангаар тодорхой хэсэг болон ханыг бүхэлд нь өөрчилж болно. 

Ногоон өнгө гал тогооны тавилгын томоохон чиг хандлага

Гал тогооны өрөөндөө драм нэмэхийн тулд тавилгаа ногоон өнгөөр будаж болно. Ногоон өнгө нь цэнхэр болон шар өнгийн холимог тул дулаан мэдрэмжийг төрүүлдэг.

Аж үйлдвэрийн хэв маяг нь 2021 оны томоохон чиг хандлага

Үйлдвэрлэлийн интерьер хэв маяг нь ил задгай чулуун эдлэл, өндөр тааз, мод, төмөр элемент, төвийг сахисан өнгө зэрэг элементүүдийг агуулдаг. Хүмүүс гэртээ илүү их цаг зарцуулах болсноор энэхүү хэв маяг түгээмэл болох хандлагатай байна.  Энэ нь орчин үеийн болон уламжлалт дизайныг хослуулсан. 

Гипсэн хана эргэн ирнэ

Энэ чиг хандлагын дагуу ханаа нимгэн гипсээр бүрхэхийг санал болгож байна. 

Сүлжмэл тавилгууд

Зэгс, хулс, бургас зэрэг байгалийн гаралтай материалууд нь гэрийн чимэглэлд дулаан, хөнгөн байдлыг нэмж өгдөг. 

Цэвэр даавуу нь синтетик материалаас илүү түгээмэл болно

Полиэфир, Nylon, rayon зэрэг синтетик материал нь байгалийн гаралтай цэвэр даавуун материалаар солигдоно. Органик хөвөн, дахин боловсруулсан полиэстр, даавуун болон нэхмэл эдлэлүүд 2021 оны чиг хандлагад тэргүүлнэ.  

Эх сурвалж: Insider

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд