No menu items!
HomeUncategorizedСөрөг бодлууд тархийг гэмтээж, зөнөгрөх өвчин үүсгэх эрсдэлтэй

Сөрөг бодлууд тархийг гэмтээж, зөнөгрөх өвчин үүсгэх эрсдэлтэй

-

Эерэг зүйлийг онцолж, сөрөг бодлуудаасаа салах нь зөвхөн сэтгэл санааг сайжруулаад зогсохгүй тархинд чухал нөлөөтэй.

Лондоны их сургуулийн судлаачид байнга давтагдах сөрөг бодлууд нь танин мэдэхүйн бууралт, тархинд хортой уургийн хуримтлал нэмэгдэх шалтгаан болж улмаар зөнөгрөх өвчниa эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

“Сэтгэл гутрал болон сэтгэлийн түгшүүр нь демения /зөнөгрөх өвчин/ үүсгэх эрсдэлт хүчин зүйл болох нь нэгэнт тодорхой болсон. Эндээс бид сэтгэлийн хямрал, түгшүүртэй холбоотой сөрөг сэтгэлгээ нь энэ өчний суурь шалтгаан байж болохыг олж мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, удаан хугацааны турш тээсэн сөрөг бодлууд нь зөнөгрөх өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэж судалгааны багийн ахлагч Натали Л.Мархант хэлжээ. 

Тус судалгаанд 55-аас дээш насны 300 гаруй хүнийг хамруулсан бөгөөд судалгаанд оролцогчдоос сөрөг үйл явдалд хэрхэн хариу үзүүлдийг судалсан байна. Үүний үр дүнд өнгөрснөө дурсах, ирээдүйн талаар санаа зовох гэх мэт байнга давтагдах сөрөг сэтгэлгээний хэв маяг түлхүү ажигладгсан байна. Оролцогчдын анхаарал, ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагааг үнэлж, тэдний 113-ийг нь тархин дахь “тау” болон “амилоид”-ыг хэмжих зорилгоор ПЭТ шинжилгээнд хамруулжээ. Эдгээр хоёр уураг тархинд хуримтлагдаж, Альцгеймер өвчин үүсгэдэг.

Судлаачид үүний үр дүнд давтагдсан сөрөг бодол, хандлагууд нь танин мэдэхүйн бууралт бий болгож байгааг тогтоожээ.  Учир сөрөг сэтгэлгээтэй хүмүүсийн тархинд дээрх хоёр уураг илүү хуримтладсан байж.

Калифорнийн Девисийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Хелен Калес “энэхүү судалгааны үр дүн гайхмаар зүйл биш. Өмнөх судалгаануудаар сэтгэл гутрал болон зөнөгрөх өвчний хоорондын хамаарлыг тогтоосон. Энд тодорхой болоогүй зүйл бий. Энэ нь сэтгэл гутрал нь зөнөгрөх өвчний шалтгаан уу, шинж тэмдэг үү, үр дагавар уу, эсвэл энэ гурвын холимог уу гэдэг нь тодорхойгүй байсан. Энэ судалгаанаас хамгийн чухал нь сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүриийн суурь эрсдэлт хүчин зүйл нь сөрөг сэтгэлгээ гэдэг нь харагдаж байна” гэжээ. Судлаачид байнга давтагдах сөрөг сэтгэлгээний бүрэлдэхүүн хэсгүүдэд сөрөг бодол, санаа зовнил, зохион байгуулалт, дараалал, төлөвлөлт зэрэг асуудлууд орно” гэжээ.

COVID-19-ийн үед хэрхэн эерэг байх вэ?

Сэтгэцийн эмгэг судлалын профессор, доктор Гари Смолл:

“COVID-19-ийн үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах нийтлэлийн агуулгууд сэтгэл зүйд нөлөөлж байна. Гэвч бид бүгдээрээ энэ шинэ байдалд дасан зохицох шаардалагтай тулгараад байна. Хүмүүс стресст орж байна. Ялангуяа халдвар авбал хүндээр тусах эрсдэлтэй өндөр настай хүмүүс. Гэсэн ч технологийг ашиглан гэр бүл, найз нөхөдтэйгээ  холбоотой байх, эерэг зүйлсээр өөрийгөө цэнэглэх бүрэн боломжтой.

Мэдээллийн урсгалд хязгаарлалт тавиарай. Хүлээн авч буй мэдээлэлдээ цензур тавьж, хуурмаг, дэгсдүүлсэн мэдээллээс зайлсхийж, баттай, найдвартай эх сурвалжаас мэдээлэл аваарай. Эерэг байдал нь тархинд, оюун ухаанд, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг тул эерэг байх аргуудад суралцах нь чухал юм” гэв.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд