No menu items!
HomeОнцлохХамрын цус алдалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх 13 зөвлөмж

Хамрын цус алдалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх 13 зөвлөмж

-

Хүний хамар нармайд олон тооны нарийн хялгасан судсууд байдаг. Тэдгээр судсууд нь нус нийх, хүчтэй найтаах, хамар руу цохиж доргиох үед  тасардаг байна. Үүний улмаас хамраас цус гарч, удалгүй тогтох нь хэдийн үзэгдэл.

Харин хамраас  цус гараад тогтохгүй удвал та яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хэрэв эмнэлэгт хандах боломжгүй үед дараах зөвлөмжийг дагаарай. Танд тус болох болно. Үүнд:

1.Доош суугаад урагшаа тонгойх

Бид ихэнхдээ хамраас цус гарсан үед гэдийдэг. Гэхдээ хамраас их хэмжээний цус гарч байгаа үед хоолойд хуримтлагдаж бөөлжих, амьсгалыг боох эрсдэлтэй. Хамраас цус гоожиж байгаа үед амаараа амьсгалах хэрэгтэй.

2. Хамраа шууд бөглөж болохгүй

Зарим хүмүүс цус алдалтыг зогсоохын тулд хөвөн, даавуу, эсвэл бүр тампон ашигладаг.  Гэвч энэ нь цус алдалтыг улам дордуулж болзошгүй.  Учир нь судсыг улам цочроож, цус алдалтыг зогсоох хангалттай даралт өгдөггүй байна. Үүний оронд зөөлөн салфетка эсвэл чийгтэй алчуураар хамраас гарах цусыг арчих хэрэгтэй.

3. Хамрандаа цус тогтоох цацлага цацах хэрэгтэй

Хамрын судсыг чангалах эмүүд бий. Энэ нь үрэвсэл арилгахаас гадна цус алдалтыг удаашруулж эсвэл зогсоох боломжтой юм. Хамар гэмтсэн үед цацлагаас 3 удаа цацаарай.

4.Хамраа чимх

 Хамраа хянга ясанд нь тулган 10 минутын турш чимхээрэй. Ингэснээр цусыг тогтоох боломжтой. Хамгийн гол 10 минут тасралтгүй чимхэх юм шүү.

5. Ингээд цус тогтоогүй бол дахиад 15 минут чимхээрэй

Хэрэв 10 минутын турш дараад хамарнаас чинь цус гарахгүй бол дахиад 10 минутын турш хийж үзээрэй. Цус тогтсон эсэхийг зөөлөн хөвөн бөмбөлөг хамартаа хийгээд, чимхэж шалгаж болно. Хэрэв 30 минутын дараа ч цус гарсаар байгаа, аль эсвэл бүр их хэмжээгээр цус гарч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Хамрын цус тогтсоны дараа та дараах зөвлөмжийг дагаарай

1.Хамраа  битгий ухаарай

Хамраа ухсанаар хамрын дотор талын мембраныг гэмтээдэг. Энэ үед хамраас дахин цус гарах эрсдэлтэй.

2. Нусаа хүчтэй нийж болохгүй

Хамраас цус гараад үлдсэн хатсан цус нус зэргийг нийж гаргамаар санагдаад байж сууж болохгүй бол та аль болох зөөлөн нийгээрэй. Болж өгвөл цус тогтсоноос хойш 24 цагийн дотор нусаа нийх хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

3. Бүү бөхий

Доош тонгойхгүй, хүнд юм өргөхгүй байхыг хичээгээрэй. Хамрын цус тогтсоноос хойш 48 цагийн дотор та аль болох  тонгойхгүй, хүнд юм өргөхгүй байх хэрэгтэй шүү.

4. Мөсөн жин тавь

Мөсийг зөөлөн даавуунд ороогоод хамартаа жин тавьснаар судасны ханыг нарийсган бэхжүүлж өгнө. Гэхдээ  мөсөн жингээ 10 минутаас илүү битгий тавиарай.

Хамрын цус алдалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Хамрын салстыг чийгтэй байлгаарай

Хуурай агаараар амьсгалах нь хамрын салст бүрхэвчийг цочромтгой болгодог. Та хамгийн түрүүнд хамраа цэвэрхэн бас чийгтэй байлгах хэрэгтэй.  Үүний тулд давсны уусмалтай цацлага шүршиж болно.  Та шүршигчийг ойролцоогоор 2-3 цаг тутамд 1 удаа хэрэглээрэй. Хамартаа цацлага түрхэх дургүй бол вазелин, хамарт зориулсан гелийг дотор талд зөөлөн түрхэж болно.

2. Хумсаа авч байгаарай

Урт, хурц хумс нь хамраас нь цус гарах нэг шалтгаан болдог. Хүн унтаж байхдаа санамсаргүйгээр хамраа ухах нь олонтаа. Харин хумс тань урт бас хурц бол цус гарах магадлал өндөр байдаг.

3. Чийгшүүлэгч хэрэглэж байгаарай

Агаарыг чийгтэй байлгах нь хамрын салст бүрхэвчийг хатаахаас хамгаалдаг. Хамрын цус алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд унтаж байхдаа ч чийгшүүлэгч хэрэглээрэй. Машин доторх чийг, дулаан нь бактери, хөгцийг өөртөө татах чадвартай тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу чийгшүүлэгчийг заавал цэвэрлэж байгаарай.

4. Хамгаалах хэрэгсэл ашиглах

Хэрэв та хамраа гэмтээх магадлал ихтэй спортоор хичээллэдэг аль эсвэл тийм нөхцөлд ажилладаг бол зохих хамгаалалтыг заавал хэрэглэж байгаарай. Зарим хүмүүс маск зүүдэг бөгөөд энэ нь бохирыг өөртөө шингээж, хамраас цус гарах, хамар гэмтэх магадлалыг бууруулдаг.

Ямар үед та эмчид хандах ёстой вэ?

Хамраас үе үе цус гарах нь санаа зовох шалтгаан биш. Гэсэн хэдий ч долоо хоногт хоёроос дээш удаа, нэг удаад цус гарахдаа 30 минутаас дээш хугацаагаар  гарч байвал чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Эмч таны хамрын хөндий хэвийн байгаа эсэх, элдэв ургацаг, гадны биет орсон аль эсвэл судас нь бүдүүрсэн байна уу зэргийг шалгаж үзнэ.

Хамрын цус алдалтыг эмчлэхийн тулд  эмч нар янз бүрийн аргыг ашиглаж болно. Үүнд:

Түлэх эмчилгээ. Энэ нь химийн бодис, халаалт ашиглан цус алдаж буй судсыг түлэх арга юм.

Эмийн эмчилгээ. Эмч нар эм шингээсэн хөвөн эсвэл даавуу өгч болно. Эдгээр эмүүд нь цус алдалтыг зогсоох, цусны өтгөрөлтийг өдөөх зорилгоор бүтээгдсэн тул хамраас цус гарах магадлалыг багасгадаг.

Гэмтэл засал. Хэрэв хамар чинь хугарсан эсвэл гадны ямар нэгэн зүйлд өртсөн бол эмч тухайн зүйлийг авч, боломжтой бол ясны хугарлыг засах болно.

Мөн эмч танд ямар нэгэн эм уу гэж зөвлөсөн бол эмчийн зөвлөгөөг ягштал мөрдөөрэй. Дутуу орхиж хэрхэвч болохгүй шүү.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд